Monday, April 19, 2010

"ДИССЕРТАЦИ БИЧИХ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР" ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын үр дүнг дүрэм журмын дагуу чанартай бичиж туурвихад зориулан энэхүү гарын авлагыг Докторантур Магистрантурын Алба (ДМА)-наас эрхлэн гаргалаа. Уг гарын авлагыг судлаач болон тэдгээрийн удирдагч багш нарт зориулан, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 70 жилийн ойг угтан гаргаж байгаагаараа онцлог юм. Авахыг сонирхсон хүмүүс ДМА-ны өрөөнд ирж авна уу. Үнэ 3,000 төгрөг.

Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.