УНТЭ-ийн ЭЭСНЛ-ийн 80
жилийн ойд зориулсан
“Лабораторийн анагаах ухааны ололт амжилт”
эрдэм шинжилгээний бага
хурлын зар
УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн
Лабораторийн 80 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 10
сарын 21-ны өдөр зохион байгуулах гэж
байна.
Эрдэм шинжилгээний бага хурал нь
лабораторийн анагаах ухааны инноваци, технологийн дэвшлийг ашиглан нотолгоонд
суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн эмч, судлаачдын эрдэм
шинжилгээний бүтээл, ололт амжилтуудыг эмнэлэг, практикт нэвтрүүлэх, мэргэжил
нэгт эрдэмтэдтэй судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, судалгааны арга барилд
суралцах, эрдэм шинжилгээний бүтээл бичих чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
зорилготой юм.
Эрдэм шинжилгээний хурал нь эрүүл мэндийн
байгууллага, анагаах ухааны чиглэлээр сургалт, судалгаа эрхэлдэг их дээд
сургуулийн багш, эмч, мэргэжилтэн, судлаач, тусгай мэргэжилтнүүдийг хамарч,
нээлттэй явагдах учир эрүүл мэндийн салбарын хэмжээнд зохион байгуулагдах
болно.
Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага: Илтгэл нь эрдэм шинжилгээний бага хурлын зорилготой
уялдсан, судалгаанд үндэслэсэн, шинэлэг санаа дэвшүүлсэн байна
Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага: Эрдэм шинжилгээний илтгэл нь үсгийн фонд Calibri, 12 хэмжээтэй үсгээр, мөр хоорондоо Single,
тал бүрээс 2 см-ийн зайтай, А4 хэмжээтэй цаасан дээр
бичигдсэн байна. Илтгэлийн хураангуйн бүтэц нь удиртгал, материал арга, зүй, үр
дүн, хэлцэмж, дүгнэлтийн хэсгүүдтэй, 500 үгэнд багтаан бичсэн байна.
Бүтээлийн хэвлэлт: Бүтээлүүд нь Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын
Академийн сэтгүүл болох “Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл”-ийн
тусгай дугаарт хэвлэгдэнэ. Тус сэтгүүл нь Олон улсын стандарт цуврал дугаар
буюу ISSN
2313-8394 дугаар авч бүртгүүлсэн,
хэвлэгдсэн хураангуй нь www.mongolmed.mn цахим хуудсанд тавигдах тул нийтлэгдсэн бүтээлүүдтэй
энэхүү цахим хуудсаар дамжуулан танилцаж болох ба эрдэмтэн, судлаач эмч
мэргэжилтнүүд, магистрант, докторантууд бүтээлээ хэвлүүлэх боломжтой.
Чухал мэдээллүүд:
Илтгэл хүлээн авах хугацаа: 2016 оны 10 сарын 14-ны өдөр
Эрдэм шинжилгээний хурал болох өдөр: 2016 оны 10 сарын 21-ны өдөр
Хурал болох газар: УНТЭ-ийн хурлын
заал
Холбоо барих утас: 99038552,
99663419, 89020112
УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори
2016-09-20