Monday, September 30, 2013

"Bee Scientist" шинжлэх ухаанч мэтгэлцээн

"Bee Scientist" шинжлэх ухаанч мэтгэлцээнийн дараагийн дугаар 2013 оны 10 сарын 10-ны өдрийн 15:00 цагт 111 тоот лекцийн танхимд болно. Цуврал илтгэлд оролцсон хүмүүст 0,3 кредит олгох бөгөөд бүртгэлийг мэтгэлцээн явагдах өдөр ДМА дээр явуулна. 
Илтгэгчдийн гадаадад хэвлүүлсэн өгүүллүүдийг ЭНД1, ЭНД2 дарж татаж авна уу. 

Friday, September 27, 2013

Монгол Улс Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих Буцалтгүй Тусламжийн JDS хөтөлбөр

Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газрын хамтарсан “Хүний хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөр”-ийн 2014 оны бүртгэл явагдах гэж байна. 
Монгол улсын төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх зорилго бүхий тэтгэлэгт магистрын хөтөлбөрийн танилцуулга семинарь 2013 оны 10-р сарын 01-ний өдрийн 09,30 цагаас 111 тоот өрөөнд болох тул сонирхсон мэргэжилтнүүд семинарьт оролцон JICE JDS төслийн Монгол дахь төлөөлөгчөөс дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Энэхүү сургалтын дараа хөтөлбөрт хамрагдах мэргэжилтнүүд нэрээ урьдчилсэн SHORT LIST-д бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг өмнөх жилүүдийн адил Төрийн захиргааны удирдлагын газарт хийнэ. 
2013 оны 10-р сарын 04-ны өдөр бүртгүүлсэн нэр дэвшигчдийн мэдээллийг JICE JDS төслийн Монгол дахь төлөөлөгчийн газарт хүргүүлэх юм.
Нэмэлт мэдээллийг хүргэхэд энэ жилээс эхлэн манай яамнаас нэр дэвшигчдээс математекийн шалгалт авахгүй болсон бөгөөд зөвхөн TOEFL-ийн шалгалт авах болсон тул бидэнд боломж илүү нээлттэй болж байгааг дуулгахад таатай байна.
Манай улсын хэмжээнд хэрэгжиж буй тэтгэлэгт хөтөлбөрүүдээс хамгийн өндөр тэтгэмжтэй энэхүү хөтөлбөрт хамрагдан улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийнэ хэмээн найдан хөтөлбөрийн элсэгч хүлээн авах салбар чиглэлүүдийг хүргүүллээ.

Хүний хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөрийн хүлээн авах чиглэлүүдийг ЭНД дарж татаж авна уу. 

Ашиглах цахим хуудас : www. jds-scolarship.org

Wednesday, September 25, 2013

Зарлал- Дахин шалгалт

ШУФ ба арга зүй хичээлийн дахин шалгалт 2013 оны 10-р сарын 03-ны өдрийн 18:00 цагаас 140 тоот танхимд авна.
Шалгалтанд орох хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Tuesday, September 24, 2013

Үндэсний болон урамшуулалт тэтгэлэг

2-р дамжааны магистрант, 2-3-р дамжааны докторантууд 2013-2014 оны хичээлийн жилийн үндэсний тэтгэлэгт хамрагдахын тулд дараах материалыг бүрдүүлэн ДМА-нд 2013 оны 10-р сарын 05-ны дотор өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.

1. Магистрант, докторантын ажлын дэвтэр (2013 оны 06-р сарын байдлаар хичээлийн тооцоогүй болсон байх)
2. 2 болон 3-р дамжааны сургалтын төлбөрийг бүтэн төлсөн баримт
3. Баталгаат дансны дугаар 

Дээрх дурьдсан хугацаанд 1-2-р дамжааны магистрант, 1-3-р дамжааны докторантууд сургалтын төлбөрөө бүрэн төлсөн баримтаа авчирч бүртгүүлсэн тохиолдолд эхний улирлын  урамшуулалт тэтгэлэг олгогдох болохыг анхаарна уу. 



ДМА

1-р дамжааны оюутнуудын үндэсний тэтгэлэг

2013 оны 10 сарын 05 ны дотор ЭНД дарж бүртгүүлнэ үү

Био-Анагаахын чиглэлээр элсэн орсон 1-р дамжааны магистрантуудын анхааралд

Магистрантын 1-р дамжааны дархлаа судлал, микробиологийн лекц 2013 оны 09-р сарын 23-30-ны өдрүүдэд 18:20 цагаас ЭМШУИС-ийн 140 тоот лекцийн танхимд болно.

1-р дамжааны магистрант, докторантуудын анхааралд

2013-2014 оны хичээлийн жилд шинээр элсэж буй нийт магистрант, докторантууд TOEFL-ийн шалгалтанд 70, IELTS-ийн шалгалтанд 5.0-аас дээш оноо авсан, англи хэлний мэргэжлийн сургууль төгссөн, магистр болон бакалаврын зэргийг англи хэлээр явагддаг сургалтаар эзэмшсэн бол англи хэлний хичээлийн багц цагийг биелүүлсэнд тооцож болно. Ингэж тооцуулахдаа магистрант болон докторантын ажлын дэвтэрээ авсаны дараа сертификаттайгаа ирж тооцуулна уу.  

Monday, September 16, 2013

Зарлал

Докторантурын 1-р дамжааны эпидемиологи-биостатистикийн лекц 2013 оны 09-р сарын 16-ны өдрийн 18:20 цагаас ЭМШУИС-ийн 140 тоот лекцийн танхимд болно.

Thursday, September 12, 2013

Эмнэлзүйн чиглэлийн 1-р дамжааны хичээлийн хуваарь

Эрүүл мэндийн удирдлагы 1-р дамжааны хичээлийн хуваарь

Нийгмийн эрүүл мэндийн 1-р дамжааны хичээлийн хуваарь

Био-Анагаахын 1-р дамжааны хичээлийн хуваарь

Эмзүйн 1-р дамжааны хичээлийн хуваарь

Докторантурын 1-р дамжааны хичээлийн хуваарь

Докторантурын 1-р дамжааны хичээлийн хуваарь

Нэгдүгээр дамжааны оюутнуудын анхааралд

2013 оны 09-р сарын 16-ны 17:00 цагаас өмнө төлбөрөө ямар нэг хэлбэрээр хийж, Докторантур магистрантурын албанд бүртгүүлээгүй оюутнуудыг сургалтаас бүр мөсөн чөлөөлөхийг анхааруулж байна.

Зарлал - Зайн сургалт

Олон улсын сайбер их сургуулийн 2013 оны Намрын семистр 2013 оны 10 сарын 01 эхэлж, 2014 оны 1 сарын 19нд дуусна. Бүртгэлийн хугацаа 2013 оны 9 сарын 25 хүртэл байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг http://icuh.yonsei.ac.kr/ сайтнаас авч болно. Энэ хичээлийл улиралд нийт 2 зайлшүй судлах, 4 сонгон нийт 6 хичээл нээгдэж байгаа бөгөөд эдгээрээс 3 хичээлийг нь оюутнууд үзэж судлах судалснаар манай сургалтын 9 кредитийг авах юм. Бүртгүүлэхдээ http://icuh.yonsei.ac.kr/ хаягаар ож бүртгүүлээд дараа нь ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Wednesday, September 11, 2013

Зарлал - Тэнхэм оюутны уулзалт

2013-2014 оны хичээлийн жилд шинээр элсэн орж байгаа магистрант, докторантууд доорх хуваарийн дагуу тэнхэм дээрээ очиж багш, оюутны уулзалтанд оролцоно уу.

Зарлал - Эрдэм шинжилгээний бага хурал

Зарлал - Аялал

Tuesday, September 10, 2013

Зарлал - Эрдэм шинжилгээний бага хурал

Зарлал - Тэнхэмийн уулзалт

2013-2014 оны хичээлийн жилд шинээр элсэн орж байгаа магистрант, докторантууд доорх хуваарийн дагуу тэнхэм дээрээ очиж багш, оюутны уулзалтанд оролцоно уу.

Friday, September 6, 2013

Анги хуваарилалт - Орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндийн нэгдүгээр дамжаа

Орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндээс бусад чиглэлийн магистрийн нэгдүгээр дамжааны анги хуваарилалт ойрын хугацаанд блог дээр нийтлэгдэнэ.

Хичээлийн хуваарь - Орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндийн магистрийн нэгдүгээр дамжаа

Орчин ба хөдөлмөрийн эрүүл мэндээс бусад чиглэлийн магистрийн нэгдүгээр дамжааны хичээлийн хуваарь ойрын хугацаанд блог дээр нийтлэгдэнэ.

Thursday, September 5, 2013

Ажилд авна

Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимд багш шалгаруулж авна. Сонирхсон хүн Эрүүл ба физиологийн тэнхэмд хандана уу.

Холбоо барих утас: 311561

Нэгдүгээр курсын оюутнуудын анхааралд

2013 - 2014 оны хичээлийн жилд докторантын болон магистрын сургалтанд элсэн орогчдод зориулсан танилцуулах хичээл  2013 оны 09-р сарын 09-ний өдрийн 18:20 цагт ЭМШУИС-ийн Оюутны соёлын төвд болно.

Нэгдүгээр курсын магистрант, докторантуудын анхаарал

2013-2014 оны хичээлийн жилд элсэн орж байгаа нийт магистрантууд, докторантууд Англи хэл, компьютерийн хичээлийг дараах байдлаар судалж, тооцуулах боломжтой. Үүнд:

  • IELTS-ийн 5.0 эсвэл TOEFL-ийн шалгалтанд 70 болон түүнээс дээш оноотой бол англи хэлий дүнг
  • Англи хэл болон компьютерийн чиглэлээр их дээд сургууль төгссөн дипломтой бол
  • Тус 2 чиглэлээр 6 болон түүнээс дээш сарын хугацаатай сургалтанд хамрагдсан  сертификаттай бол англи хэл болон компьютерийн хичээлийн дүнг ДМАлбанд ирж тооцуулна уу.
Дээрх нөхцлөөр комьпютер, англи хэлний хичээлийн дүнг тооцуулах боломжгүй хүмүүс доорх 2 хэлбэрээр судлах боломжтой. Үүнд:
  • Зайн сургалтанд хамрагдах
  • Танхимын сургалтанд хамрагдах
Бүртгэл хаасан.

Wednesday, September 4, 2013

"Хүрэл тогоот - 2013"

Хүрэл тогоот -2013 энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурал 2013 оны 10 сарын 19-нд болох бөгөөд нийт оролцох хүсэлтэй эрдэмтэн судлаачид өөрсдийн илтгэлээ бэлдэнэ үү. Илтгэлийг хурлын хураангуйд хэвлэх бөгөөд нийт ирүүлсэн илтгэлээс эрдмийн зөвлөлийн сонгосон 16 илтгэлийг хэлэлцэнэ. 


Хурлын удирдамж болон илтгэл бичих загварыг дахин зарлана. 

Холбоо барих утас: 96664800 /Т. Баясгалан/

Анагаахын залуу эрдэмтдийн холбоо. 

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.