Friday, September 27, 2013

Монгол Улс Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих Буцалтгүй Тусламжийн JDS хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газрын хамтарсан “Хүний хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөр”-ийн 2014 оны бүртгэл явагдах гэж байна. 
Монгол улсын төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх зорилго бүхий тэтгэлэгт магистрын хөтөлбөрийн танилцуулга семинарь 2013 оны 10-р сарын 01-ний өдрийн 09,30 цагаас 111 тоот өрөөнд болох тул сонирхсон мэргэжилтнүүд семинарьт оролцон JICE JDS төслийн Монгол дахь төлөөлөгчөөс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Энэхүү сургалтын дараа хөтөлбөрт хамрагдах мэргэжилтнүүд нэрээ урьдчилсэн SHORT LIST-д бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг өмнөх жилүүдийн адил Төрийн захиргааны удирдлагын газарт хийнэ. 
2013 оны 10-р сарын 04-ны өдөр бүртгүүлсэн нэр дэвшигчдийн мэдээллийг JICE JDS төслийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлэх юм.
Нэмэлт мэдээллийг хүргэхэд энэ жилээс эхлэн манай яамнаас нэр дэвшигчдээс математекийн шалгалт авахгүй болсон бөгөөд зөвхөн TOEFL-ийн шалгалт авах болсон тул бидэнд боломж илүү нээлттэй болж байгааг дуулгахад таатай байна.
Манай улсын хэмжээнд хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдээс хамгийн өндөр тэтгэмжтэй энэхүү хөтөлбөрт хамрагдан улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийнэ хэмээн найдан хөтөлбөрийн элсэгч хүлээн авах салбар чиглэлүүдийг хүргүүллээ.

Хүний хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөрийн хүлээн авах чиглэлүүдийг ЭНД дарж татаж авна уу. 

Ашиглах цахим хуудас : www. jds-scolarship.org

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.