Журмын төсөлд хүний хөгжил сангаас зарцуулах боловсролын үйлчилгээний хэсэг сургалтын төлбөр тооцоо хийх, баталгаажуулахад 2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид диплом, бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаар дамжуулан бэлэн бусаар олгох хэлбэрийг сонгосон.
Оролцогч талууд:
- Суралцагч
- Сум, хорооны нийгмийн ажилтан
- Аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага
- Их, дээд сургууль, коллеж
- Сургалтын төрийн сан
- Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
- Сангийн яамны төрийн сан
Суралцагч
Монгол Улсын их дээд сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд өдрийн ангид суралцаж байгаа
- Диплом
- Бакалавр
- Магистр
- Доктор оюутнууд хамрагдана.
Суралцагч нь хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. Хэрэв өөрийн биеэр хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл эхнэр, нөхөр нь түүний өмнөөс хүсэлт гаргаж болно.
Хүсэлт гаргахдаа юу бүрдүүлэх вэ?
• Овог нэр
• Регистрийн дугаар
• Иргэний үнэмлэхт бичигдсэн хаяг
• Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх
• Суралцаж байгаа сургууль, салбар сургууль,мэргэжил, дамжаа /курс/
Нэмэлт мэдээллийг www.stf.mecs.gov.mn хаягаар орж үзнэ үү.