Thursday, December 26, 2013

ЗАРЛАЛ

Дараах нэр бүхий магистрантууд сургалтын гэрээгээ ДМА-аас ирж авна уу. 
Д. Жаргалсүрэн 
Ж. Сэргэлэнцэцэг
П. Энхзул 
З. Дөлгөөн 
О. Алтансүх 
О. Буяннэмэх 
Т. Мөнгөнтуул 

Доорх магистрантууд сургалтын дэвтэрээ ирж авна уу.
Б. Одмаа
Э. Энхзаяа
Б. Хоролсүрэн 
Т. Байгалмаа
У. Чимэдцэрэн
Х. Баасанжав
П. Саруул 
Ц. Өлзий-Ундрах
Өөрт холбогдох материалыг ДМА-аас яаралтай ирж авахыг хүсч байна. 

ДМА

Wednesday, December 25, 2013

ЗАРЛАЛ-МОЛЕКУЛ БИОЛОГИ, БИОТЕХНОЛОГИ

2014 оны 1-р сарын 03-ний өдөр магистрын I-р дамжааны Молекул биологийн давхин шалгалт,
Мөн магистрын II-р дамжааны Биотехнологийн хичээлийн дахин шалгалтыг 15:00 цагт Молекул биологи-Удам зүйн тэнхим дээр авна.

Thursday, December 19, 2013

Гардуулах ёслолын зураг

ЭНД дарж 2013 оны доктор, магистрын диплом олгох ёслолын зургийг татаж авна уу.

Wednesday, December 18, 2013

Төгсөгч та бүхнийг урьж байна.


2013 онд доктор, магистрын зэргийг амжилттай хамгаалсан нийт төгсөгчид та бүхнийг Гардуулах ёслолын үйл ажиллагаанд урьж байна.

2013 онд докторын зэрэг хамгаалсан дараах төгсөгчиддөө баяр хүргэе.
АУ-ны доктор Сугдаржав Төмөрбагана /БНХАУ-ын иргэн/
АУ-ны доктор  Доржпүрэв Алтанцэцэг
ЭЗУ-ны доктор Бо Бүрэнбат  /БНХАУ-ын иргэн/
АУ-ны доктор Лувсаншарав Батгэрэл
АУ-ны доктор Батжаргал Азжаргал
АУ-ны доктор Нямаанямбуу Нарантуяа
АУ-ны доктор Чүлтэмсүрэн Ерөөлт
АУ-ны доктор Нямдорж Цогбадрах
АУ-ны доктор Баатарцогт Ууганбаяр
АУ-ны доктор Буянтогтох Дэжидмаа
АУ-ны доктор Тулгаа Хосбаяр
АУ-ны доктор Дамбаа Наранзул
АУ-ны доктор Жамъян Эрдэнэчулуун /БНХАУ-ын иргэн/
АУ-ны доктор Балдоо Лагшмаа
АУ-ны доктор Бадамцэрэн Баттүвшин
АУ-ны доктор Бай Хасцэцэг
АУ-ны доктор Балдандорж Болорчимэг
АУ-ны доктор Цэрмаа Сарангуа
АУ-ны доктор Аргамжаа Гүйжид

2013 онд магистрын зэрэг хамгаалсан дараах төгсөгчиддөө баяр хүргэе.
АУ-ны магистр Ширчинжав Алтантуяа
НЭМУ-ны магистр Отгонбямба Оюун-Эрдэнэ
АУ-ны магистр Алтанхүү Тунгалагсувд
АУ-ны магистр Баярсайхан Халиунгэрэл
НЭМУ-ны магистр Лодойсамба Дэлгэрзул
НЭМУ-ны магистр Чандага Өнөрцэцэг
АУ-ны магистр Ванчин Бямбасүрэн
ЭЗУ -ны магистр Балжинням Даваадулам
ЭЗУ -ны магистр Эрдэнэ-Очир Болорцэцэг
АУ-ны магистр Хадхүү Өнөржаргал
АУ-ны магистр Хоролжав Бурмаа
ЭЗУ -ны магистр Баатарчимэд Бадамханд
АУ-ны магистр Энхбат Уртнасан
ЭЗУ -ны магистр Чилхаасүрэн Алтанчимэг
НЭМУ-ны магистр Амартүвшин Цолмонтуяа
ЭЗУУ-ны магистр Цогбадрах Баярцэцэг
АУ-ны магистр Баатар Номундарь
АУ-ны магистр Батсэнгээ Төмөрчөдөр
АУ-ны магистр Санжмятав Булганчимэг
ЭЗУ-ны магистр Баярхүү Болор
АУ-ны магистр Цэрэндаваа Сумъяа
НЭМУ-ны магистр Төмөрбаатар Сумъяасүрэн
АУ-ны магистр Лхагвасүрэн Наранбат
АУ-ны магистр Ганбаатар Бямбасүрэн
НЭМУ-ны магистр Түмэнжаргал Амартүвшин
НЭМУ-ны магистр Ганболд Болдмаа
АУ-ны магистр Магван Баттөр
НЭМУ-ны магистр Даянжав Баатарцол
АУ-ны магистр Пүрэв Батчулуун
АУ-ны магистр Пунцаг Алтантуяа
АУ-ны магистр Ганбаатар Солонго
АУ-ны магистр Гэрэлчулуун Саруул
АУ-ны магистр Бямбаа Отгонжаргал
АУ-ны магистр Наянбуу Эрдэнэбат
АУ-ны магистр Ганбат Мөнх-Оюун
НЭМУ-ны магистр Ганболд Уянга

Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Tuesday, December 10, 2013

Monday, December 9, 2013

ЗАРЛАЛ - Диплом гардуулах ёслол

Диплом гардуулах ёслол 2013.12.19-ны 11:00 цагаас Оюутны соёлын төвд болно. 
Дэлгэрэнгүй мэдээллийг 11-326894 утсаар авна уу.

Tuesday, December 3, 2013

Зарлал- ШУФ ба арга зүйн хичээлийн дахин шалгалт

ШУФ ба арга зүй хичээлийн дахин шалгалт 2013 оны 12-р сарын 09-ны өдрийн 18:00 цагаас 140 тоот танхимд авна.
Жич: - Дахин шалгалтын төлбөрийг сургуулийн кассанд тушааж баримтаа авчирах
          - Ажлын дэвтэр авчирах

Шалгалтанд орох хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү.

ЗАРЛАЛ - БИО-АНАГААХЫН ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО

Био-Анагаахын ёс зүйн салбар хорооны 11-р сарын ээлжит хурлаар ороод засвартай гэсэн доорх хүмүүсүүд 2013 оны 12-р сарын 05 нд ирж хийсэн засвараа шалгуулна уу.

Ёс зүйн дүгнэлт гаргуулахаар 
1. Ямбаа Цээлэй
Ёс зүйн зөвшөөрөл авах
1. Какей Ерболат 
2. Сүхээ Баярхүү
3. Оросоо Баярмаа
4. Батаа Амаржаргал
5. Дашпүрэв Тунгалаг

Monday, December 2, 2013

ЗАРЛАЛ - ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО

Био-Анагаахын ёс зүйн салбар хорооны 12-р сарын ээлжит хурал 2013 оны 12-р сарын 20-ны өдрийн 11:00 цагт болно.

Анхааруулга: Ёс зүйн салбар хороо нэг удаагийн хуралдаа зөвшөөрөл авах хүсэлтэй /дүгнэлт гаргуулах хүмүүс тоонд үл хамаарна/ 15 хүн авч хэлэлцдэгийг анхаарна уу.
Ёс зүйн дүгнэлт гаргуулахаар 2013.12.20-ны хуралд нийт магистрант, докторантууд  2013.12.09-13-ны хооронд ДМА-нд ирж мэдэгдэх хуудсаа авна уу.

ЗАРЛАЛ - ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ

Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн докторантур, магистрантурын сургалтанд суралцаж байгаа болон шинээр элсэн орсон докторантууд 2013 оны 12-р сарын 05-нд магистрантууд 2013 оны 12-р сарын 12-р сарын 06-ны  15:00-ны цагаас тус тус тэнхим дээр цугларахыг хүсье.

1. Сэдвийн сонголт 
2. Судалгааны ажлын гүйцэтгэл
3. Хугацаа хэтэрсэн шалтгааныг тодруулах 

                                                                 ЭБЭС тэнхим 

ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО

Био-Анагаахын ёс зүйн салбар хороон 12-р сарын бүртгэл бүртгэж эхлэв.

ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНД БҮРТГҮҮЛДЭХ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД

Био-Анагахын ёс зүйн салбар хороон 12-р сарын ээлжит бүртгэл 2013 оны 12-р сарын 02-ны 10:00 цагт бүртгэж эхлэхийг анхаарна уу.
Жич: 10:00 цагаас өмнө бүртгүүсэн хүмүүс дахин бүртгүүлнэ үү

Friday, November 29, 2013

Чөлөөт ярилцлага

Та бүхнийг Австрали улсын Сиднейн Их Сургуулийн PhD-д суралцаж байгаа Бичил амь судлалын тэнхмийн багш Г.Өлзийжаргалын чөлөөт ярилцлагад хүрэлцэн ирэхийг урьж байна. 


Энэхүү ярилцлага "Америк, Австрали улсын их, дээд сургуулийн PhD, магистрт хэрхэн суралцах вэ" сэдвээр 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18.00 цагт ЭМШУИС-ийн өргөтгөлийн 439 тоот өрөөнд болно. 

MISC

холбоо барих утас: 89981001 (Л.Энхсайхан)

Monday, November 18, 2013

2013-2014 оны магистрантурын "эпидемиологи биостатистик" хичээлийн хуваарь

Лекц 2013.11.18-11.22-ны хооронд 18:00-21:10 цагийн хооронд  111 тоот лекцийн танхимд орно.

Page1- Дадлагийн хичээлийн хуваарь Page2- Лекцийн хичээлийн хуваарь  

Wednesday, November 13, 2013

ЗАРЛАЛ - ДҮРШ ОНОШЛОГООНЫ ТЭНХИМИЙН МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД

Дүрс оношлогооны тэнхим  нь шинээр элсэн  орсон магистрантууд болон докторантуудыг хүлээн авч уулзахаар болсон тул 2013 оны 11 дүгээр сарын 15-ны 16:30 минутанд ДҮРС ОНОШЛОГООНЫ ТЭНХИМ-д хүрэлцэн ирэхийг урьж байна.
Холбогдох утас: 99275757

ЗАРЛАЛ - МАГИСТРЫН МОЛЕКУЛ БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТ

Магистрын молекул биологийн хичээлийн шалгалт 2013 оны 11 дүгээр сарын 15-ны 15:00 цагтаас Молекул биологи - Удам зүйн тэнхим дээр авна.

Monday, November 11, 2013

ЗАРЛАЛ -“Innovation” анагаах ухааны сэтгүүл

ЗАРЛАЛ - БИО-АНАГААХЫН ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО

2013 оны 11 дүгээр сарын 29-ны  ээлжит хурлын тов өөрчлөгдөн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны 11:00 цагт болно.
Ёс зүйн салбар хороо нэг удаагийн хуралдаа зөвшөөрөл авах хүсэлтэй /Дүгнэлт гаргуулах хүмүүс тоонд үл хамаарна/ 15 хүн авч хэлэлцдэгийг анхаарна уу.
Ёс зүйн дүгнэлт гаргуулахаар бүртгүүлсэн магистрант, докторантууд 2013 оны 11 дүгээр сарын 18-22-ны хооронд ДМА-д ирж мэдэгдэх хуудсаа авна уу.
 Жич: Бүрдүүлсэн материалын хамт.

Friday, November 8, 2013

"BEE SCIENTIST" шинжлэх ухаанч мэтгэлцээнд урьж байна.

"Bee Scientist"-ийн ээлжит лекц 2014 оны 01-р сарын 22-ны өдрийн 16:00 цагт 111 тоот лекцийн танхимд болно.
Лекцийг сонгон суралцах хичээлийн 1 кр-ээр тооцно. Та бүхэн идэвхтэй оролцоно уу. Бүртгэлийг илтгэлийн үеэр ДМА-аас явуулна.


Friday, October 25, 2013

"BEE SCIENTIST" шинжлэх ухаанч мэтгэлцээнд урьж байна.

"Bee Scientist"-ийн ээлжит лекц 2013 оны 10-р сарын 30-ны өдрийн 15:00 цагт 139 тоот лекцийн танхимд болно. Лекц бүр 0,3 кр бөгөөд цаашид 14-21 хоног тутам зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Та бүхэн идэвхтэй оролцоно уу.  
Бүртгэлийг илтгэлийг үеэр ДМА-аас явуулна.

ЗАРЛАЛ - БИО-АНАГААХЫН ЁС ЗҮЙН САЛБАР ХОРООНЫ ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ

2013.10.25ны хурлаар ороод татгалзсан хариу авсан Цэгмид Наранцэцэг, Цэгмид Нямсүрэндэжид, Алгаа Амарбуян эдгээр хүмүүс зохих завсаруудаа хийгээд 2013.11.15-ны 10:00 цагт болох хурлаар орно уу

Био- Анагаахын 2-р дамжааны хичээлийн хуваарь

Эм зүйн 2-р дамжааны хичээлийн хуваарь

Tuesday, October 22, 2013

ЗАРЛАЛ- "ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААН СЭТГҮҮЛ"

"Эрүүл мэндийн шинжлэх ухаан"сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэхийг хүссэн эмч, багш, судлаач, магистрант, докторантууд материалаа Морфологийн тэнхэмийн С.Энэбиш багшид 2013.11.01-ны дотор өгнө үү. Журмыг ЭНД дарж үзнэ үү.

Tuesday, October 15, 2013

ЗАРЛАЛ - ЭРДЭМТЭН БАГШ, СУДЛААЧ, ДОКТОРАНТ, МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД



НЭМС-ийн “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРИН” сэтгүүлд
өгүүлэл хүлээн авах тухай


Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРИН” сэтгүүлийн №2 дугаарт нийтлүүлэх шаардлага хангасан өгүүллийг 2013 оны 10-р сарын 14-ны өдрөөс 11-р сарын 4-ны өдрийн 18.00 цаг хүртэл PublicHealth.journal@yahoo.com хаягаар журмын дагуу хүлээн авч байна.

*НЭМС-ийн “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРИН” сэтгүүлд өгүүлэл хүлээн авч нийтлэх журмыг хавсралтаас үзнэ үү.

ХҮНДЭТГЭСЭН

НЭМ-ийн эрин сэтгүүлийн Редакцийн зөвлөл


Хавсралт:

НЭМС-ийн “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРИН”
сэтгүүлд өгүүлэл хүлээн авч нийтлэх журам


Нэг. Өгүүлэлд тавигдах нийтлэг шаардлага

1.    Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэвлэн нийтэлнэ.
2.    Тус сэтгүүлд хэвлүүлэхээр ирүүлж буй өгүүлэл нь өмнө нь өөр хэвлэлд нийтлэгдээгүй байна.
3.    Өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг санаа дэвшүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц арга аргачлал ашиглан гарсан үр дүнг шинжлэх ухаанчаар тайлбарласан байна.
4.    Биоанагаахын ёс зүйн асуудлыг судалгаандаа хэрхэн зохицуулсан, ёс зүйн хорооны зөвшөөрөл авч, дүгнэлт гаргуулсан эсэхийг тусгасан байна.
5.    Өгүүллийг нийтлүүлэхийг зөвшөөрсөн эрдэм шинжилгээний удирдагчийн зөвшөөрөлтэй тохиолдолд материалыг сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга хүлээн авч, ерөнхий эрхлэгчид танилцуулна. Ерөнхий эрхлэгчийн томилсон 2 шинжээч харилцан зөвшөөрсний үндсэн дээр өгүүллийг хэвлэлтэнд шилжүүлнэ.

Хоёр: Өгүүлэл бичих заавар

1.    Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, англи товчлолтой байна.
2.    Өгүүллийг А4 хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3 см баруун талаас 2 см, дээр, доороосоо 2.0 см зайтай Arial фонтоор, 12 хэмжээстэй үсгээр мөр хооронд 1.5 зайтай бичнэ.
3.    Судалгаа шинжилгээний өгүүлэл нь англи товчлол хүснэгт, зураг, ном зүйг оролцуулан 8-12  нүүр байна.
4.    Өгүүллийн эхэнд бүтээлийн нэр, зохиогчийн нэрийг бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч уг ажлыг удирдсан байхаар дараалуулна. Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1.2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан газар, 1-р зохиогчийн e-mail хаягийг бичсэн байна.
5.    Судалгаа шинжилгээний өгүүллийг дараах бүтэцтэйгээр бичнэ. Үүнд:
§  Англи товчлол
§  Үндэслэл
§  Материал, арга зүй
§  Үр дүн
§  Хэлцэмж
§  Дүгнэлт
§  Талархал
§  Ном зүй
Англи товчлол нь Introduction, Methods, Results and Conclusion гэсэн бүтэцтэй байх ба 250 үгэнд багтаасан байна. Товчлолын эхэнд өгүүллийн нэр, зохиогч, байгууллагын нэрийг бүтнээр нь англиар бичнэ. Өгүүллийн англи товчлолд 4-6 хүртэл үг, нэр томъёо бүхий түлхүүр үгийг цагаан толгойн дарааллаар бичсэн байна.
Үндэслэл: Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилгыг тусгасан байна.
Материал, арга зүй: Судалгааны загвар, хэрэглэгдэхүүн, хамрах хүрээ, судалгааны арга, мэдээ материал цуглуулсан арга, статистик боловсруулалтын талаар тодорхой бичсэн байна.
Үр дүн: Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих, үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулахгүй байх.
Хэлцэмж: Судалгааны ажлын ач холбогдол, давуу болон сул талыг тусгахаас гадна өөрийн судалгааны үр дүнг гадаад, дотоодын бусад судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулсан байна.
Дүгнэлт:  Үр дүнд тулгуурласан товч тодорхой байна.
Талархал: Судалгааны ажлын санхүүжүүлэгч, хамтрагчид болон судалгаанд оролцогчдод хандсан  1-2 өгүүлбэр байна.
Ном зүйн жагсаалтыг шинэ хуудсан дээр бүтээлд оруулсан дарааллаар жагсааж бичнэ. Ном зүйн жагсаалтад зохиогчийн нэр, өгүүллийн нэр, хэвлэлийн нэр, хэвлэсэн газар, он, дугаар, хуудсыг заавал багтаасан байна. Ишлэлийг 1,2 гэж тэмдэглэнэ. Ишлэл авсан номыг зөв дугаарлаж, тодорхой бичнэ.
6.    Хүснэгт нь босоо шугамгүй, хуудас дамжаагүй, хүснэгтийн бүх тоон утга нь өгүүллийн агуулгатай бүрэн тохирсон, хүснэгтийн нэр товч, оновчтой байна. Хүснэгтийн гарчгийг хүснэгтийн дээд талд бичсэн байна. Хүснэгтийг ном зүйн дараа тусгай хуудсан дээр гаргасан байна.
7.    Зураг, график, диаграммыг JPEG өргөтгөл бүхий 300 dpi-аас дээш нягтралтай зургийн эх файлаар хүлээж авна. Зураг, график, диаграммын нэр, тайлбарыг  Microsoft Word-ийн файлаар тусад нь өгнө.
8.    Өгүүллийг сайтар нягталж, шалгасан байх ба үг үсэг, таслал цэгийн алдаа мадаггүй байна.

Гурав. Өгүүлэл хүлээн авахтай холбоотой бусад зүйлс

1.    Зохиогчид өгүүлэлд оруулсан хувь нэмрээ гарын үсэг зурж баталгаажуулан, холбоо барих утасны дугаар, цахим шуудангийн хаягийг  бичсэн байна.
2.    Дээр дурдсан бүх шаардлагыг хангаагүй өгүүллийг  хүлээж авахгүй болно.
3.    Сэтгүүлд нийтлэгдэж байгаа өгүүллийн эхийг зохиогчид нь буцааж олгохгүй.
4.    Сэтгүүлд ирүүлсэн хугацааг өгүүллийг эцсийн хувилбар бэлэн болгосон өдрөөр тооцно.
5.    Өгүүллийг цаасан дээр хэвлэсэн 1 хувь, flash дискээр эсвэл цахилгаан шуудангаар PublicHealth.journal@yahoo.com хаягаар ирүүлнэ үү. Холбоо барих утас: 329126, 9919-8170, 88060065
6.    Сэтгүүл нь өөрийн орлогоор хэвлэгддэг тул шинжээчдийн зөвшөөрөл гарсан үед өгүүллийн эцсийн хувилбарыг А4 хэмжээний нэг нүүрийг 4500 төгрөгөөр тооцож, өгүүлэл нийтлүүлэх төлбөрийг ХХБ дахь “Нийгмийн Эрүүл Мэндийн Эрин” сэтгүүлийн төгрөгийн 404205858 тоот дансанд тушаасан баримттай хамт авчирна.


Сэтгүүлд тавих шаардлагын талаарх та бүхний санал бидэнд их үнэтэй бөгөөд
та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Редакцийн зөвлөл

Monday, October 14, 2013

ЗАРЛАЛ - ЭПИДЕМИОЛОГИ БИОСТАТИСТИКИЙН ХИЧЭЭЛИЙН ШАЛГАЛТ

Эпидемиологи биостатистик хичээлийн дахин шалгалт 2013 оны 10-р сарын 16- ны 15:00 цагт 5 тоот (спорт заалны дээд танхим)-д авна. 

Thursday, October 10, 2013

Thursday, October 3, 2013

“ЭМЗҮЙ” сэтгүүл

 “ЭМЗҮЙ” сэтгүүлд нийтлүүлэх материалыг 2013 оны 11 сарын 01 хүртлэх хугацаанд  доорх шаардлага, журмын дагуу хүлээн авна.



“ЭМЗҮЙ” СЭТГҮҮЛД НИЙТЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ


“ЭМЗҮЙ” сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр сэтгүүлд ямар нэгэн хэлбэрээр нийтлэгдсэн буюу вэбсайтад тавигдсан бол нийтлэх боломжгүйд хүцэл өчье.

Өгүүллийг монгол хэлээр бичсэн байх ба англи товчлолтой байна.

Мөн орос  хэлээр бичсэн эх материалыг хүлээн авна.

1.      Өгүүллийн эхэнд аливаа нэр томъёог товчилж болохгүй

2.      Өгүүллийг А4 цаасан дээр доороос 2.0см, зүүнээс 3.0см, баруунаас 2.0см зайтай, Microsoft Word программаар,  Arial фондоор, сэдвийг 12 хэмжээтэй, мөр хооронл хэвийн зайтай, хоёр талыг тэгшлэн (justify) бичсэн 3-5 нүүр байна.

3.      Тойм, лекц зэргийг 6-9 нүүрт багтаан бичнэ.

4.      Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг дараах бүтэцтэй бичнэ. Үүнд: зохиогчийн нэр, хаяг E-mail, товч утга (200 хүртлэх үгэнд багтаах)

Түлхүүр үг:

Нийтлэлийн санааг илэрхийлсэн гол үгийг англи хэлээр бичнэ

Судалгааны үндэслэл, зорилго:

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй судалгааны аргачлалын нэр, урвалж бодисын ба аппаратын марк, статистик боловсруулалтын аргыг зохиогчийн нэрээр бичнэ.

Судалгааны үр дүн

 Судалгааны дүнг товч өгүүлж хүснэгт, график, диаграмаар илэрхийлнэ \эх файлаар\

Үр дүнгийн хэлцэмж

Судалгааны дүнг өөр бусад судлаачдын дүгнэлттэй харьцуулан дэлгэрэнгүй, логик уяалдаатай бичнэ.

Абстракт буюу Хураангуй

Хураангуйн гарчиг, зохиогчийн нэр, цахим хаягийг бичнэ. Үр дүнг тодорхой, утга төгөлдөр, англи хэл дээр товчлон бичиж илэрхийлнэ.

Ирүүлсэн материалын зураг, гракик, диаграммыг JPEG, TIF  өргөтгөл бүхий 300dpi нягтралтай зургийн файлаар хүлээн авна.

Харилцах утас: 99197763,88877995.

Wednesday, October 2, 2013

ЗАРЛАЛ

2013 оны 10-р сарын 10-ны 14:00 цагт УАШУТҮКК-д УАС-ын шинэ докторант, магистрантуудаа хүлээн авч уулзана.

Зарлал - 10-р сарын ёс зүйн салбар хорооны ээлжит хурлын бүртгэл

10-р сарын ёс зүйн салбар хорооны ээлжит хурлын бүртгэл маргааш буюу 2013.10.03-ны 10:00 цагт бүртгэж эхлэнэ.

Tuesday, October 1, 2013

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГО МЕНЕЖМЕНТИЙН МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД

ЭМУ-д шинээр элсэн орсон магистрантуудыг 2013 оны 10-р сарын 07-ны өдрийн 17:00 цагт тэнхим дээрээ хүлээн авч уулзана.

Monday, September 30, 2013

"Bee Scientist" шинжлэх ухаанч мэтгэлцээн

"Bee Scientist" шинжлэх ухаанч мэтгэлцээнийн дараагийн дугаар 2013 оны 10 сарын 10-ны өдрийн 15:00 цагт 111 тоот лекцийн танхимд болно. Цуврал илтгэлд оролцсон хүмүүст 0,3 кредит олгох бөгөөд бүртгэлийг мэтгэлцээн явагдах өдөр ДМА дээр явуулна. 
Илтгэгчдийн гадаадад хэвлүүлсэн өгүүллүүдийг ЭНД1, ЭНД2 дарж татаж авна уу. 

Friday, September 27, 2013

Монгол Улс Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих Буцалтгүй Тусламжийн JDS хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газрын хамтарсан “Хүний хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөр”-ийн 2014 оны бүртгэл явагдах гэж байна. 
Монгол улсын төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх зорилго бүхий тэтгэлэгт магистрын хөтөлбөрийн танилцуулга семинарь 2013 оны 10-р сарын 01-ний өдрийн 09,30 цагаас 111 тоот өрөөнд болох тул сонирхсон мэргэжилтнүүд семинарьт оролцон JICE JDS төслийн Монгол дахь төлөөлөгчөөс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Энэхүү сургалтын дараа хөтөлбөрт хамрагдах мэргэжилтнүүд нэрээ урьдчилсэн SHORT LIST-д бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг өмнөх жилүүдийн адил Төрийн захиргааны удирдлагын газарт хийнэ. 
2013 оны 10-р сарын 04-ны өдөр бүртгүүлсэн нэр дэвшигчдийн мэдээллийг JICE JDS төслийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлэх юм.
Нэмэлт мэдээллийг хүргэхэд энэ жилээс эхлэн манай яамнаас нэр дэвшигчдээс математекийн шалгалт авахгүй болсон бөгөөд зөвхөн TOEFL-ийн шалгалт авах болсон тул бидэнд боломж илүү нээлттэй болж байгааг дуулгахад таатай байна.
Манай улсын хэмжээнд хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдээс хамгийн өндөр тэтгэмжтэй энэхүү хөтөлбөрт хамрагдан улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийнэ хэмээн найдан хөтөлбөрийн элсэгч хүлээн авах салбар чиглэлүүдийг хүргүүллээ.

Хүний хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөрийн хүлээн авах чиглэлүүдийг ЭНД дарж татаж авна уу. 

Ашиглах цахим хуудас : www. jds-scolarship.org

Wednesday, September 25, 2013

Зарлал- Дахин шалгалт

ШУФ ба арга зүй хичээлийн дахин шалгалт 2013 оны 10-р сарын 03-ны өдрийн 18:00 цагаас 140 тоот танхимд авна.
Шалгалтанд орох хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Tuesday, September 24, 2013

Үндэсний болон урамшуулалт тэтгэлэг

2-р дамжааны магистрант, 2-3-р дамжааны докторантууд 2013-2014 оны хичээлийн жилийн үндэсний тэтгэлэгт хамрагдахын тулд дараах материалыг бүрдүүлэн ДМА-нд 2013 оны 10-р сарын 05-ны дотор өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.

1. Магистрант, докторантын ажлын дэвтэр (2013 оны 06-р сарын байдлаар хичээлийн тооцоогүй болсон байх)
2. 2 болон 3-р дамжааны сургалтын төлбөрийг бүтэн төлсөн баримт
3. Баталгаат дансны дугаар 

Дээрх дурьдсан хугацаанд 1-2-р дамжааны магистрант, 1-3-р дамжааны докторантууд сургалтын төлбөрөө бүрэн төлсөн баримтаа авчирч бүртгүүлсэн тохиолдолд эхний улирлын  урамшуулалт тэтгэлэг олгогдох болохыг анхаарна уу. 



ДМА

1-р дамжааны оюутнуудын үндэсний тэтгэлэг

2013 оны 10 сарын 05 ны дотор ЭНД дарж бүртгүүлнэ үү

Био-Анагаахын чиглэлээр элсэн орсон 1-р дамжааны магистрантуудын анхааралд

Магистрантын 1-р дамжааны дархлаа судлал, микробиологийн лекц 2013 оны 09-р сарын 23-30-ны өдрүүдэд 18:20 цагаас ЭМШУИС-ийн 140 тоот лекцийн танхимд болно.

1-р дамжааны магистрант, докторантуудын анхааралд

2013-2014 оны хичээлийн жилд шинээр элсэж буй нийт магистрант, докторантууд TOEFL-ийн шалгалтанд 70, IELTS-ийн шалгалтанд 5.0-аас дээш оноо авсан, англи хэлний мэргэжлийн сургууль төгссөн, магистр болон бакалаврын зэргийг англи хэлээр явагддаг сургалтаар эзэмшсэн бол англи хэлний хичээлийн багц цагийг биелүүлсэнд тооцож болно. Ингэж тооцуулахдаа магистрант болон докторантын ажлын дэвтэрээ авсаны дараа сертификаттайгаа ирж тооцуулна уу.  

Monday, September 16, 2013

Зарлал

Докторантурын 1-р дамжааны эпидемиологи-биостатистикийн лекц 2013 оны 09-р сарын 16-ны өдрийн 18:20 цагаас ЭМШУИС-ийн 140 тоот лекцийн танхимд болно.

Thursday, September 12, 2013

Эмнэлзүйн чиглэлийн 1-р дамжааны хичээлийн хуваарь

Эрүүл мэндийн удирдлагы 1-р дамжааны хичээлийн хуваарь

Нийгмийн эрүүл мэндийн 1-р дамжааны хичээлийн хуваарь

Био-Анагаахын 1-р дамжааны хичээлийн хуваарь

Эмзүйн 1-р дамжааны хичээлийн хуваарь

Докторантурын 1-р дамжааны хичээлийн хуваарь

Докторантурын 1-р дамжааны хичээлийн хуваарь

Нэгдүгээр дамжааны оюутнуудын анхааралд

2013 оны 09-р сарын 16-ны 17:00 цагаас өмнө төлбөрөө ямар нэг хэлбэрээр хийж, Докторантур магистрантурын албанд бүртгүүлээгүй оюутнуудыг сургалтаас бүр мөсөн чөлөөлөхийг анхааруулж байна.

Зарлал - Зайн сургалт

Олон улсын сайбер их сургуулийн 2013 оны Намрын семистр 2013 оны 10 сарын 01 эхэлж, 2014 оны 1 сарын 19нд дуусна. Бүртгэлийн хугацаа 2013 оны 9 сарын 25 хүртэл байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг http://icuh.yonsei.ac.kr/ сайтнаас авч болно. Энэ хичээлийл улиралд нийт 2 зайлшүй судлах, 4 сонгон нийт 6 хичээл нээгдэж байгаа бөгөөд эдгээрээс 3 хичээлийг нь оюутнууд үзэж судлах судалснаар манай сургалтын 9 кредитийг авах юм. Бүртгүүлэхдээ http://icuh.yonsei.ac.kr/ хаягаар ож бүртгүүлээд дараа нь ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Wednesday, September 11, 2013

Зарлал - Тэнхэм оюутны уулзалт

2013-2014 оны хичээлийн жилд шинээр элсэн орж байгаа магистрант, докторантууд доорх хуваарийн дагуу тэнхэм дээрээ очиж багш, оюутны уулзалтанд оролцоно уу.

Зарлал - Эрдэм шинжилгээний бага хурал

Зарлал - Аялал

Tuesday, September 10, 2013

Зарлал - Эрдэм шинжилгээний бага хурал

Зарлал - Тэнхэмийн уулзалт

2013-2014 оны хичээлийн жилд шинээр элсэн орж байгаа магистрант, докторантууд доорх хуваарийн дагуу тэнхэм дээрээ очиж багш, оюутны уулзалтанд оролцоно уу.

Friday, September 6, 2013

Анги хуваарилалт - Орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндийн нэгдүгээр дамжаа

Орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндээс бусад чиглэлийн магистрийн нэгдүгээр дамжааны анги хуваарилалт ойрын хугацаанд блог дээр нийтлэгдэнэ.

Хичээлийн хуваарь - Орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндийн магистрийн нэгдүгээр дамжаа

Орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндээс бусад чиглэлийн магистрийн нэгдүгээр дамжааны хичээлийн хуваарь ойрын хугацаанд блог дээр нийтлэгдэнэ.

Thursday, September 5, 2013

Ажилд авна

Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимд багш шалгаруулж авна. Сонирхсон хүн Эрүүл ба физиологийн тэнхэмд хандана уу.

Холбоо барих утас: 311561

Нэгдүгээр курсын оюутнуудын анхааралд

2013 - 2014 оны хичээлийн жилд докторантын болон магистрын сургалтанд элсэн орогчдод зориулсан танилцуулах хичээл  2013 оны 09-р сарын 09-ний өдрийн 18:20 цагт ЭМШУИС-ийн Оюутны соёлын төвд болно.

Нэгдүгээр курсын магистрант, докторантуудын анхаарал

2013-2014 оны хичээлийн жилд элсэн орж байгаа нийт магистрантууд, докторантууд Англи хэл, компьютерийн хичээлийг дараах байдлаар судалж, тооцуулах боломжтой. Үүнд:

  • IELTS-ийн 5.0 эсвэл TOEFL-ийн шалгалтанд 70 болон түүнээс дээш оноотой бол англи хэлий дүнг
  • Англи хэл болон компьютерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн дипломтой бол
  • Тус 2 чиглэлээр 6 болон түүнээс дээш сарын хугацаатай сургалтанд хамрагдсан  сертификаттай бол англи хэл болон компьютерийн хичээлийн дүнг ДМАлбанд ирж тооцуулна уу.
Дээрх нөхцлөөр комьпютер, англи хэлний хичээлийн дүнг тооцуулах боломжгүй хүмүүс доорх 2 хэлбэрээр судлах боломжтой. Үүнд:
  • Зайн сургалтанд хамрагдах
  • Танхимын сургалтанд хамрагдах
Бүртгэл хаасан.

Wednesday, September 4, 2013

"Хүрэл тогоот - 2013"

Хүрэл тогоот -2013 энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 10 сарын 19-нд болох бөгөөд нийт оролцох хүсэлтэй эрдэмтэн судлаачид өөрсдийн илтгэлээ бэлдэнэ үү. Илтгэлийг хурлын хураангуйд хэвлэх бөгөөд нийт ирүүлсэн илтгэлээс эрдмийн зөвлөлийн сонгосон 16 илтгэлийг хэлэлцэнэ. 


Хурлын удирдамж болон илтгэл бичих загварыг дахин зарлана. 

Холбоо барих утас: 96664800 /Т. Баясгалан/

Анагаахын залуу эрдэмтдийн холбоо. 

Tuesday, August 27, 2013

Зарлал - Нийт оюутнуудын анхааралд



ЭМШУИС-ийн докторант, магистрантын сургалтын төлбөр
Сургалтын төрөл
Сургалтын хэлбэр
Дамжаа
Төлбөр
1
Докторант
Өдөр
1-р дамжаа
2200000
2-р дамжаа
2100000
3-р дамжаа
2100000
2
Магистрант
Өдөр
1-р дамжаа
1800000
2-р дамжаа
1700000

Сургалтын төлбөр төлсөн баримтаа 2013 оны 09-р сарын 09-ны өдрийн 17:00 цагаас өмнө Докторантур магистрантурын албанд авчирч бүртгүүлнэ үү.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.