Monday, October 2, 2017

Судалгааны арга зүй хичээлийг үзэж буй оюутнуудын анхааралд:

Магистрантуудын судалгааны төсөл бичих загвар 

Судалгааны ажлын төслийг дараахь зааврын дагуу бичнэ үү. Магистрантууд нь төслийг ЭБС тэнхимд 2017/10/13-ны дотор хүлээлгэн өгнө. Төсөл нь монгол дээр Windows Word программ Arial font-оор, үсгийн 12 хэмжээтэйгээр, мөн хоорондын зай single, нийт 3-10 нүүр байна.

Агуулга 
  1. Удиртгал: Удиртгал хэсэгт манай оронд болон гадны оронд судлагдсан байдал, судалж буй үзэгдлийг тоо баримтаар баталгаажуулах, судлахын ач холбогдол, шинэлэг тал зэргийг тусгана. Судлах шаардлага, хэрэгцээ байгааг үндэслэл сайтай тодорхойлсон байх хэрэгтэй. Удиртгал хэсэгт 5-аас доошгүй дотоодын болон олон улсын нэр хүндтэй сэтгүүлийн өгүүлэл ашигласан байх шаардлагатай.
  2. Судалгааны зорилт: Судлах асуудлыг нэг өгүүлбэрт багтаан товч оновчтой тодорхойлох 
  3. Зорилт: Зорилт нь өвөрмөц, хэмжигдэхүйц байх ёстой. Зорилтуудын судалгааны үед зохион байгуулах үйл ажиллагаанаас ялгах хэрэгтэй. 
  4. Таамаглал: Судалгааны ажлын таамаглалыг зорилт бүрээр 1-ээс доошгүйг боловсруулна. Нийт 5 хүртэлх таамаглал байж болно. 
  5. Судалгааны загвар, арга: Судалгааны загварыг зөв тодорхойлох хэрэгтэй. Сонгосон загвар нь тухайн асуудлыг судлахад тохиромжтой байх ёстой. 
  6. Мэдээ мэдээлэл цуглуулах арга: Тоон болон чанарын мэдээлэл цуглуулах аргын алиныг судалгаанд ашиглах эсэхээ тодорхойлно. Судалгаанд асуумж судалгаа хэрэглэх бол асуумжийг ярилцлагаар судалгааг авах бол ярилцлагын удирдамжийг, өвөрмөц судалгааны аргыг хэрэглэх лабораторын шинжилгээний аргыг дэлгэрэнгүйгээр хавсралтанд оруулах шаардлагатай. 
  7. Түүвэр: Түүвэр нь төлөөлөхүйц ба дотоод найдвартай байдлыг хангасан байна. Судалгаанд оруулах шалгуур болон түүвэрлэх аргаа тодорхойлно. Хэрэв интервенци хийхээр бол хэрхэн хийх болон эмчилгээний бүлэгт хэнийг оруулахаа бичнэ. Хэрэв интервенци хийхгүй бол энэ хэсэгт бичихгүй. 
  8. Хэмжигдэхүүн: Хэмжигдэхүүнийг тодорхойлох 
    • a) Нөлөөлөл 
    • b) өвчин 
    • c) бусад хэмжихдэхүүн 
    • d) төөрөгдүүлэгч, хавсарсан нөлөөлөлийг тооцох бол товч тайбарлах 
    • e) найдвартай ба хүчин төгөлдөр байдлын тухай мэдээлэл 
  9. Судалгааг зохион байгуулах: Судалгааны мэдээ, мэдэлэлийг хэрхэн цуглуулах үйл явцыг тодорхойлно. Жишээлбэл: асуумж судалгаа, судалгааны карт, лабораторын шинжлэгдхүүн, хоёрдогч мэдээлэлийн эх сурвалж зэргийг оруулна. Хэрэв байвал хэрхэн цуглуулахыг бичнэ. Судалгааны үйл ажиллагааны төлөвлөгөөг (time table) хавсралтаар харуулна уу. 
  10. Data management: Мэдээлэл оруулах, хадгалах, нууцлах талаар бичнэ. 
  11. Боловсруулалт : Статистик анализ хийх төлөвлөгөөгөө танилцуулна. Таамаглал тус бүрээр хэрхэн анализ хийхийг тодорхойлно. 
  12. Ёс зүйн асуудал: Судалгаанд оролцогчдын эрсдэлийг тодорхойлно. Тухайн судалгаагаар ес зүйн асуудал хөндөгдсөн бол хэрхэн шийдэж болохыг судлаач тайлбарлана. 
  13. Ашигласан хэвлэлийн тойм: Дотоод болон гадаадын нэр хүндтэй сэтгүүлээс 5-аас доошгүй өгүүллийг ашигласан байх хэрэгтэй. 
  14. Судалгаанаас гарах үр дүн: Зорилтуудын дагуу судалгаанаас гарах дүнгээ оновчтой илэрхийлнэ.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.