Элсэхийг хүсэгчдийн анхааралд:
Бүртгэл
Элсэхийг хүсэгчдийг 2012 оны 05 дугаар сарын 07-11-ны өдрүүдэд dma-hsum.blogspot.com блог хаягаар онлайнаар бүртгүүлж, 05 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд 10:00-12:30, 14:30-17:00 цагийн хооронд ЭМШУИС-ийн 4 давхарын төгсөлтийн сургалт судалгааны танхимд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу материалаа бүрдүүлж авчирна уу.
Элсэлтийн шалгалт
Шалгалт
|
Магистрантурын шалгалт
|
Докторантурын шалгалт
|
Англи хэлний шалгалт
|
06 сарын 04-нд 12:00 цагт 139, 111 тоот өрөө
|
06 сарын 06-нд 13:00 цагт 111 тоот өрөө
|
Мэргэжлийн шалгалт
|
06 сарын 04-нд 15:00 цагт 139, 111 тоот өрөө
|
06 сарын 06-нд 16:00 цагт 111 тоот өрөө
|
Англи хэл, мэргэжлийн шалгалтыг тус тус тестээр авна.
Бүрдүүлэх материал
Дотоодын иргэд
- Төрийн албан хаагчийн 1-р маягт
(зааврын дагуу бөглөх)
- 3х4 хэмжээний цээж зураг 3 хувь
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Бакалаврын диплом, нарийн мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
· Эмнэлзүйн чиглэлээр элсэхийг хүсэгчид заавал нарийн мэргэжлийн үнэмлэхтэй байх шаардлагатай
· Докторантурт бүртгүүлэх бол магистрын дипломын хуулбар, эх хувийн хамт
- Элсэлтийн хураамж 20000₮
Гадаадын иргэд
- Биеийн байцаалт (Тусгай маягтаар)
- Өмнөх шатны боловсролын зэргийн диплом болон мэргэжлийн үнэмлэх (Нотариатаар баталгаажуулсан хуулбар)
- Гадаад паспорт (Нотариатаар баталгаажуулсан хуулбар)
- Засгийн газрын хоорондын гэрээгээр суралцах бол Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын албан бичиг
- 3х4 хэмжээний цээж зураг 3 хувь
- Элсэлтийн хураамж 20000₮ /бэлнээр/
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль Докторантур Магистрантурын Алба
Утас: 326894