Friday, March 25, 2011

Нийт магистрант, докторант нарын анхааралд

Тус албаны цахим хуудас facebook.com хаяг дээр шинээр нээгдлээ. Та бүхэн уг хуудсаар дамжуулан санал бодлоо хуваалцаж байхыг хүсье.
Жич: gtc_hsum@yahoo.com хаягаар хайлт хийн олж болно.

Monday, March 21, 2011

ГАДААДАД СУРАЛЦУУЛАХ ТУХАЙ

Польш, Унгар, Украйн, Румын, Болгар, Хорват улсад оюутан, магистрант, докторант суралцуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

Friday, March 18, 2011

Компьютерийн хичээлийн дахин шалгалт

Магистрантын дахин шалгалт 2011 оны 03 сарын 31 өдөр, докторантын дахин шалгалт 04 сарын 01 өдрийн 16.00 цагт ЭМШУИС-ийн төв байрны 415 тоот өрөөнд болно. Дахин шалгалтанд орохоос өмнө хичээлийн тооцоог бүрэн дуусгасан байхыг анхаарна уу.

АФМЗТ

Thursday, March 17, 2011

ХУРЛЫН ТОВ ХОЙШЛОГДЛОО

Био-Анагаахын ёс зүйн салбар хорооны ээлжит хурал 2011 оны 03 сарын 23 өдрийн 13.00 цагт "Төгсөлтийн сургалт судалгааны танхим"-д хуралдах болсныг мэдэгдье.

Tuesday, March 15, 2011

НИЙТ СУДЛААЧ НАРЫН АНХААРАЛД

Тус албаны "Төгсөлтийн сургалт судалгааны танхим"-д интернетийн бүрэн холболтыг ашиглалтанд орууллаа. Уг танхимын 5 компьютер тогтмол интернэтэд холбогдсон ба wireless сүлжээний аппаратаар мөн тоноглогдсон тул Та бүхэн нтернэтийн орчинд чөлөөтэй ажиллах боломжтой юм.

Monday, March 14, 2011

ДОКТОРЫН ХАМГААЛАЛТ

ШААРИЙ ШАТАР
"Монгол улсын 4-6 насны хүүхдүүдийн дундах гепатитын В вирүс тээгчдийн тархалт ба дархлаажуулалтын хамралтын судалгаа"

ШАГДАР ЭНХТҮВШИН
"Хүүхдийн өдрийн мэс заслын дараах өвдөлт намдаах эмчилгээ"

Хамгаалалт 2011 оны 03 сарын 17 өдрийн 13.00, 15.00 цагт ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Friday, March 11, 2011

БАЯР ХҮРГЭЕ

ДАМДИНЖАВЫН ДАВААДАГВА
"Монгол данжуурын доторх найман гишүүнтийн зүрхний хураангуй дахь зарим тангийн судалгаа"

ИШДОРЖИЙН ДҮҮМААМ
"Арьсны өвчний эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн маркетингийн судалгаа"

2011 оны 03 сарын 10 өдөр АУ-ны доктор (Ph.D) -ын зэрэг амжилттай хамгааллаа.

Баяр хүргэе.

Tuesday, March 8, 2011

БАЯР ХҮРГЭЕ

ДУЛАМЖАВЫН ЭРДЭНЭЧИМЭГ
"Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн ретинопатийн тархалт, эрсдэлт хүчин зүйлс, хяналтын асуудал"

2011 оны 03 сарын 07 өдөр АУ-ны доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.

Баяр хүргэе.

Tuesday, February 22, 2011

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

Батжав овогтой Баяртогтох
"Глауком өвчтэй хүмүүсийн харах эрхтний үйл ажиллагаа амьдралын чанарт нөлөөлөх нь"

Лхагважав овогтой Тунгалаг
"Кесар мэс засалд хандах сэтгэл зүйн асуудал"

Бадам овогтой Бадамцэцэг
"Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед цээжний рентген зурагт гарах шинжийг судалсан дүн"

Хамгаалалт 2011 оны 02 сарын 23 өдрийн 13.00 цагт болно.

Амжилт хүсье.

Tuesday, February 15, 2011

ЭРДМИЙН БАГА ХУРАЛДАЙ - 2011



ДОКТОРЫН ХАМГААЛАЛТ

ДАВААЦЭРЭН МӨНХЦЭЦЭГ
"Ахимаг настай тулгар төрөгчдийн жирэмслэлтийн явц, төрлөгийн онцлог"

ГОЧОО МЭНДСАЙХАН
"Эрүүл жирэмсэн эхчүүдийн ихэс-ургийн тогтолцооны хэт авиан шинжилгээний хэвийн үзүүлэлт"

Хамгаалалт 2011 оны 03 сарын 03 өдрийн 13.00, 15.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (№220)-нд болно.

Monday, January 24, 2011

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

Далхжав овогтой Болормаа
"Хөхний өмөнгийн эрт илрүүлэлтэнд сувилагчийн мэдлэг, чадвар нөлөөлөх нь"

Дашзэвэг овогтой Шүрэн
"Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дундах тархмал хатуурлын тархалт, эмнэлзүй, оношлогооны асуудалд"

Хамгаалалт 2011 оны 01 сарын 26 өдрийн 13.00 цагт ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Амжилт хүсье.

Wednesday, January 19, 2011

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

Нямаа овогтой Дашзэвэг
"Сургуулийн насны хүүхдийн амьсгалын замын харшил ба уушигны агааржилтын алдагдал"

Лхагвасүрэн овогтой Норжмаа
"Улаанбаатар хотын зарим баар, цэнгээний газруудын ажилчдын дам тамхидалтын нөлөөлөлд өртсөн байдал"

Шагдарсүрэн овогтой Нансалмаа
"Зам тээврийн осол гэмтлийн тархалт, зарим шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа"

Хамгаалалт 2011 оны 01 сарын 19 өдрийн 12.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Амжилт хүсье.

Tuesday, January 18, 2011

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Европийн холбооны ERASMUS MUNDUS сангаас зарласан MAHEVA тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.maheva.univ-montp2.fr/ веб хаягаар орж авна уу.

Monday, January 17, 2011

ЭПИДЕМИОЛОГИ-БИОСТАТИСТИК ХИЧЭЭЛИЙН ДАХИН ШАЛГАЛТ

Эпидемиологи-Биостатистикийн хичээлийн дахин шалгалтыг 2011 оны 01 сарын 18 өдрийн 15.40 цагт 139 тоот лекцийн өрөөнд авна.

Monday, January 10, 2011

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

Д. Мөнх-Эрдэнэ
"Вита В-4 сироп эмийн стандартчилалын асуудалд"

Г. Ганчимэг
"Алирст-3 цайны фармакогнозын судалгаа"

Хамгаалалт 2011 оны 01 сарын 12 өдрийн 13.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Амжилт хүсье.

Thursday, January 6, 2011

"МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭХ ЖУРАМ" -аас

Журмын төсөлд хүний хөгжил сангаас зарцуулах боловсролын үйлчилгээний хэсэг сургалтын төлбөр тооцоо хийх, баталгаажуулахад 2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид диплом, бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаар дамжуулан бэлэн бусаар олгох хэлбэрийг сонгосон.

Оролцогч талууд:

  • Суралцагч
  • Сум, хорооны нийгмийн ажилтан
  • Аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага
  • Их, дээд сургууль, коллеж
  • Сургалтын төрийн сан
  • Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
  • Сангийн яамны төрийн сан

Суралцагч

Монгол Улсын их дээд сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд өдрийн ангид суралцаж байгаа

  • Диплом
  • Бакалавр
  • Магистр
  • Доктор оюутнууд хамрагдана.

Суралцагч нь хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. Хэрэв өөрийн биеэр хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл эхнэр, нөхөр нь түүний өмнөөс хүсэлт гаргаж болно.

Хүсэлт гаргахдаа юу бүрдүүлэх вэ?

• Овог нэр

• Регистрийн дугаар

• Иргэний үнэмлэхт бичигдсэн хаяг

• Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх

• Суралцаж байгаа сургууль, салбар сургууль,мэргэжил, дамжаа /курс/

Нэмэлт мэдээллийг www.stf.mecs.gov.mn хаягаар орж үзнэ үү.

Wednesday, January 5, 2011

1-р ДАМЖААНЫ ДОКТОРАНТУУДЫН АНХААРАЛД

Эпидемиологи-Биостатистикын хичээлийн шалгалтыг 2010 оны 01 сарын 07 өдрийн 15.20 цагт 140 тоот лекцийн өрөөнд авна.

Monday, January 3, 2011

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

Олзвой овогтой Гэрэлмаа
"Бамбай булчирхайн эмгэгийн эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн маркетингийн судалгаа"

Батсүх овогтой Ерөөлт
"Хүүхдийн суулгалт өвчний эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн маркетингийн судалгаа"

Хамгаалалт 2011 оны 01 сарын 05 өдрийн 13.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Амжилт хүсье.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.