Friday, December 21, 2012

2-р дамжааны магистрантууд, 2,3-р дамжааны докторантууд 2012 оны 12 сарын 25-ны дотор ДМА-н дээр магистрант, докторантын ажлын дэвтэртэйгээ ирж голч дүнгээ бодуулна уу. Доорх шаардлагыг хангасан магистрант, докторантууд үндэсний тэтгэлэгийн урамшуулал болох 75 хувийн нэмэгдэлд орно.
1. Голч дүн 3,6-аас дээш
 2. 2011, 2012 онд элссэн магистрант байх 
     2010, 2011, 2012 онд элссэн докторант байх 
3. Үндсэн, мэргэжлийн, сонгон суралцах хичээлүүд тухайн улиралдаа бүрэн байх
Үндэсний тэтгэлэгийн урамшуулалд орж байгаа хүмүүс доорх материалыг бүрдүүлж өгнө.
1. Иргэний үнэмлэхний хуулбар 
2. ДМА-нд гаргасан өргөдөл (Татаж авах)
Харин 1-р дамжааны магистрантууд эпидемиологи-биостатистикийн хичээл дууссаны дараа, 1-р дамжааны докторантууд компьютерийн хичээл орж дууссаны дараа ирж дүнгийн тулгалтаа хийж, ажлын дэвтэр дээрээ баталгаажуулна уу. Энэ холбоосоор орж тэтгэлэг олгох журамтай танилцана уу. ЖИЧ: 10 сард голч дүнгээ бодуулсан хүмүүс нэмэгдсэн шинэ дүнгүүдээ бичүүлж тулгалт хийнэ үү.

Wednesday, December 19, 2012

Төгсөгчдөд

Доктор, магистрын зэрэг хамгаалан дипломоо гардан авсан нийт төгсөгчдөд баяр хүргэе! Диплом гардуулах ёслолын зургийг https://www.facebook.com/doctorantur хуудсаас авна уу.

ДМА

Wednesday, December 12, 2012

Төгсөгчидийн анхааралд

2012 оны 12 сарын 12-ны 12:00 цагт 2011-2012 онд шинээр төрсөн доктор, магистрантуудад диплом гардуулах ёслол ЭМШУИС-ийн Оюутны Соёлын төвд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Monday, December 10, 2012

Био-Анагаахын 2-р дамжааны оюутуудын анхааралд

2-р дамжааны Биотехнологийн хичээл 2012 оны 12-р сарын 12-ны лхагва гарагийн 15:00 цагаас ЭМШУИС-ийн 140 тоот лекцийн өрөөнд орно.

Wednesday, December 5, 2012

Зарлал - Хамгаалалт

2012 оны 12-р сарын 06-ны өдрийн 13:00 цагаас
Нямаанямбуугийн Нарантуяа "Монгол дахь согтууруулах ундааны хэрэглээний байдал, түүний онцлогийг судалсан дүн" сэдвээр Анагаах ухааны Докторын зэрэг хамгаалах гэж байна. Амжилт хүсье.

Нийт төгсөгчдийн анхааралд

Диплом гардуулах ёслолын ажиллагаа 2012 оны 12-р ёарын 12-ны өдрийн 12:00 цагт ЭМШУИС-ийн оюутны соёлын төвд болно.
жич: Дипломын тулгалт хийгээгүй төгсөгчид 2012 оны 12-р сарын 06-ны дотор ДМА дээр ирнэ үү

Thursday, November 22, 2012

Зарлал - Хичээлийн хуваарь

2012-2013 оны хичээлийн жилийн магистрантурын 1-р дамжааны Эпидемиологи Биостатистикийн лекц 2012 оны 11-р сарын 22-29-ний өдрүүдэд 15.00 цагаас ЭМШУИС-ийн 111 тоотод уншигдна. Жич: 2012 оны 11-р сарын 26-ны даваа гарагт хичээллэхгүй болохыг анхаарна уу.

Monday, November 19, 2012

Зар - Шалгалт

2012-2013 оны хичээлийн жилийн магистрантурын 1-р дамжааны Шинжлэх ухааны философи арга зүй хияээлийн шалгалт 2012 оны 11-р сарын 24-ний өдрийн 10:00 цагаас ЭМШУИС-ийн 139, 140 дугаар лекцийн өрөөнд эхэлнэ.

Зар - Хамгаалалт

2012 оны 11-р сарын 22-нд
13:00 цагаас Б.Буянхишиг " Монголд зонхилон тохиолддог сүрьеэгийн савханцрын эмэнд тэсвэржилт"
15:00цагаас Д.Гантөмөр "Архинд донтсон өвчтөний бие хүний авир араншингийн хувийн онцлогууд" сэдвээр тус тус анагаах ухааны Докторын зэрэг хамгаалах гэж байна. Амжилт хүсье.

Эм зүйн 2-р дамжааны хичээлийн хуваарь

Био-Анагаахын 2-р дамжааны оюутнуудын анхааралд

Био-Анагаахын 2-р дамжааны Эмгэг судлал хичээл дараах чиглэлүүдээр орно. Үүнд:
Хавдар
Эх барих эмэгтэйчүүд
Эрхтэн тогтолцооны эмгэг судлал
Цитологи

Чиглэл тус бүр 15-с доошгүй оюутантайгаар хичээллэх бөгөөд 2012 оны 11-р сарын  23-ны дотор  ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Friday, November 16, 2012

Урамшууллын тэтгэлэг авах оюутнуудын анхааралд

Үндэсний тэтгэлгийн урамшуулал авахаар өргөдөл бичсэн оюутнууд 2012 оны 11-р сарын 19-ний дотор Докторантур, маистрантурын албанд иргэний үнэмлэхний хуулбараа авчирч өгнө үү.

Жич: 2012 оны 11-р сарын 08, 09-ний өдрүүдэд өргөдөл бичиж өгсөн оюутнуудад хамаарна.

Зарлал - Онол практикийн бага хурал

Wednesday, November 14, 2012

Зарлал - Кредиттэй сургалт

"Анагаах ухаан ба молекул биологи" сэдэвт сургалт 2012 оны 11-р сарын 20-26 өдрүүдэд явагдах гэж байна. Сургалтыг НЭМГ, ЭМШУИС-ийн ДМА, Молекул биологи удам зүйн тэнхэм, Монгол фарм ХХК хамтран зохион байгуулна.
Олгох багц цаг: 3кредит
Сургалтанд хамрагдах хүний тоо: 70
 Байршил: ЭМШУИС-ийн эрдмийн их өргөө (220 тоот), Улаанбаатар зочид буудлын хурлын танхим, ЭМШУИС-ийн ЭМТС, МБУЗ тэнхэм, Эмнэл зүй оношилгооны лаборатори
Төлбөр: 30000 төгрөг(Төлбөрийг сургалтанд суухаар очихдоо өгнө үү)
 Бүртгэл: Дууссан
Жич: Бүртгүүлчээд сургалтанд суугаагүй докторант, магистрантуудыг дараа дараагийн кредиттэй сургалтанд бүртгэхгүй болохыг анхааруулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99254526 дугаараас лавлана уу.

Tuesday, November 6, 2012

Нэгдүгээр дамжааны докторантуудын анхааралд

Докторантын нэгдүгээр дамжааны Компьютер мэдээлэл зүйн хичээл 2012 оны 12-р сарын 18-ны өдрөөс 2013 оны 01-р сарын 08-ны өдөр хүртэл орно.

Жич: ЭМШУИС-ийн төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын 4.5.5-д зааснаар Докторын зэргийн сургалтанд магистрын зэрэг хамгаалаад шууд үргэлжлүүлэн суралцах тохиолдолд магистрын зэргийн сургалтын компьютерийн хичээлийн багц цагийг, харин эмнэл зүйн мэргэшүүлэх резиденсийн сургалтыг дүүргэсэн суралцагч нь тухайн чиглэлээрээ төгсөлтийн сургалтанд үргэлжлүүлэн суралцах тохиолдолд мэргэжлийн хичээлийн 6 хүртэл багц цагийг тус тус биелүүлсэнд тооцно.

Нэгдүгээр дамжааны докторантуудын анхааралд

Докторантын нэгдүгээр дамжааны Англи хэлний хичээл 2012 оны 11-р сарын 06-ы өдрөөс 2012 оны 12-р сарын 11-ний өдөр  хүртэл үргэлжилнэ. Нэгдүгээр дамжааны докторантууд хичээлдээ идэвхтэй оролцно уу.

Жич: ЭМШУИС-ийн төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын 4.5.6-д зааснаар TOEFL-ийн шалгалтанд 70, IELTS-ийн шалгалтанд 5,0-с дээш оноо авсан, англи хэлний мэргэжлийн мэргэжлийн сургуулийн сургууль төгссөн, магистр болон бакалаврын зэргийг англи хэлээр явагддаг сургалтаар эзэмшсэн бол англи хэлний хичээлийн багц цагийг биелүүлсэнд тооцож болно.

Friday, November 2, 2012

Ёс зүйн хурал

Био анагаахын ёс зүйн салбар хорооны 11 сарын ээлжит хурал 2012.11.16-нд болохоор товлогдсон тул бүртгэл 2012.11.01-02-ны хооронд явагдаж байна. http://dma-erb.blogspot.com/ блог хаягаар бүртгүүлнэ үү.
Анхааруулга: Ёс зүйн салбар хороо нэг удаагийн хуралдаа зөвшөөрөл авах хүсэлтэй /дүгнэлт гаргуулах хүмүүс тоонд үл хамаарна/ 15 хүн авч хэлэлцдэгийг анхаарна уу.
Ёс зүйн дүгнэлт гаргуулахаар 2012.11.16-ны хуралд нийт магистрант, докторантууд  2012.11.05-09-ны хооронд ДМА-нд ирж мэдэгдэх хуудсаа авна уу.

Wednesday, October 31, 2012

Зарлал - Лекц

Магистрантурын 1-р дамжааны "Шинжлэх ухааны философи  арга зүй" хичээлийн лекц 2012 оны 11-р сарын 05, 06-ны өдөр 15.00 цагаас ЭМШУИС-ийн 111 тоот өрөөнд болно.

Зарлал - оюутны 70000 төгрөгийн тэтгэлэг

2012-2013 оны хичээлийн жилд олгогдох оюутны 70000 төгрөгийн тэтгэлэг магистрант, докторантуудын дансанд орсон.

1-р дамжааны оюутнууд иргэний үнэмлэхтэйгээ Хаан банкны салбарууд дээр очиж дансаа шалгана уу.

2, 3-р дамжааны оюутнуудад өмнө тэтгэлэг авч байсан дансаар олгогдоно.

Wednesday, October 17, 2012

Зарлал - сэтгүүл

"Эрүүл мэндийн шинжлэх ухаан" сэтгүүлийн шинэ дугаар 2012 оны 11-р сард хэвлэгдэнэ. Уг сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэхийг хүссэн эмч, багш, судлаач, магистрант, докторантууд материалаа Морфологийн тэнхэмийн С.Энэбиш багшид 2012.11.15-ны дотор өгнө үү.

Monday, October 15, 2012

Зарлал - Ёс зүйн хурал

Био анагаахын ёс зүйн салбар хорооны ээлжит  хурал 2012.10.19-нд болно.

Анхааруулга: Ёс зүйн салбар хороо нэг удаагийн хуралдаа зөвшөөрөл авах хүсэлтэй /дүгнэлт гаргуулах хүмүүс тоонд үл хамаарна/ 15 хүн авч хэлэлцдэгийг анхаарна уу.

Friday, September 28, 2012

Зарлал

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 70 жилийн ойн арга хэмжээ 2012 оны 10-р сарын 01-05-ны өдрүүдэд болох тул 10-р сарын 08-ныг хүртэл Магистрант, докторантуртуудыг хүлээж авахгүй болохыг мэдэгдэж байна.

Thursday, September 27, 2012

Зарлал - Оюутны 70000 төгрөгийн тэтгэлэг

2012-2013 оны хичээлийн жилд оюутны 70000 төгрөгийн тэтгэлгийг доорх байдлаар олгогдно. 
1-р дамжааны магистрант, докторантуудад 9-р сарын тэтгэлэг 2012 оны 10-р сард олгоно.
2-р дамжааны магистрант, 2,3-р дамжааны докторантуудад голч дүн бодуулсаны дараа олгоно. 
жич: 2012 оны 10-р сарын 10-ны дотор  2-р дамжааны магистрант, 2,3-р дамжааны докторантууд голч дүнгээ бодуулна уу. Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд голч дүн бодохгүй болохыг анхаарна уу.


Wednesday, September 19, 2012

Сургалт - Кредиттэй

2012 оны 09-р сарын 20-ны өдрийн 14.00 цагаас ЭМШУИС-ийн 220 тоотод CMDA-ийн (Christian Medical & Dental Association)гишүүн Ann norton Англи хэлээр ярилцлага хичээл зохион байгуулж байна. Сонирхсон магистр докторуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Жич: Хичээлд сууж оролцсон магистр докторуудад сонгон суралцах хичээлийн 0,5 кредит олгоно. Эхний 15 хүнийг бүртгэнэ

Tuesday, September 18, 2012

Зарлал - Сэтгүүл

ЭМШУИС-ийн 70 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн шинжлэх ухаан сэтгүүлийн тусгай дугаар хэвлэгдэх боллоо. Иймд уг сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэхийг хүссэн эмч, багш, судлаач, магистрант, докторантууд материалаа Морфологийн тэнхэмийн н. Энэбиш багшид 2012.09.25-ны дотор өгнө үү,

Сургалт - Кредиттэй

1. History of Residency Training in the US ба Communication Skills сэдэвт лекц 2012.09.18
2.  Surgical Professionalism ба How to Get Started in Researchon сэдэвт лекц 2012.09.19
 3. The Use of Simulation in Training сэдэвт лекц 2012.09.20-ны өдрүүдэд 16.00 цагаас ЭМШУИС-ийн 238 тоот өрөөнд явагдна.
жич: 3 лекцэнд суусан Докторант, магистрантуудад сонгон суралцах хичээлийн 1 кредит олгоно.

Бүртгэл хаасан.

Thursday, September 13, 2012

Зарлал - Тэнхэмийн уулзалт

Дүрс оношилгооны тэнхэмийн  бүх магистрант, докторантуудтай 2012 оны 09-р сарын 17-ны өдрийн 17.30 цагт ЭМШУИС-ийн Дүрс оношилгооны тэнхим дээр уулзана. Лавлах утас: 99275757, 99066465. 

Зарлал - 70000 тэтгэлэг

2-р дамжааны магистрантууд, 2 ба 3-р дамжааны докторантууд 2012 оны 09-р сарын 20-ны дотор  докторантур  магистрантурын албанд ирж  голч дүнгээ бодуулна уу.
Жич: Заасан хугацаанаас хоцорсон оюутнуудад 70000 төгрөгийн тэтгэлэгт хамрагдах боломжгүй болохыг анхааруулж байна. 

Мэдээлэл зүй, компьютерийн хичээлийн цахим хуудас

Мэдээлэл зүй, компьютерийн хичээлийг зайн сургалтаар суралцахаар бүртгүүлсэн магистрантууд http://dma-emmt.blogspot.com/ хаягаар орж, хичээлийн агуулга, даалгаваруудтай танилцах боломжтой.

Monday, September 10, 2012

Шинээр элссэн магистрантуудын анхааралд

2012 - 2013 оны хичээлийн жилийн 1-р улиралд
  • Англи хэл
  • Мэдээлэл зүй, Компьютерийн 
хичээлийг зайн сургалтаар авах боломжтой бөгөөд
  • Эпидемиологи-Биостатистикийн лекц
  • Шинжлэх ухааны философи ба арга зүйн лекцийг
зөвхөн танхимийн сургалтанд хамрагдах зайлшгүй шаардлага гарсаныг мэдэгдье.
Англи хэл болон Мэдээлэл зүй, Компьютерийн хичээлийн зайн сургалтанд хамрагдах хүмүүс 2012.09.12-ын лхагва гаргийн 15.00 цагт ЭМШУИС-ийн 4-р давхарын Сургалт судалгааны танхимд цуглана уу.

Тэнхмүүдийн магистрант, докторантууд хүлээн авах хуваарь

Сургалт - Кредиттэй

Molecular genetic diagnosis of genetic disorder сэдвээр  Тайваний Үндэсний Их сургуулийн Нярайн хяналтын төвийн захирал Yin-Hsiu Chien (Assistant Professor, Department of Pediatrics, College of Medicine, National Taiwan University) 2012 оны 09-р сарын 26-ны өдрийн 15,00цагт ЭМШУИС-ийн 220 тоотод лекц уншина. Сонирхсон эхний 30 хүнийг бүртгэнэ.

жич: Лекцэнд суусан докторант, магистрантуудад сонгон суралцах хичээлийн 0,5 кредит олгоно.
Бүртгэл дууссан.

Thursday, September 6, 2012

Зарлал - Ажилд авна

Докторантур Магистрантурын албанд Зохион байгуулагч ажилд шалгаруулж авна. Сонирхсон хүмүүс gtc_hsum@yahoo.com хаягаар оорийн CV-г явуулна уу.
E mail хүлээж авах хугацаа: 2012 оны 09-р сарын 09
Шаардлага хангасан хүмүүсийг ярилцлаганд дуудна.

Зарлал - Хичээлийн хуваарь

Доорх ангиудын 1-р улиралын   хичээлийн хуваарь 2012 оны 09-р сарын 15-нд нийтлэгднэ. Үүнд: 
Докторын 1-р дамжаа
Нийгмийн эрүүл мэндийн Магистрын 1-р дамжаа
Эмзүйн болон Био Анагаахын Магистрын 2-р дамжаа

Monday, September 3, 2012

Шинээр элссэн магистрантуудын анхааралд

Дараах чиглэлүүдээс зайн сургалтаар тооцуулах боломжтой.
Англи хэл
Мэдээлэл зүй, Компьютер
Эпидемиологи-Биостатистикийн лекц
Шинжлэх ухааны философи ба арга зүйн лекц


Бүртгэл дууссан.

Магистрантурт элсэгчдийн анги хуваарилалт

Зарлал - Эрдэм шинжилгээний бага хурал

Wednesday, August 29, 2012

Шинээр элсэгчдийн анхааралд

2012 - 2013 оны хичээлийн жилийн Докторантын болон магистрын сургалтанд элсэн орогчдод зориулсан танилцуулах хичээл 2012 оны 08-р сарын 31-ний өдрийн 15:00 цагт ЭМШУИС-ийн Оюутны соёлын төвд зохион байгуулагдна. 

Tuesday, August 21, 2012

Шинээр элсэгчдийн анхааралд

Элсэлтийн шалгалтанд тэнцсэн хүмүүс 2012 оны 08-р сарын 27-ний дотор 2011-2012 оны хичээлийн жилийн сургалтын төлбөртэй дүйцүүлэн төлнө үү. Төлбөрийн баримтыг хуулбарлаж, эх хувийг Докторантур Магистрантурын Албанд авчирч бүртгүүлнэ үү. Магистрант 1350000 Докторант 1500000 Жич: 2012 оны 09-р сард хуралдах Захиргааны зөвлөлийн хурлаар 2012-2013 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр эцэслэн батлагдах тул тухайн үед төлбөрийн зөрөөг барагдуулахыг анхаарна уу.

WORKSHOP ON HEALTH RISK ASSESSMENT OF TOXIC COMPOUNDS IN THE ENVIRONMENT

Семинарт оролцсон магистрант, докторантуудад сонгон суралцах хичээлийн 0,5 кредит олгоно. Бүртгэл хаасан.
 Жич: Эхний 30 хүнийг бүртгэнэ.

Залуу судлаач, эмч, оюутнуудад зориулсан семинар

Семинарт оролцсон магистрант, докторантуудад сонгон суралцах хичээлийн 0,5 кредит олгоно. Бүртгэл хаасан.

Monday, July 2, 2012

2011-2012 оны төгсөгчидийн анхааралд.

2011-2012 оны төгсөгчидийн диплом гардуулалт 2012 оны 9 сард болж хойшлогдлоо. 

Friday, June 29, 2012

Ярилцлагын дүн

2012-с 2013 оны докторантур магистрантурын элсэлтийн ярилцлага хийсэн тэнхэмүүдийн дүн

Шинээр элсэгчдийн анхааралд

Элсэлтийн шалгалтанд тэнцсэн хүмүүс 2012 оны 07-р сарын 01-ний дотор 2011-2012 оны хичээлийн жилийн сургалтын төлбөртэй дүйцүүлэн төлнө үү. Төлбөрийн баримтыг хуулбарлаж, эх хувийг Докторантур Магистрантурын Албанд авчирч бүртгүүлнэ үү.
  • Магистрант 1350000
  • Докторант   1500000
Жич:  2012 оны 07-р сард хуралдах Захиргааны зөвлөлийн хурлаар
2012-2013 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр эцэслэн  
батлагдах тул тухайн үед төлбөрийн зөрөөг барагдуулахыг анхаарна уу.

Monday, June 18, 2012

Зарлал

Нийгмийн эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр шалгалт өгч 50-иас дээш оноо авсан хүмүүс 2012 оны 06-р сарын 22-ний дотор докторантур магистрантурын албанд доорх материалыг бүрдүүлэн ирнэ үү.
  1. Яагаад нийгмийн эрүүл мэндийн удирдлагын ангийг сонгосон бэ?  сэдэвт эссэ      (200 үг)
  2. Өөрийн товч намтар (CV)

Friday, June 15, 2012

Докторантуудын анхааралд.

6 сарын 22-нд Судалгааны арга зүй хичээлийн дахин шалгалттай.

Шинээр элсэгчдийн анхааралд

Элсэлтийн шалгалтанд тэнцсэн хүмүүс 2012 оны 07-р сарын 01-ний дотор 2011-2012 оны хичээлийн жилийн сургалтын төлбөртэй дүйцүүлэн төлнө үү.
  • Магистрант 1350000
  • Докторант   1500000
Жич:  2012 оны 07-р сард хуралдах Захиргааны зөвлөлийн хурлаар
2012-2013 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр эцэслэн  
батлагдах тул тухайн үед төлбөрийн зөрөөг барагдуулахыг анхаарна уу.

Tuesday, June 12, 2012

Анагаах ухааны магистрын зэрэг хамгааллаа

2012 оны 06-р сарын 11-ний өдөр
  1. Окдоо овогтой Сүрэн "Бамбай булчирхайн эмгэгийг эс судлалын аргаар оношилсон дүн"
  2. Г. Даваасүрэн "ХДХВ/ДОХ-ын халпвар тээгч болон өвчлөгчидтэй харилцах ёс зүйн асуудалд"
  3. Л. Туяацацрал "Escherichia coli-ийн эс хөөлгөн үхүүлэгч хор, түүний хоруу шинж"
  4. Г. Доржжагдаг "Хүний шулуун гэдэсний гадар хучинг булчингийн бүтцийн судалгаа" сэдвээр тус тус Анагаах Ухааны магистрын зэрэг хамгааллаа. Баяр хүргэе.

Friday, June 8, 2012

Анагаах ухааны магистрын зэргийн хамгаалалт

2012 оны 06-р сарын 11-ний өдөр

  1. Окдоо овогтой Сүрэн "Бамбай булчирхайн эмгэгийг эс судлалын аргаар оношилсон дүн"
  2. Г. Даваасүрэн "ХДХВ/ДОХ-ын халпвар тээгч болон өвчлөгчидтэй харилцах ёс зүйн асуудалд"
  3. Л. Туяацацрал "Escherichia coli-ийн эс хөөлгөн үхүүлэгч хор, түүний хоруу шинж"
  4. Г. Доржжагдаг "Хүний шулуун гэдэсний гадар хучинг булчингийн бүтцийн судалгаа" сэдвээр тус тус Анагаах Ухааны магистрын зэрэг хамгаалах гэж байна. Амжилт хүсье.

Магистрантурын элсэлтийн шалгалтийн дүн

Tuesday, June 5, 2012

Анагаах ухааны магистрын зэргийн хамгаалалт

2012 оны 06-р сарын 06-ны 10.00 цагт ЭМШУИС-ийн Анагаах Ухааны сургуулийн хурлын заал (243)-д 

  1.         Эрдэнэцогт Бүжин        Эрүүний сувгийн салаалалтын тохиолдлыг судалсан дүн"
    1. Түмэнжаргал Золжаргал
    Хоншоорын хөндийн архаг үрэвслийн тохиолдол, шалтгааныг судалсан байдал"
    1. Бадамханд Эрдэнээ"
    Эрүү нүүр орчмын хавдрын мэс заслын дараах согог заслын эмчилгээний үр дүнг судлах нь
    1. Батбаяр Энх-Орчлон
               “Эрүүний үений эмгэгийн тохиолдол, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн хамаарлыг судалсан дүн
    сэдвээр тус тус анагаах ухааны магистрын зэрэг хамгаална. Амжилт хүсье.

Sunday, June 3, 2012

Элсэлтийн шалгалтанд бүртгүүлэгчдийн анхааралд

Элсэлтийн шалгалтанд орохоор ирэхдээ Иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудасаа авч ирнэ үү.

Monday, May 28, 2012

Ёс зүйн хурал 2012.06.08, 2012.06.15 тус тус болно.

Био анагаахын ёс зүйн салбар хорооны ээлжит бус хурал 2012.06.08-нд болохоор товлогдсон тул бүртгэл 2012.05.29-нд 10.00 цагт нээгдэнэ.
Анхааруулга: Ёс зүйн салбар хороо нэг удаагийн хуралдаа зөвшөөрөл авах хүсэлтэй /дүгнэлт гаргуулах хүмүүс тоонд үл хамаарна/ 15 хүн авч хэлэлцдэгийг анхаарна уу.

Ёс зүйн салбар хорооны ээлжит хурал 2012.06.15-нд болох ба бүртгэлийг 2012.06.04-нд 10.00 цагт нээнэ.

Wednesday, May 23, 2012

Зарлал

Япон улсын Токушимагийн их сургуулийн зуны хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй Магистрын 1, Докторын 1, 2-р дамжааны оюутнууд 2012 оны 5 дугаар сар 24-ний пүрэв гарагийн 17.30цагаас өмнө докторантур магистрантурын албанд ирж уулзана уу. Замын зардал болон хэрэглээний мөнгөнөөс бусад зардлыг (байр, сургалтын төлбөр)Токушимагийн их сургууль хариуцна. Ирэхдээ доорх application-г бөглөж ирнэ үү.

Thursday, May 17, 2012

Дахин шалгалт

Магистрын "Дархлалын эмгэг судлал"-ын хичээлийн дахин шалгалт 2012 оны 05-р сарын 24-нд 16.00 цагаас ЭМШУИС-ийн өргөтгөлийн 4-р давхарт 439 тоот өрөөнд авна.

Нийт докторант магистрантуудын анхааралд

2012 оны 05-р сарын 18-ны баасан гарагийн 10.00 цагт ЭМШУИС-ийн 238 тоот өрөөнд Сиднейн Их Сургуулийн профессор Гари Уолтер олон улсын сэтгүүлд өгүүлэл хэрхэн нийтлүүлэх талаар лекц уншина. Хамрагдсан докторант магистрантуудад 0,5 кредит олгоно.

Tuesday, May 15, 2012

Зарлал

IELTS-ийн оноотой магистрант докторантууд 2012 оны 19-ны өдөр 10.00 цагт IELTS-ийн сертифекатны хуулбар, CV-тайгаа ЭМШУИС-ийн 220 тоот өрөөнд хүрэлцэн ирнэ үү. Австрали улсад урт болон богино хугацаагаар суралцах боломжийн талаар мэдээлэл өгнө.

Monday, May 14, 2012

2012-2013 хичээлийн жилийн докторант магистрантын элсэлтийн онлайн бүртгэл

2012-2013 хичээлийн жилийн докторант магистрантын элсэлтийн онлайн бүртгэлд хаасан. Материал хүлээж авах хугацаа 2012 оны 05-р сарын 18-ны өдрийн 17.00 цагт дуусна. Бүртгэлийн талаар санал хүсэлт, лавлах зүйлээ gtc_hsum@yahoo.com хаягаар yahoo messenger ашиглан хандана уу.

Thursday, May 10, 2012

ЭЛСЭЛТ


Э
лсэхийг хүсэгчдийн анхааралд:
Бүртгэл
Элсэхийг хүсэгчдийг 2012 оны 05 дугаар сарын 07-11-ны өдрүүдэд dma-hsum.blogspot.com блог хаягаар онлайнаар бүртгүүлж05 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд 10:00-12:30, 14:30-17:00 цагийн хооронд ЭМШУИС-ийн давхарын төгсөлтийн сургалт судалгааны танхимд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу материалаа бүрдүүлж авчирна уу.

Элсэлтийн шалгалт
Шалгалт
Магистрантурын шалгалт
Докторантурын шалгалт
Англи хэлний шалгалт
06 сарын 04-нд 12:00 цагт 139, 111 тоот өрөө
06 сарын 06-нд 13:00 цагт 111 тоот өрөө
Мэргэжлийн шалгалт
06 сарын 04-нд 15:00 цагт 139, 111 тоот өрөө
06 сарын 06-нд 16:00 цагт 111 тоот өрөө

Англи хэлмэргэжлийн шалгалтыг  тус тус тестээр авна.

Бүрдүүлэх материал
Дотоодын иргэд
  1. Төрийн албан хаагчийн 1-р маягт
(зааврын дагуу бөглөх)
  1. 3ххэмжээний цээж зураг хувь
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Бакалаврын дипломнарийн мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар
·         Эмнэлзүйн чиглэлээр элсэхийг хүсэгчид заавал нарийн мэргэжлийн үнэмлэхтэй байх шаардлагатай
·         Докторантурт бүртгүүлэх бол магистрын дипломын хуулбарэх хувийн хамт
  1. Элсэлтийн хураамж 20000

Гадаадын иргэд
  1. Биеийн байцаалт (Тусгай маягтаар)
  2. Өмнөх шатны боловсролын зэргийн диплом болон мэргэжлийн үнэмлэх (Нотариатаар баталгаажуулсан хуулбар)
  3. Гадаад паспорт (Нотариатаар баталгаажуулсан хуулбар)
  4. Засгийн газрын хоорондын гэрээгээр суралцах бол Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулагын албан бичиг
  5. 3ххэмжээний цээж зураг хувь
  6. Элсэлтийн хураамж 20000₮ /бэлнээр/

    
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль Докторантур Магистрантурын Алба
Утас: 326894




Tuesday, May 8, 2012

Дахин шалгалт /Магистрантууд/

Судалгааны арга зүйн дахин шалгалт 2012 оны 05 сарын 16-нд 14.00 цагт тэнхэм дээрээ авна. 
Мөн НЭМ-ийн ангийн Эпидемиологи Биостатистик-ийн хичээлийн дахин шалгалт 2012 оны 05 сарын 16-нд 14.00 цагт тэнхэм дээрээ авна.

Monday, May 7, 2012

2012-2013 хичээлийн жилийн докторант магистрантын элсэлтийн бүртгэл

2012-2013 хичээлийн жилийн докторант магистрантын элсэлтийн онлайн бүртгэлд ЭНД дарж бүртгүүлнэ үү. Бүртгэлийн талаар санал хүсэлт, лавлах зүйлээ gtc_hsum@yahoo.com хаягаар yahoo messenger ашиглан хандана уу.

Thursday, May 3, 2012

Нийт Докторант, Магистрантуудын анхааралд

2012 оны 05-р сарын 14-өөс 18-ны хооронд 2012- 2013 оны хичээлийн жилийн докторантур, магистрантурын элсэлтийн бүртгэл явагдах тул тус хугацаанд сургалттай холбоотой асуудлаар докторант, магистрантуудыг хүлээж авахгүй болохыг мэдэгдье. Хүсэлтийг http://dma-hsum.blogspot.com/ хаягаар болон gtc_hsum@yahoo.com цахим шуудангаар хүлээж авна.

Докторант, Магистрантуудын анхааралд

2011-2012 оны хичээлийн жилийн эрдмийн зэрэг хамгаалах хугацаа 2012 оны 06-р сарын 28-ны өдрөөр дуусгавар болж байна.

“Судалгаанаас хөгжил рүү” сэдэвт Монголын залуу эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний хурал

Wednesday, May 2, 2012

Mongolian Journal of Health Science сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх тухай

2012 оны 6 сард хэвлэгдэх Mongolian Journal of Health Science сэтгүүлийн ЭМШУИС – ийн 70 жилийн ойн баярт зориулсан тусгай дугаарт өгүүлэл хэвлүүлэх хүсэлтэй хүмүүс 5 сарын 15 – ны 17:00 цаг хүртэл ЭМШУИС – ийн Докторантур Магистрантурын Албанд цаас болон файл хэлбэрээр өөрийн биеэр авчирч өгнө үү.
Өгүүллийг Mongolian Journal of Health Science сэтгүүлийн өгүүлэл бичих журмын дагуу бичнэ үү. Журмыг dma-hsum.blogspot.com хаягаар орж харна уу.

Магистрантуудын анхааралд!

Компьютерийн хичээлийн дахин шалгалтыг 2012.05.04-нд 16.00 цагт тэнхэм дээрээ авахаар боллоо. Дахин шалгалтанд орох хүмүүс Ахыт багшид бүртгүүлнэ үү.

Thursday, April 26, 2012

Тайваны China Medical University-ийн Зуны Сургалтанд Тэнцсэн Оролцогчид

Тайваны China Medical University-ийн
Зуны Сургалтанд Тэнцсэн Оролцогчид

Овог нэр
Сургууль
1
Г. Билгүүдэй
АУС-6
2
Д. Мишээл
АУС-2
3
Э. Янжмаа
АУС-3
4
Ж. Онон
БАС-4
5
Г. Орхон
Магистр-1
6
Ж. Дэчмаа
Доктор-3
7
Б. Нандин-Эрдэнэ
Магистр-1
8
Б. Солонго
АУС-6
9
Ц. Энхцэцэг
АУС-2
10
Т. Насанбат
Магистр-2
11
Ч. Амарзаяа
АУС-6
12
Б. Хажидмаа
Дархан
13
Г. Ганцэцэг
Дархан
14
Э. Урангоо
Говь-Алтай

Дээрх оролцогчид дараах зүйлсийг 2012.04.27-ны дотор Гадаад харилцааны албаны E-mail : int.relations.hsum@gmail.com болон 226 тоот өрөөнд авчирч өгнө үү. Үүнд :
1.    Application form (e-mail-р явуулах) – Өмнө нь бөглөсөнөө дахин сайтар хянаад,                   зургаа байрлуулах

2.    Дүнгийн тодорхойлолт бүхий хуудас буюу Official transcript (эх хувиар) :

бакалавр - Сургалтын бодлого зохицуулалтын албанаас,
бусад – Докторантур магистрантурын албанаас тус тус авах



ЭМШУИС-ийн Гадаад Харилцааны Алба
2012.04.25

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.