Monday, January 24, 2011

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

Далхжав овогтой Болормаа
"Хөхний өмөнгийн эрт илрүүлэлтэнд сувилагчийн мэдлэг, чадвар нөлөөлөх нь"

Дашзэвэг овогтой Шүрэн
"Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дундах тархмал хатуурлын тархалт, эмнэлзүй, оношлогооны асуудалд"

Хамгаалалт 2011 оны 01 сарын 26 өдрийн 13.00 цагт ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Амжилт хүсье.

Wednesday, January 19, 2011

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

Нямаа овогтой Дашзэвэг
"Сургуулийн насны хүүхдийн амьсгалын замын харшил ба уушигны агааржилтын алдагдал"

Лхагвасүрэн овогтой Норжмаа
"Улаанбаатар хотын зарим баар, цэнгээний газруудын ажилчдын дам тамхидалтын нөлөөлөлд өртсөн байдал"

Шагдарсүрэн овогтой Нансалмаа
"Зам тээврийн осол гэмтлийн тархалт, зарим шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа"

Хамгаалалт 2011 оны 01 сарын 19 өдрийн 12.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Амжилт хүсье.

Tuesday, January 18, 2011

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Европийн холбооны ERASMUS MUNDUS сангаас зарласан MAHEVA тэтгэлэгт хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг http://www.maheva.univ-montp2.fr/ веб хаягаар орж авна уу.

Monday, January 17, 2011

ЭПИДЕМИОЛОГИ-БИОСТАТИСТИК ХИЧЭЭЛИЙН ДАХИН ШАЛГАЛТ

Эпидемиологи-Биостатистикийн хичээлийн дахин шалгалтыг 2011 оны 01 сарын 18 өдрийн 15.40 цагт 139 тоот лекцийн өрөөнд авна.

Monday, January 10, 2011

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

Д. Мөнх-Эрдэнэ
"Вита В-4 сироп эмийн стандартчилалын асуудалд"

Г. Ганчимэг
"Алирст-3 цайны фармакогнозын судалгаа"

Хамгаалалт 2011 оны 01 сарын 12 өдрийн 13.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Амжилт хүсье.

Thursday, January 6, 2011

"МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХИШИГ, ХУВЬ ХҮРТЭХ ЖУРАМ" -аас

Журмын төсөлд хүний хөгжил сангаас зарцуулах боловсролын үйлчилгээний хэсэг сургалтын төлбөр тооцоо хийх, баталгаажуулахад 2010-2011 оны хичээлийн жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид диплом, бакалавр, магистр, докторын зэргээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаар дамжуулан бэлэн бусаар олгох хэлбэрийг сонгосон.

Оролцогч талууд:

  • Суралцагч
  • Сум, хорооны нийгмийн ажилтан
  • Аймаг, дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага
  • Их, дээд сургууль, коллеж
  • Сургалтын төрийн сан
  • Хөдөлмөр халамж үйлчилгээний газар
  • Сангийн яамны төрийн сан

Суралцагч

Монгол Улсын их дээд сургуульд 2010-2011 оны хичээлийн жилд өдрийн ангид суралцаж байгаа

  • Диплом
  • Бакалавр
  • Магистр
  • Доктор оюутнууд хамрагдана.

Суралцагч нь хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана. Хэрэв өөрийн биеэр хүсэлт гаргах боломжгүй бол эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл эхнэр, нөхөр нь түүний өмнөөс хүсэлт гаргаж болно.

Хүсэлт гаргахдаа юу бүрдүүлэх вэ?

• Овог нэр

• Регистрийн дугаар

• Иргэний үнэмлэхт бичигдсэн хаяг

• Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх

• Суралцаж байгаа сургууль, салбар сургууль,мэргэжил, дамжаа /курс/

Нэмэлт мэдээллийг www.stf.mecs.gov.mn хаягаар орж үзнэ үү.

Wednesday, January 5, 2011

1-р ДАМЖААНЫ ДОКТОРАНТУУДЫН АНХААРАЛД

Эпидемиологи-Биостатистикын хичээлийн шалгалтыг 2010 оны 01 сарын 07 өдрийн 15.20 цагт 140 тоот лекцийн өрөөнд авна.

Monday, January 3, 2011

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

Олзвой овогтой Гэрэлмаа
"Бамбай булчирхайн эмгэгийн эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн маркетингийн судалгаа"

Батсүх овогтой Ерөөлт
"Хүүхдийн суулгалт өвчний эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн маркетингийн судалгаа"

Хамгаалалт 2011 оны 01 сарын 05 өдрийн 13.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Амжилт хүсье.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.