Friday, January 20, 2017

“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭДИЙН ЗАСАГ, МЕНЕЖМЕНТИЙН АСУУДАЛД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЗАР

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
  • Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, Эрүүл мэндийн бодлого, менежментийн тэнхэм
  • Эрүүл мэндийн бодлогын судалгааны төв
ЗОРИЛГО, ЧИГЛЭЛ:
Тус хурлын зорилго нь эрүүл мэндийн салбарын эдийн засаг, менежментийн чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэн судлаачид хоорондоо туршлага солилцох болон салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудыг харилцан ярилцах  зорилгоор дараах чиглэлийн хүрээнд зохион байгуулагдах гэж байна.
Үүнд:
  • Төсвийн шинжилгээ
  • Зардал үр нөлөөллийн судалгаа
  • Эрүүл мэндийн зардлын судалгаа
  • Эрүүл мэндийн бодлогын судалгаа
  • Өвчний менежмент
  • Эмийн эдийн засаг
  • Тэгш байдал
  • Эрүүл мэндийн зардал ба удирдлага
  • Эрүүл мэндийн судалгаа, боловсрол
  • Хүн амын эрүүл мэнд
  • Тусламж үйлчилгээний чанар
  • Эрүүл мэндийн хууль, эрх зүй
  • Эрсдэлийн шинжилгээ
  • Эмчилгээний үр дүнгийн судалгаа
Дээрх чиглэлийн хүрээнд боловсруулсан өгүүлэлийг цахим хэлбэрээр purevgerel@mnums.edu.mn   хаягаар 2017 оны 01-р сарын 27-ны өдрийн дотор ирүүлнэ үү.
Өгүүлэлд тавигдах нийтлэг шаардлага
1.    Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, англи хураангуйтай байна.
2.    Өгүүллийг А4 хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3 см баруун талаас 2 см, дээр, доороосоо 2.0 см зайтай Arial фонтоор, 12 хэмжээстэй үсгээр мөр хооронд 1.5 зайтай бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
3.    Өгүүллийг зөвхөн MSWord 2003–аас хойших хувилбараар *.doc буюу *.docx өргөтгөлтэй бичнэ.
4.    Судалгаа шинжилгээний өгүүлэл нь англи хураангуй хүснэгт, зураг (график болон фото зургаар), ном зүйг оролцуулан 8-12  нүүр байна.
5.    Өгүүллийн эхэнд бүтээлийн нэр, зохиогчийн нэрийг бичнэ. 1-р зохиогч уг судалгааны ажлын үндсэн хэсгийг хийсэн байх, сүүлийн зохиогч уг ажлыг удирдсан байхаар дараалуулна. Зохиогчийн нэрийн баруун дээд өнцөгт 1.2 гэх мэтээр тэмдэглэн, нэрсийн доор зохиогчийн албан газар, 1-р зохиогчийн e-mail хаягийг бичсэн байна.
6.     Судалгаа шинжилгээний өгүүллийг дараах бүтэцтэйгээр бичнэ. Үүнд:
·         Өгүүллийн нэр
·         Зохиогчийн овог нэр, утас
·         Өгүүллийн хураангуй (Англи хэлээр бичигдсэн)-Өгүүллийн хураангуй нь Introduction, Methods, Results and Conclusion гэсэн бүтэцтэй байх ба 250 үгэнд багтаасан байна. Хураангуйн эхэнд өгүүллийн нэр, зохиогч, байгууллагын нэрийг бүтнээр нь англиар бичнэ. Өгүүллийн англи хураангуйд 4-6 хүртэл үг, нэр томъёо бүхий түлхүүр үгийг цагаан толгойн дарааллаар бичсэн байна. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
·         Судалгааны үндэслэл-Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, зорилгыг тусгасан байна.
·         Судалгааны материал, арга зүйСудалгааны загвар, хэрэглэгдэхүүн, хамрах хүрээ, судалгааны арга, мэдээ материал цуглуулсан арга, статистик боловсруулалтын талаар тодорхой бичсэн байна.
·         Үр дүн-Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих, үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар (график болон фото зургаарилэрхийлэхдээ давхардуулахгүй байх.
·         Хэлцэмж- Судалгааны ажлын ач холбогдол, давуу болон сул талыг тусгахаас гадна өөрийн судалгааны үр дүнг гадаад, дотоодын бусад судлаачдын судалгааны үр дүнтэй харьцуулсан байна.
·         ДүгнэлтҮр дүнд тулгуурласан товч тодорхой байна.
·         ТалархалСудалгааны ажлын санхүүжүүлэгч, хамтрагчид болон судалгаанд оролцогчдод хандсан  1-2 өгүүлбэр байна.
·         Ном зүй- Ном зүйн жагсаалтыг Ашигласан хэвлэлийн жагсаалт: VANCOUVER CITATION STYLE баримтлан бичнэ. дараах хаягаас харна уу. http://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK7256/

7.    Хүснэгт нь босоо шугамгүй, хуудас дамжаагүй, хүснэгтийн бүх тоон утга нь өгүүллийн агуулгатай бүрэн тохирсон, хүснэгтийн нэр товч, оновчтой байна. Хүснэгтийн гарчгийг хүснэгтийн дээд талд бичсэн байна. Хүснэгтийг ном зүйн дараа тусгай хуудсан дээр гаргасан байна.
8.    Фотозураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фотозураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.
9.     Өгүүллийг сайтар нягталж, шалгасан байх ба үг үсэг, таслал цэгийн алдаа мадаггүй байна.

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГАЗАР, ХУГАЦАА
Олон улсын эрдэм шинжилгээний хурал 2017 оны 02-р сарын 03-ны өдрийн 09 цагт АШУҮИС-ийн Эрдмийн өргөө 220 тоотод болно.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.