Thursday, October 3, 2013

“ЭМЗҮЙ” сэтгүүл

 “ЭМЗҮЙ” сэтгүүлд нийтлүүлэх материалыг 2013 оны 11 сарын 01 хүртлэх хугацаанд  доорх шаардлага, журмын дагуу хүлээн авна.



“ЭМЗҮЙ” СЭТГҮҮЛД НИЙТЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ


“ЭМЗҮЙ” сэтгүүлд ирүүлэх өгүүлэл өөр сэтгүүлд ямар нэгэн хэлбэрээр нийтлэгдсэн буюу вэбсайтад тавигдсан бол нийтлэх боломжгүйд хүцэл өчье.

Өгүүллийг монгол хэлээр бичсэн байх ба англи товчлолтой байна.

Мөн орос  хэлээр бичсэн эх материалыг хүлээн авна.

1.      Өгүүллийн эхэнд аливаа нэр томъёог товчилж болохгүй

2.      Өгүүллийг А4 цаасан дээр доороос 2.0см, зүүнээс 3.0см, баруунаас 2.0см зайтай, Microsoft Word программаар,  Arial фондоор, сэдвийг 12 хэмжээтэй, мөр хооронл хэвийн зайтай, хоёр талыг тэгшлэн (justify) бичсэн 3-5 нүүр байна.

3.      Тойм, лекц зэргийг 6-9 нүүрт багтаан бичнэ.

4.      Эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг дараах бүтэцтэй бичнэ. Үүнд: зохиогчийн нэр, хаяг E-mail, товч утга (200 хүртлэх үгэнд багтаах)

Түлхүүр үг:

Нийтлэлийн санааг илэрхийлсэн гол үгийг англи хэлээр бичнэ

Судалгааны үндэслэл, зорилго:

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй судалгааны аргачлалын нэр, урвалж бодисын ба аппаратын марк, статистик боловсруулалтын аргыг зохиогчийн нэрээр бичнэ.

Судалгааны үр дүн

 Судалгааны дүнг товч өгүүлж хүснэгт, график, диаграмаар илэрхийлнэ \эх файлаар\

Үр дүнгийн хэлцэмж

Судалгааны дүнг өөр бусад судлаачдын дүгнэлттэй харьцуулан дэлгэрэнгүй, логик уяалдаатай бичнэ.

Абстракт буюу Хураангуй

Хураангуйн гарчиг, зохиогчийн нэр, цахим хаягийг бичнэ. Үр дүнг тодорхой, утга төгөлдөр, англи хэл дээр товчлон бичиж илэрхийлнэ.

Ирүүлсэн материалын зураг, гракик, диаграммыг JPEG, TIF  өргөтгөл бүхий 300dpi нягтралтай зургийн файлаар хүлээн авна.

Харилцах утас: 99197763,88877995.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.