Мэдээлэл
АШУҮИС-ийн захирлын 2016 оны 01-р
сарын 22-ны өдрийн А/04 тоот тушаалын дагуу Төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг
зохицуулах журам-д нэмэлт өөрчлөлт орсон.
Тус журмын 3.5.3 –д магистрын
сургалт нь боловсролын болон шинжлэх ухааны хөтөлбөртэй байна гэсэн заалтыг
үндэслэн АШУҮИС-д 2 ба түүнээс дээш жил суралцаж буй суралцагчдад боловсролын
магистрын сургалтанд хамрагдан докторантурын сургалтанд суралцах боломж нээгдэж
байгаа юм.
Боловсролын
магистрантурын сургалтанд бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага
- Суралцах хугацааны бүх багц цагийг бүрэн биелүүлсэн байх.
- I, II дамжааны төлбөрийг бүрэн төлж Санхүү эдийн засгийн газраар баталгаажуулсан байх.
Бүртгүүлэхдээ нэмж сурах 13
багц цагийн төлбөр болох:
Орчин ба
хөдөлмөрийн эрүүл мэнд
|
1’495’000 ₮
|
Нийгмийн
эрүүл мэнд
|
1’569’750 ₮
|
Эрүүл
мэндийн бодлого удирдлага
|
1’495’000 ₮
|
Био-Анагаах
ухаан
|
1’697’033 ₮
|
Био-Анагаах
ухаан (кибернетик)
|
1’902’732 ₮
|
Эм зүй
|
1’697’033 ₮
|
Эмнэлзүйн
анагаах ухаан
|
1’697’033 ₮
|
Уламжлалт
анагаах ухаан
|
1’697’033 ₮
|
Нүүр ам
судлал
|
1’697’033 ₮
|
Дээрх шаардлагыг биелүүлсэн суралцагчид 2016 оны 02 сарын 15-26 ны өдрүүдэд
сурлагын дэвтэртэйгээ АШУҮИС-ийн төв байрны 322 тоот өрөөнд ирж бүртгүүлнэ.
Дансны
дугаар: ХААН БАНКНЫ 5031813390 (Төлбөрийн утга хэсэгт: “код
102 боловсролын магистрын төлбөр” гэж бичнэ).
Утас:
11321194
Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын Алба