Thursday, February 28, 2013

Зарлал - Ажилд авна

Эрүүл ба эмгэг физиологийн тэнхимд багш шалгаруулж авна. Сонирхсон хүн Эрүүл ба физиологийн тэнхэмд хандана уу. 

Холбоо барих утас: 311561   

Wednesday, February 27, 2013

Оюутны тэтгэлгийн карт

Оюутны тэтгэлгийн карт нээлгэх тухай

БШУ-ны сайд Л.Гантөмөр А\58 тоот тушаалаар "Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам"-ыг баталж, оюутнуудад сар бүр олгож байгаа үндэсний болон урамшууллын тэтгэлгийг Сургалтын төрийн сангаас арилжааны суралцагчийн картын дансанд шууд олгох гэж байгаатай холбогдуулан нийт магистрант докторант та бүхнийг өөрийн сонгосон зөвхөн нэг банкин дээр очиж "Оюутны тэтгэлгийн карт" нээлгэхийг санал болгож байна.
Та бүхэн 2013 оны 3 сарын 15-ны дотор доорх материалыг бүрдүүлэн аль нэг банкинд  Оюутны тэтгэлгийн картаа нээлгэнэ.

Үүнд:
- Иргэний үнэмлэх
-Суралцагчийн үнэмлэх
-Суралцагчийн голч дүнгийн тодорхойлолт /3 сарын 15-ны дотор ДМА-аас авна/
-Цээж зураг 2 хувь

"Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг суралцагчийн картын дансаар олгох түр журам"-ын 3.5-д оюутны сонгосон арилжааны банк нь тэтгэлгийн данс нээж, карт олгохдоо ямар нэг хураамж авалгүй, үнэ төлбөргүй үйлчлэх тухай заасан байна. Тиймээс нийт магистрант докторантууд үлдэж байгаа энэ хугацааны дотор өөрөө үйлчлүүлэхэд хамгийн дөхөм нэг арилжааны банкийг сонгон шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн очиж тэтгэлэгийн дансаа нээлгэнэ. 


Мөн өөрийн нээлгэсэн дансны дугаарыг ЭНД дарж бүртгүүлнэ үү. ДМА-нд бүртгүүлээгүй тохиолдолд сар бүрийн тэтгэлэг тухайн тэтгэлэгийн дансанд орохгүй болохыг анхаарна уу. 

 ДМА  

Monday, February 25, 2013

Дахин шалгалт

Микробиологийн хичээлийн дахин шалгалт  2013 оны 03 сарын 06-ны 15:00 цагт болно.  

Нийт магистрантуудын анхааралд

Анагаах ухааны боловсрол судлалын чиглэлээр магистрын судалгааны ажил хийх сонирхолтой, удирдагч багш, сэдэв, арга аргачлалаа батлуулаагүй байгаа магистрантуудыг Докторантур Магистрантурын албан дээр судалгаа хийхийг урьж байна. 
Сонирхож буй магистрантууд С. Хонгорзул арга зүйчтэй ДМА дээр ирж уулзана уу.  

Friday, February 22, 2013

Зарлал - Дахин шалгалт

2012-2013 оны хичээлийн жилийн 1-р улирлын магистрын 1-р дамжааны "Эпидемиологи биостатистик" хичээлийн дахин шалгалтыг 2013 оны 03-р сарын15 -ны өдрийн 15:00 цагаас НЭМС дээр авна.

Tuesday, February 19, 2013

Зарлал - Дахин шалгалт

2012-2013 оны хичээлийн жилийн 1-р улирлын магистрын 111-р хэсгийн "Эрүүл мэндийг дэмжих" хичээлийн дахин шалгалтыг 2013 оны 02-р сарын 22-ны өдрийн 15:00 цагаас НЭМС-ийн 331 тоот өрөөнд авна.

Магистрантурын 1-р дамжааны 101-104-р хэсгийн лекц орох анги

Магистрантурын 1-р дамжааны 101-104-р хэсгийн 2013.02.19-02.25-ны дарлаа судлал, микробиологийн лекц 257 тоот өрөөнд орно.   

Monday, February 18, 2013

Магистрантурын 1-р дамжааны 101-104 хэсгийн дархлааны хичээлийн дадлагын хуваарь

Зайн сургалт - Ионсейн их сургуулийн сайбер их сургуулийн хаврын семестрын бүртгэл

Олон улсын сайбер их сургуулийн 2013 оны хичээлийн жилийн хаврын семестрийн сургалтанд суралцах хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү.

ЖИЧ: Хичээлийн тооцоотой хүмүүс суралцвал зохих хичээлүүдийн дүнг дээрх сургалтын дүнгээр тооцох боломжтой.Төлбөр 50$

114-р хэсгийн магистрантуудын нэрсийн жагсаалт

Эм зүйн чиглэлээр элсэн орсон дараах магистрантуудыг 114-р хэсэг болгон хуваалаа. 

Б. Энхтуул 
Э. Наранхүү 
Д. Болормаа
Б. Саранчимэг 
Т. Туул 
Д. Даримаа
Б. Сэлэнгэ 
Л. Нандинчимэг 
З. Ануу

Дээрх нэр бүхий магистрантууд 114-р хэсгийн хичээлийн хуваарийн дагуу хичээлээ үзнэ үү. 

Monday, February 4, 2013

Зарлал - Хичээлийн хуваарь

2012-2013 оны хичээлийн жилийн 1-р дамжааны 2-р улиралын хичээл 2013 оны 02-р сарын 18-аас эхэлнэ. Хичээлийн хуваарь 02-р сарын 15-ны өдөр гарна.

Friday, February 1, 2013

Зар - Кредиттэй сургалт

2013 оны 02-р сарын 07-08-ны өдрүүдэд 13:30цагаас "EndNote программын хэрэглэх нь" сэдэвт сургалт ЭМШУИС-ийн төв байрны 4-р давхарт Сургалт судалгааны танхимд болно.

ЖИЧ: Сонгон суралцах хичээлийн 1 кредит олгоно. Notebook-тэй ирнэ үү. Эхний 10 хүнийг бүртгэнэ. Бүртгэл хаасан.


Доорх оюутнуудыг бүртгэсэн болно. Үүнд:


Энхсайхан  Азжаргал  Магистр 103
Сүхбаатар  Сарнай  Магистр 103
Пүрэвхүү Мандахнаран Докторын 301
Дампил Буян-Од Магистр 108
Намшир Нарангэрэл Marucтp 108
Жамъян Цэнгэлмаа Магистр 108
Болдбаатар Гантуяа магистр 205
Мэндбаяр Өнөржаргал М-207
Ухнаа Энхцэцэг Магистр
Цэрэнсамбуу Үржиндэлгэр магистр 2

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.