Friday, April 26, 2013

Зарлал - Олон улсын эрдэм шинжилгээний хурал

Зарлал – Азийн Анагааах Ухааны Боловсролын Холбооны 7-р Их Хурал
Азийн Анагаах Ухааны Боловсролын Холбооны (ААУБХ) 7-р Их Хурал 2013 оны 06-р сарын 09-12-ны хооронд ЭМШИУС-тай хамтран анх удаа Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Уг хуралд аман/ханан илтгэл тавих магистр, докторантуудын илтгэлийг олон улсын илтгэлээр тооцож “Abstract Book”-т нийтлэх болно. Илтгэл тань тэнцсэн бол оюутнууд хуралд хямдруулсан үнээр буюу 200.000 төгрөгөөр оролцох боломжтой.

ААУБХ-ны 7-р Их Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

Amea2013.hsum-ac.mn       /цахим хаяг/
Amea2013@hsum-ac.mn   /и-мэйл хаяг/

гэх хаягуудаас авах болон бүртгүүлнэ. Хурлын бүртгэл 2013 оны 5-р сарын 15 хүртэл явагдана.

Thursday, April 25, 2013

Зарлал - Элсэлт

Төгсөгчдийн анхааралд

2013 оны 04 сарын 26-ны 12:00 цагт 2012-2013 онд шинээр төрсөн доктор, магистрантуудад диплом гардуулах ёслол ЭМШУИС-ийн Оюутны Соёлын төвд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Monday, April 22, 2013

Зарлал

"English Journal Club"  2013 оны 04-р сарын 24-ны лхагва гарагийн 14:00 цагаас ЭМШУИС-ийн 220 тоот өрөөнд болохоор боллоо. Холбогдх мэдээллийг 88070330 утаснаас лавлана уу.

Monday, April 15, 2013

Зарлал


“Эмзүй”  сэтгүүлийн 2013 оны №2 (40) дугаарт  нийтлүүлэх материалыг  2013 оны 4 дүгээр сар 15 –наас  2013 оны 05 сарын 15-ны хооронд  хүлээн авч байна.

Материал бэлтгэхдээ  дээрх журмыг сайн уншиж тэр дагуу  хичээнгүйлэн боловсруулж  ирүүлэхийг хүснэ.

Хэвлэлд өгөх  материалыг А5 цаасан дээр гаргасан, мөн файл хэлбэрээр хүлээн авах ба  зохиогч өөрийн биеэр редакцид ирж хүлээлгэн өгөх учиртай.



Харилцах утас: 99197763,88877995.

Wednesday, April 10, 2013

Зарлал - Дахин шалгалт

2012-2013 оны хичээлийн жилийн магистрантурын 1-р дамжааны 2-р улирлын Дархлал судлалын хичээлийн дахин шалгалт 2013 оны 04-р сарын 12-ны өдрийн 15:00 цагаас Бичил амь- Дарлаа судлалын тэнхэм дээр авна. Шалгалтанд орон хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Нийт оюутнуудын анхааралд

Tuesday, April 2, 2013

NEW HORIZON AND CURRENT TREND TRENDS IN PROSTHODONTICS
2013 Biennial Joint Congress of CPS-JPS-KAP 
Venue: ICC JEJU, KOREA        Date: April 12th-14th, 2013

Уг хурлын хүрээнд
 • сүүлийн үеийн согог заслын эмчилгээ оношилгооны үр дүнгийн танилцуулга, ололт, шинэ техник, бүтээгдэхүүний танлцуулга, худалдаа 
• Implant-ийн сургалт үнэгүй явагадна. 

Нүүр амны мэс засалчид, нүүр амны согог гажиг засалчид, шүдний техникчдийг уг хуралд оролцохыг урьж байна. Мөн энэ боломжийг ашиглан “Жуулчин” ХХК-ны 4 өдрийн Жежу арлын аялалын хөтөлбөрт хамрагдах боломжтой. УБ-Жежу руу2013 оны 04-р сарын 12-ны өглөө явж, Жежу-УБ-д 15-ны орой ирнэ.
 МЭРГЭЖЛИЙНХЭЭ УУЛЗАЛТАНД ОРОЛЦОНГОО ҮЗЭСГЭЛЭНТ ЖЕЖУ АРЛААР АЯЛАХ ЭНЭХҮҮ БОЛОМЖИЙГ БҮҮ АЛДААРАЙ. 
Төлбөр: 1,250,000 төгрөг /Замын зардал, буудал, хоолны зардал багтсан болно/

 Сонирхсон магистрант, докторант, резидентүүд ЭМШУИС-ийн НАСС-ийн багш Б. Отгонбаяртай холбогдно уу. Холбогдох утас: 99129770

Зарлал - НАС-ын чиглэлийн оюутнуудын анхааралд

2013 оны 04-р сарын 05-10-ны өдрүүдэд НАСС-ийн хичээлийн байранд "AICF 7th and 8th Workshop on Stomatognathology" сургалт явагдах гэж байна. Мэргэжлийн хичээлийн кредит олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг НАМЗ-ын тэнхмийн багш Б. Энх-Орчлонгоос лавлана уу. Харилцах утас 91000009

Friday, March 29, 2013

Үндэсний тэтгэлэг олгох дансны дугаарын жагсаалт

Зарлал - Олон улсын эрдэм шинжилгээний хурал

Азийн анагаах ухааны боловсролын холбооны 7р хурал 2013 оны 06-р сарын 09-12-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байна. Уг хуралд тавьсан докторантуудын илтгэлийг олон улсын илтгэлээр тооцно.

Зарлал - Олон улсын хурал

NEW HORIZON AND CURRENT TREND TRENDS IN PROSTHODONTICS
2013 Biennial Joint Congress of CPS-JPS-KAP
Venue: ICC JEJU, KOREA        Date: April 12th-14th, 2013

Сонирхсон магистрант, докторант, резидентүүд ЭМШУИС-ийн НАСС-ийн багш Б. Отгонбаяртай холбогдно уу. Холбогдох утас: 99129770


Thursday, March 28, 2013

Зарлал - кредиттэй сургалт

2013 оны 03-р сарын28-29-ны өдрүүдэд 13:00 цагаас "EndNote программын хэрэглэх нь" сэдэвт сургалт ЭМШУИС-ийн төв байрны 4-р давхарт Сургалт судалгааны танхимд болно.

ЖИЧ: Сонгон суралцах хичээлийн 1 кредит олгоно. Notebook-тэй ирнэ үү. Эхний 10 хүнийг бүртгэнэ. Бүртгэл хаасан.

Monday, March 25, 2013

Зарлал - Кредиттэй сургалт

Health Informatics сэдвээр БНСУ-ын Йонсэйн Их Сургуулийн профессор Young Moon Chae хичээл орж байгаа тул сонирхсон магистрант, докторантуудыг урьж байна. Хичээл 7 хоног бүрийн мягмар гаригт 15:00 цагаас ЭМШИУС-ийн хичээлийн төв байранд болж байна.Кредит олгоно.

Зарлал - Сайбер Их Сургууль

Олон улсын сайбер Их сургуулийн 2013 оны хичээлийн жилийн хаврын сургалтанд ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Дээрх линк дээр дарж Сайбер Их сургуулийн албан ёсны цахим хуудсанд нэвтрэн орж бүртгүүлнэ үү.

Сайбер Их сургуулийн албан ёсны цахим хуудсанд нэвтрэн орж бүртгүүлсэн оюутнууд  ЭНД дарж ДМА-нд бүртгүүлнэ үү.
ЖИЧ: Сургалын төлбөр төлөх болон бусад зөвлөгөө өгнө.

Зарлал

Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимийн 70 жил, Монголын Физиологичдын Нийгэмлэгийн 20 жилийн ойд зориулсан Физиологийн салбараас төрсөн Монгол Улсын Гавъяатуудын “Хүндэтгэлийн лекц” болох гэж байна. Уг лекцэнд суусан магистрант, докторантуудад сонгон суралцах хичээлийн кредит олгоно. Өдөр бүрийн лекц 14:45 цагаас эхлэнэ.
ЖИЧ: 1 өдрийн лекц 0,25кредит

Thursday, March 14, 2013

Зарлал - 70000

Үндэсний тэтгэлгийн дансны дугаарын бүртгэл 2013 оны 03-р сарын 15-ны 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Дансны дугаараа бүртгүүлээгүй оюутнуудад үндэсний тэтгэлэг олгох боломжгүй болно.

Зарлал - Дахин шалгалт

2013 оны 03-р сарын 15-ны өдөр авах байсан Эпидемиологи биостатистикийн шалгалт 2013 оны 03-р сарын 18-ны даваа гарагийн 16:00 цаг болж хойшиллоо.

Tuesday, March 12, 2013

Зарлал - Эрдмийн бага хуралдай

Эрдмийн бага хуралдай 2013 оны 03-р сарын 13-ны 13:00 цагт ЭМШУИС-ийн 220 тоот өрөөнд болно.

Tuesday, March 5, 2013

Зарлал - Семинар

Зарлал - Кредиттэй сургалт

2013 оны 03-р сарын 07-ны өдрийн 09:00-12:00 цагт "Эмнэлгээс шалтгаалах халпварын дэгдэлтийн судалгаа" сэдэвт сургалт ЭМШУИС-ийн НЭМС-ийн судалгааны арга зүйн төвд болно.
Төлбөр 10000 төгрөг. 
Сонирхсон  магистрант докторантууд судалгааны арга зүйн төв Н.Бямбабаярт бүртгүүлнэ үү.

Monday, March 4, 2013

"Эрдмийн бага хуралдай-2013"

"Эрдмийн бага хуралдай-2013"-ийн өгүүлэл авах хугацааг 3 сарын 7-ны Пүрэв 17:00 цаг хүртэл сунгалаа. Та бүхэн "Эрүүл мэндийн шинжлэх ухаан" сэтгүүлийн өгүүлэл бичих зааврын дагуу өгүүллээ бичин, дээрх хугацааны дотор souvd@hsum-ac.mn хаягаар ирүүлэхээс гадна хэвлэсэн хэлбэрээр ирүүлнэ үү. 

ДМА 

Friday, March 1, 2013

Зарлал - Дахин шалгалт

2012-2013 оны хичээлийн жилийн магистрантурын 1-р дамжааны 111-р хэсгийн "Нийгмийн эрүүл мэндийн үндэс" хичээлийн дахин шалгалт 2013 оны 03-р сарын 05-ны өдрийн 14:30 цагаас НЭМС-ийн 338 тоот өрөөнд авна.

Thursday, February 28, 2013

Зарлал - Ажилд авна

Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимд багш шалгаруулж авна. Сонирхсон хүн Эрүүл ба физиологийн тэнхэмд хандана уу. 

Холбоо барих утас: 311561   

Wednesday, February 27, 2013

Оюутны тэтгэлгийн карт

Оюутны тэтгэлгийн карт нээлгэх тухай

БШУ-ны сайд Л.Гантөмөр А\58 тоот тушаалаар "Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам"-ыг баталж, оюутнуудад сар бүр олгож байгаа үндэсний болон урамшууллын тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас арилжааны суралцагчийн картын дансанд шууд олгох гэж байгаатай холбогдуулан нийт магистрант докторант та бүхнийг өөрийн сонгосон зөвхөн нэг банкин дээр очиж "Оюутны тэтгэлгийн карт" нээлгэхийг санал болгож байна.
Та бүхэн 2013 оны 3 сарын 15-ны дотор доорх материалыг бүрдүүлэн аль нэг банкинд  Оюутны тэтгэлгийн картаа нээлгэнэ.

Үүнд:
- Иргэний үнэмлэх
-Суралцагчийн үнэмлэх
-Суралцагчийн голч дүнгийн тодорхойлолт /3 сарын 15-ны дотор ДМА-аас авна/
-Цээж зураг 2 хувь

"Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам"-ын 3.5-д оюутны сонгосон арилжааны банк нь тэтгэлгийн данс нээж, карт олгохдоо ямар нэг хураамж авалгүй, үнэ төлбөргүй үйлчлэх тухай заасан байна. Тиймээс нийт магистрант докторантууд үлдэж байгаа энэ хугацааны дотор өөрөө үйлчлүүлэхэд хамгийн дөхөм нэг арилжааны банкийг сонгон шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн очиж тэтгэлэгийн дансаа нээлгэнэ. 


Мөн өөрийн нээлгэсэн дансны дугаарыг ЭНД дарж бүртгүүлнэ үү. ДМА-нд бүртгүүлээгүй тохиолдолд сар бүрийн тэтгэлэг тухайн тэтгэлэгийн дансанд орохгүй болохыг анхаарна уу. 

 ДМА  

Monday, February 25, 2013

Дахин шалгалт

Микробиологийн хичээлийн дахин шалгалт  2013 оны 03 сарын 06-ны 15:00 цагт болно.  

Нийт магистрантуудын анхааралд

Анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр магистрын судалгааны ажил хийх сонирхолтой, удирдагч багш, сэдэв, арга аргачлалаа батлуулаагүй байгаа магистрантуудыг Докторантур Магистрантурын албан дээр судалгаа хийхийг урьж байна. 
Сонирхож буй магистрантууд С. Хонгорзул арга зүйчтэй ДМА дээр ирж уулзана уу.  

Friday, February 22, 2013

Зарлал - Дахин шалгалт

2012-2013 оны хичээлийн жилийн 1-р улирлын магистрын 1-р дамжааны "Эпидемиологи биостатистик" хичээлийн дахин шалгалтыг 2013 оны 03-р сарын15 -ны өдрийн 15:00 цагаас НЭМС дээр авна.

Tuesday, February 19, 2013

Зарлал - Дахин шалгалт

2012-2013 оны хичээлийн жилийн 1-р улирлын магистрын 111-р хэсгийн "Эрүүл мэндийг дэмжих" хичээлийн дахин шалгалтыг 2013 оны 02-р сарын 22-ны өдрийн 15:00 цагаас НЭМС-ийн 331 тоот өрөөнд авна.

Магистрантурын 1-р дамжааны 101-104-р хэсгийн лекц орох анги

Магистрантурын 1-р дамжааны 101-104-р хэсгийн 2013.02.19-02.25-ны дарлаа судлал, микробиологийн лекц 257 тоот өрөөнд орно.   

Monday, February 18, 2013

Магистрантурын 1-р дамжааны 101-104 хэсгийн дархлааны хичээлийн дадлагын хуваарь

Зайн сургалт - Ионсейн их сургуулийн сайбер их сургуулийн хаврын семестрын бүртгэл

Олон улсын сайбер их сургуулийн 2013 оны хичээлийн жилийн хаврын семестрийн сургалтанд суралцах хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү.

ЖИЧ: Хичээлийн тооцоотой хүмүүс суралцвал зохих хичээлүүдийн дүнг дээрх сургалтын дүнгээр тооцох боломжтой.Төлбөр 50$

114-р хэсгийн магистрантуудын нэрсийн жагсаалт

Эм зүйн чиглэлээр элсэн орсон дараах магистрантуудыг 114-р хэсэг болгон хуваалаа. 

Б. Энхтуул 
Э. Наранхүү 
Д. Болормаа
Б. Саранчимэг 
Т. Туул 
Д. Даримаа
Б. Сэлэнгэ 
Л. Нандинчимэг 
З. Ануу

Дээрх нэр бүхий магистрантууд 114-р хэсгийн хичээлийн хуваарийн дагуу хичээлээ үзнэ үү. 

Monday, February 4, 2013

Зарлал - Хичээлийн хуваарь

2012-2013 оны хичээлийн жилийн 1-р дамжааны 2-р улиралын хичээл 2013 оны 02-р сарын 18-аас эхэлнэ. Хичээлийн хуваарь 02-р сарын 15-ны өдөр гарна.

Friday, February 1, 2013

Зар - Кредиттэй сургалт

2013 оны 02-р сарын 07-08-ны өдрүүдэд 13:30цагаас "EndNote программын хэрэглэх нь" сэдэвт сургалт ЭМШУИС-ийн төв байрны 4-р давхарт Сургалт судалгааны танхимд болно.

ЖИЧ: Сонгон суралцах хичээлийн 1 кредит олгоно. Notebook-тэй ирнэ үү. Эхний 10 хүнийг бүртгэнэ. Бүртгэл хаасан.


Доорх оюутнуудыг бүртгэсэн болно. Үүнд:


Энхсайхан  Азжаргал  Магистр 103
Сүхбаатар  Сарнай  Магистр 103
Пүрэвхүү Мандахнаран Докторын 301
Дампил Буян-Од Магистр 108
Намшир Нарангэрэл Marucтp 108
Жамъян Цэнгэлмаа Магистр 108
Болдбаатар Гантуяа магистр 205
Мэндбаяр Өнөржаргал М-207
Ухнаа Энхцэцэг Магистр
Цэрэнсамбуу Үржиндэлгэр магистр 2

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.