БШУ-ны сайд Л.Гантөмөр А\58 тоот тушаалаар "Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам"-ыг баталж, оюутнуудад сар бүр олгож байгаа үндэсний болон урамшууллын тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас арилжааны суралцагчийн картын дансанд шууд олгох гэж байгаатай холбогдуулан нийт магистрант докторант та бүхнийг өөрийн сонгосон зөвхөн нэг банкин дээр очиж "Оюутны тэтгэлгийн карт" нээлгэхийг санал болгож байна.
Та бүхэн 2013 оны 3 сарын 15-ны дотор доорх материалыг бүрдүүлэн аль нэг банкинд
Оюутны тэтгэлгийн картаа нээлгэнэ.
Үүнд:
- Иргэний үнэмлэх
-Суралцагчийн үнэмлэх
-Суралцагчийн голч дүнгийн тодорхойлолт /3 сарын 15-ны дотор ДМА-аас авна/
-Цээж зураг 2 хувь
"Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам"-ын 3.5-д оюутны сонгосон арилжааны банк нь тэтгэлгийн данс нээж, карт олгохдоо ямар нэг хураамж авалгүй, үнэ төлбөргүй үйлчлэх тухай заасан байна. Тиймээс нийт магистрант докторантууд үлдэж байгаа энэ хугацааны дотор өөрөө үйлчлүүлэхэд хамгийн дөхөм нэг арилжааны банкийг сонгон шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн очиж тэтгэлэгийн дансаа нээлгэнэ.

Мөн өөрийн нээлгэсэн дансны дугаарыг ЭНД дарж бүртгүүлнэ үү. ДМА-нд бүртгүүлээгүй тохиолдолд сар бүрийн тэтгэлэг тухайн тэтгэлэгийн дансанд орохгүй болохыг анхаарна уу.
ДМА