НЭМС-ийн “НИЙГМИЙН ЭРҮҮЛ
МЭНДИЙН ЭРИН” сэтгүүлд
өгүүлэл хүлээн авах тухай
Та бүхэнд энэ өдрийн
мэнд хүргье.
“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРИН” сэтгүүлийн №2 дугаарт нийтлүүлэх
шаардлага хангасан өгүүллийг 2013 оны 10-р сарын 14-ны өдрөөс 11-р сарын 4-ны
өдрийн 18.00 цаг хүртэл PublicHealth.journal@yahoo.com хаягаар журмын дагуу хүлээн авч байна.
*НЭМС-ийн “НИЙГМИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРИН” сэтгүүлд өгүүлэл хүлээн авч нийтлэх журмыг хавсралтаас үзнэ
үү.
ХҮНДЭТГЭСЭН
НЭМ-ийн эрин
сэтгүүлийн Редакцийн зөвлөл
Хавсралт:
НЭМС-ийн “НИЙГМИЙН ЭРҮҮЛ
МЭНДИЙН ЭРИН”
сэтгүүлд өгүүлэл хүлээн авч
нийтлэх журам
Нэг.
Өгүүлэлд тавигдах нийтлэг шаардлага
1. Нийгмийн
эрүүл мэндийн чиглэлээр хийгдсэн судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэвлэн
нийтэлнэ.
2. Тус сэтгүүлд
хэвлүүлэхээр ирүүлж буй өгүүлэл нь өмнө нь өөр хэвлэлд нийтлэгдээгүй байна.
3.
Өгүүлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг санаа
дэвшүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц арга аргачлал ашиглан гарсан үр
дүнг шинжлэх ухаанчаар тайлбарласан байна.
4. Биоанагаахын
ёс зүйн асуудлыг судалгаандаа хэрхэн зохицуулсан, ёс зүйн хорооны зөвшөөрөл
авч, дүгнэлт гаргуулсан эсэхийг тусгасан байна.
5.
Өгүүллийг
нийтлүүлэхийг зөвшөөрсөн эрдэм шинжилгээний удирдагчийн зөвшөөрөлтэй тохиолдолд
материалыг сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга хүлээн авч,
ерөнхий эрхлэгчид танилцуулна. Ерөнхий эрхлэгчийн томилсон 2 шинжээч харилцан зөвшөөрсний
үндсэн дээр өгүүллийг хэвлэлтэнд шилжүүлнэ.
Хоёр:
Өгүүлэл бичих заавар
1. Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, англи товчлолтой
байна.
2. Өгүүллийг А4
хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3 см баруун талаас 2 см, дээр, доороосоо 2.0
см зайтай Arial фонтоор, 12 хэмжээстэй үсгээр мөр хооронд 1.5 зайтай бичнэ.
3. Судалгаа
шинжилгээний өгүүлэл нь англи товчлол хүснэгт, зураг, ном зүйг оролцуулан 8-12 нүүр байна.
4. Өгүүллийн
эхэнд бүтээлийн нэр, зохиогчийн нэрийг бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн
байх, сүүлийн зохиогч уг ажлыг удирдсан байхаар дараалуулна. Зохиогчийн нэрийн
баруун дээд өнцөгт 1.2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан
газар, 1-р зохиогчийн e-mail хаягийг бичсэн байна.
5. Судалгаа
шинжилгээний өгүүллийг дараах бүтэцтэйгээр бичнэ. Үүнд:
§
Англи товчлол
§
Үндэслэл
§
Материал, арга зүй
§
Үр дүн
§
Хэлцэмж
§
Дүгнэлт
§
Талархал
§
Ном зүй
Англи товчлол нь Introduction, Methods, Results and Conclusion гэсэн бүтэцтэй байх ба 250 үгэнд
багтаасан байна. Товчлолын эхэнд
өгүүллийн нэр, зохиогч, байгууллагын нэрийг бүтнээр нь англиар бичнэ. Өгүүллийн
англи товчлолд 4-6 хүртэл үг, нэр томъёо бүхий түлхүүр үгийг цагаан толгойн
дарааллаар бичсэн байна.
Үндэслэл: Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилгыг тусгасан
байна.
Материал, арга зүй: Судалгааны
загвар, хэрэглэгдэхүүн, хамрах хүрээ, судалгааны арга, мэдээ материал
цуглуулсан арга, статистик боловсруулалтын талаар тодорхой бичсэн байна.
Үр дүн: Судалгаанаас
гарсан үр дүнг тодорхой бичих, үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар
илэрхийлэхдээ давхардуулахгүй байх.
Хэлцэмж: Судалгааны ажлын
ач холбогдол, давуу болон сул талыг тусгахаас гадна өөрийн судалгааны үр дүнг
гадаад, дотоодын бусад судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулсан байна.
Дүгнэлт: Үр дүнд тулгуурласан товч тодорхой
байна.
Талархал: Судалгааны ажлын санхүүжүүлэгч, хамтрагчид болон
судалгаанд оролцогчдод хандсан 1-2
өгүүлбэр байна.
Ном зүйн жагсаалтыг шинэ хуудсан дээр бүтээлд
оруулсан дарааллаар жагсааж бичнэ. Ном зүйн жагсаалтад зохиогчийн нэр,
өгүүллийн нэр, хэвлэлийн нэр, хэвлэсэн газар, он, дугаар, хуудсыг заавал багтаасан
байна. Ишлэлийг 1,2 гэж
тэмдэглэнэ. Ишлэл авсан номыг зөв дугаарлаж, тодорхой бичнэ.
6. Хүснэгт нь босоо
шугамгүй, хуудас дамжаагүй, хүснэгтийн бүх тоон утга нь өгүүллийн агуулгатай
бүрэн тохирсон, хүснэгтийн нэр товч, оновчтой байна. Хүснэгтийн гарчгийг хүснэгтийн дээд талд бичсэн байна. Хүснэгтийг
ном зүйн дараа тусгай хуудсан дээр гаргасан байна.
7. Зураг,
график, диаграммыг JPEG өргөтгөл бүхий
300 dpi-аас дээш нягтралтай зургийн эх файлаар хүлээж авна. Зураг,
график, диаграммын нэр, тайлбарыг Microsoft Word-ийн файлаар тусад нь өгнө.
8. Өгүүллийг
сайтар нягталж, шалгасан байх ба үг үсэг, таслал цэгийн алдаа мадаггүй байна.
Гурав. Өгүүлэл хүлээн авахтай холбоотой бусад зүйлс
1. Зохиогчид өгүүлэлд
оруулсан хувь нэмрээ гарын үсэг зурж баталгаажуулан, холбоо барих утасны
дугаар, цахим шуудангийн хаягийг бичсэн
байна.
2. Дээр дурдсан
бүх шаардлагыг хангаагүй өгүүллийг хүлээж авахгүй болно.
3. Сэтгүүлд
нийтлэгдэж байгаа өгүүллийн эхийг зохиогчид нь буцааж олгохгүй.
4. Сэтгүүлд
ирүүлсэн хугацааг өгүүллийг эцсийн хувилбар бэлэн болгосон өдрөөр тооцно.
5. Өгүүллийг
цаасан дээр хэвлэсэн 1 хувь, flash дискээр эсвэл цахилгаан шуудангаар PublicHealth.journal@yahoo.com
хаягаар
ирүүлнэ үү. Холбоо барих утас: 329126, 9919-8170, 88060065
6. Сэтгүүл нь
өөрийн орлогоор хэвлэгддэг тул шинжээчдийн зөвшөөрөл гарсан үед өгүүллийн
эцсийн хувилбарыг А4 хэмжээний нэг нүүрийг 4500 төгрөгөөр тооцож, өгүүлэл нийтлүүлэх төлбөрийг ХХБ дахь
“Нийгмийн Эрүүл Мэндийн Эрин” сэтгүүлийн төгрөгийн 404205858 тоот дансанд
тушаасан баримттай хамт авчирна.
Сэтгүүлд тавих шаардлагын талаарх та бүхний санал
бидэнд их үнэтэй бөгөөд
та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.
Редакцийн зөвлөл