Friday, September 30, 2016

2016-2017 оны хичээлийн жилд Докторантурын сургалтанд элсэгчдийн АНГИ хувиарлалт, хичээлийн хувиар

2016-2017 оны хичээлийн жилд Докторантурын сургалтанд элсэгчдийн АНГИ хувиарлалт, хичээлийн хувиарийг ЭНД дарж харна уу.


Wednesday, September 28, 2016

Эрдэм шинжилгээний бага хуралд урьж байна

УНТЭ-ийн ЭЭСНЛ-ийн 80 жилийн ойд зориулсан
“Лабораторийн анагаах ухааны ололт амжилт”
эрдэм шинжилгээний бага хурлын зар

УНТЭ-ийн Эмнэлзүйн Эмгэг Судлалын Нэгдсэн Лабораторийн 80 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 10 сарын 21-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Эрдэм шинжилгээний бага хурал нь лабораторийн анагаах ухааны инноваци, технологийн дэвшлийг ашиглан нотолгоонд суурилсан эмнэлзүйн анагаах ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн эмч, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, ололт амжилтуудыг эмнэлэг, практикт нэвтрүүлэх, мэргэжил нэгт эрдэмтэдтэй судалгааны үр дүнг хэлэлцүүлэх, судалгааны арга барилд суралцах, эрдэм шинжилгээний бүтээл бичих чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Эрдэм шинжилгээний хурал нь эрүүл мэндийн байгууллага, анагаах ухааны чиглэлээр сургалт, судалгаа эрхэлдэг их дээд сургуулийн багш, эмч, мэргэжилтэн, судлаач, тусгай мэргэжилтнүүдийг хамарч, нээлттэй явагдах учир эрүүл мэндийн салбарын хэмжээнд зохион байгуулагдах болно.
Илтгэлд тавигдах ерөнхий шаардлага: Илтгэл нь эрдэм шинжилгээний бага хурлын зорилготой уялдсан, судалгаанд үндэслэсэн, шинэлэг санаа дэвшүүлсэн байна
Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага: Эрдэм шинжилгээний илтгэл нь үсгийн фонд Calibri, 12 хэмжээтэй үсгээр, мөр хоорондоо Single, тал бүрээс 2 см-ийн зайтай, А4 хэмжээтэй цаасан дээр бичигдсэн байна. Илтгэлийн хураангуйн бүтэц нь удиртгал, материал арга, зүй, үр дүн, хэлцэмж, дүгнэлтийн хэсгүүдтэй, 500 үгэнд багтаан бичсэн байна.
Бүтээлийн хэвлэлт: Бүтээлүүд нь Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Академийн сэтгүүл болох Эмнэлзүйн Анагаах Ухааны Монголын Сэтгүүл-ийн тусгай дугаарт хэвлэгдэнэ. Тус сэтгүүл нь Олон улсын стандарт цуврал дугаар буюу ISSN 2313-8394 дугаар авч бүртгүүлсэн, хэвлэгдсэн хураангуй нь www.mongolmed.mn цахим хуудсанд тавигдах тул нийтлэгдсэн бүтээлүүдтэй энэхүү цахим хуудсаар дамжуулан танилцаж болох ба эрдэмтэн, судлаач эмч мэргэжилтнүүд, магистрант, докторантууд бүтээлээ хэвлүүлэх боломжтой.

Чухал мэдээллүүд:
Илтгэл хүлээн авах хугацаа:                                 2016 оны 10 сарын 14-ны өдөр
Өгүүлэл хүлээн авах хаяг:                                    abatbol@gmail.com
Эрдэм шинжилгээний хурал болох өдөр:         2016 оны 10 сарын 21-ны өдөр
Хурал болох газар:                                                 УНТЭ-ийн хурлын заал
Холбоо барих утас:                                                 99038552, 99663419, 89020112

УНТЭ-ийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лаборатори
2016-09-20

Сургалтанд урьж байна

Сургалт-семинар зохион байгуулах тухай

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС)-ийн Анагаах Ухааны Төв Номын Сан, Мэдээлэл Технологийн Алба  хамтран зохион байгуулж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач, багш нарт зориулсан “Шинжлэх ухааны бүтээл бичих хялбаршуулсан програм хангамж, технологийг эзэмших нь”  сэдэвт 1 кредит цагийн сургалт 2016 оны 10 сарын 01-02-ний өдрүүдэд болно.

Бүртгэл:
2016 оны 09 сарын27-29ийгхүртэлдоорх хаягаар холбогдон бүртгүүлнэ үү.
Сургалтын төлбөр 25000. /Төлбөрийг голомт банкны 2025101133 тоот дансанд төлнө/
Утас:   91871199, 90198990

Tuesday, September 20, 2016

Докторантур, магистрантурын сургалтанд элсэгчдийн ШИФР, ШАЛГАЛТ өгөх өрөө

Шалгалтанд ирэхдээ зайлшгүй авч ирэх зүйлс:
·         Иргэний үнэмлэх
·         Бүртгэлийн хураамж төлсөн баримт /20,000₮ ХААН 5031813390, овог нэр магистр бол 102 код, доктор бол 103 код бичнэ/
·         Балын харандаа
·         Баллуур

АШУҮИС-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн Докторантур, Магистрантурын сургалтын элсэлтийн бүртгэл

Wednesday, September 14, 2016

ДОКТОРАНТ, МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД

2013-2014 оны намар, хавар, 2014-2015 оны намар, хавар, 2015-2016 намар, хавар элссэн ДОКТОРАНТУУД
2014-2015 оны намар, хавар, 2015-2016 оны намар, хавар элссэн МАГИСТРАНТУУД хөтөлбөр болон төлбөрийн тооцоотой дараах суралцагчдыг тус сургуулийн захирлын тушаалаар хасах болсон тул дараах суралцагчид 2016 оны 9-р сарын 20-ны дотор ЭМСА-нд ирж уулзана.

  • 2013-2014 оны намрын докторантуудын нэрсийг ЭНД дарж харна уу.
  • 2013-2014 оны хаврын докторантуудын нэрсийг ЭНД дарж харна уу.
  • 2014-2015 оны намрын докторантуудын нэрсийг ЭНД дарж харна уу.
  • 2014-2015 оны хаврын докторантуудын нэрсийг ЭНД дарж харна уу.
  • 2015-2016 оны намрын докторантуудын нэрсийг ЭНД дарж харна уу.
  • 2015-2016 оны хаврын докторантуудын нэрсийг ЭНД дарж харна уу.
  • 2014-2015 оны намрын магистрантуудын нэрсийг ЭНД дарж харна уу.
  • 2014-2015 оны хаврын магистрантуудын нэрсийг ЭНД дарж харна уу.
  • 2015-2016 оны намрын магистрантуудын нэрсийг ЭНД дарж харна уу.
  • 2015-2016 оны хаврын магистрантуудын нэрсийг ЭНД дарж харна уу.

Tuesday, September 6, 2016

БОЛОВСРОЛЫН МАГИСТРЫН ДАХИН ШАЛГАЛТЫН ХУВИАР

Боловсролын магистрын дахин шалгалтыг 2016 оны 9-р сарын 23-ны өдөр 15:00 цаг 238 тоот өрөөнд авна. 
/Шалгалтанд ирэхдээ дахин шалгалтын 1 багц цагийн төлбөр буюу 130541₮-ийг ХААН БАНК 5031813390 тоот дансанд тушаасан баримттай ирнэ/

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.