Friday, December 21, 2012

2-р дамжааны магистрантууд, 2,3-р дамжааны докторантууд 2012 оны 12 сарын 25-ны дотор ДМА-н дээр магистрант, докторантын ажлын дэвтэртэйгээ ирж голч дүнгээ бодуулна уу. Доорх шаардлагыг хангасан магистрант, докторантууд үндэсний тэтгэлэгийн урамшуулал болох 75 хувийн нэмэгдэлд орно.
1. Голч дүн 3,6-аас дээш
 2. 2011, 2012 онд элссэн магистрант байх 
     2010, 2011, 2012 онд элссэн докторант байх 
3. Үндсэн, мэргэжлийн, сонгон суралцах хичээлүүд тухайн улиралдаа бүрэн байх
Үндэсний тэтгэлэгийн урамшуулалд орж байгаа хүмүүс доорх материалыг бүрдүүлж өгнө.
1. Иргэний үнэмлэхний хуулбар 
2. ДМА-нд гаргасан өргөдөл (Татаж авах)
Харин 1-р дамжааны магистрантууд эпидемиологи-биостатистикийн хичээл дууссаны дараа, 1-р дамжааны докторантууд компьютерийн хичээл орж дууссаны дараа ирж дүнгийн тулгалтаа хийж, ажлын дэвтэр дээрээ баталгаажуулна уу. Энэ холбоосоор орж тэтгэлэг олгох журамтай танилцана уу. ЖИЧ: 10 сард голч дүнгээ бодуулсан хүмүүс нэмэгдсэн шинэ дүнгүүдээ бичүүлж тулгалт хийнэ үү.

Wednesday, December 19, 2012

Төгсөгчдөд

Доктор, магистрын зэрэг хамгаалан дипломоо гардан авсан нийт төгсөгчдөд баяр хүргэе! Диплом гардуулах ёслолын зургийг https://www.facebook.com/doctorantur хуудсаас авна уу.

ДМА

Wednesday, December 12, 2012

Төгсөгчидийн анхааралд

2012 оны 12 сарын 12-ны 12:00 цагт 2011-2012 онд шинээр төрсөн доктор, магистрантуудад диплом гардуулах ёслол ЭМШУИС-ийн Оюутны Соёлын төвд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Monday, December 10, 2012

Био-Анагаахын 2-р дамжааны оюутуудын анхааралд

2-р дамжааны Биотехнологийн хичээл 2012 оны 12-р сарын 12-ны лхагва гарагийн 15:00 цагаас ЭМШУИС-ийн 140 тоот лекцийн өрөөнд орно.

Wednesday, December 5, 2012

Зарлал - Хамгаалалт

2012 оны 12-р сарын 06-ны өдрийн 13:00 цагаас
Нямаанямбуугийн Нарантуяа "Монгол дахь согтууруулах ундааны хэрэглээний байдал, түүний онцлогийг судалсан дүн" сэдвээр Анагаах ухааны Докторын зэрэг хамгаалах гэж байна. Амжилт хүсье.

Нийт төгсөгчдийн анхааралд

Диплом гардуулах ёслолын ажиллагаа 2012 оны 12-р ёарын 12-ны өдрийн 12:00 цагт ЭМШУИС-ийн оюутны соёлын төвд болно.
жич: Дипломын тулгалт хийгээгүй төгсөгчид 2012 оны 12-р сарын 06-ны дотор ДМА дээр ирнэ үү

Thursday, November 22, 2012

Зарлал - Хичээлийн хуваарь

2012-2013 оны хичээлийн жилийн магистрантурын 1-р дамжааны Эпидемиологи Биостатистикийн лекц 2012 оны 11-р сарын 22-29-ний өдрүүдэд 15.00 цагаас ЭМШУИС-ийн 111 тоотод уншигдна. Жич: 2012 оны 11-р сарын 26-ны даваа гарагт хичээллэхгүй болохыг анхаарна уу.

Monday, November 19, 2012

Зар - Шалгалт

2012-2013 оны хичээлийн жилийн магистрантурын 1-р дамжааны Шинжлэх ухааны философи арга зүй хияээлийн шалгалт 2012 оны 11-р сарын 24-ний өдрийн 10:00 цагаас ЭМШУИС-ийн 139, 140 дугаар лекцийн өрөөнд эхэлнэ.

Зар - Хамгаалалт

2012 оны 11-р сарын 22-нд
13:00 цагаас Б.Буянхишиг " Монголд зонхилон тохиолддог сүрьеэгийн савханцрын эмэнд тэсвэржилт"
15:00цагаас Д.Гантөмөр "Архинд донтсон өвчтөний бие хүний авир араншингийн хувийн онцлогууд" сэдвээр тус тус анагаах ухааны Докторын зэрэг хамгаалах гэж байна. Амжилт хүсье.

Эм зүйн 2-р дамжааны хичээлийн хуваарь

Био-Анагаахын 2-р дамжааны оюутнуудын анхааралд

Био-Анагаахын 2-р дамжааны Эмгэг судлал хичээл дараах чиглэлүүдээр орно. Үүнд:
Хавдар
Эх барих эмэгтэйчүүд
Эрхтэн тогтолцооны эмгэг судлал
Цитологи

Чиглэл тус бүр 15-с доошгүй оюутантайгаар хичээллэх бөгөөд 2012 оны 11-р сарын  23-ны дотор  ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Friday, November 16, 2012

Урамшууллын тэтгэлэг авах оюутнуудын анхааралд

Үндэсний тэтгэлгийн урамшуулал авахаар өргөдөл бичсэн оюутнууд 2012 оны 11-р сарын 19-ний дотор Докторантур, маистрантурын албанд иргэний үнэмлэхний хуулбараа авчирч өгнө үү.

Жич: 2012 оны 11-р сарын 08, 09-ний өдрүүдэд өргөдөл бичиж өгсөн оюутнуудад хамаарна.

Зарлал - Онол практикийн бага хурал

Wednesday, November 14, 2012

Зарлал - Кредиттэй сургалт

"Анагаах ухаан ба молекул биологи" сэдэвт сургалт 2012 оны 11-р сарын 20-26 өдрүүдэд явагдах гэж байна. Сургалтыг НЭМГ, ЭМШУИС-ийн ДМА, Молекул биологи удам зүйн тэнхэм, Монгол фарм ХХК хамтран зохион байгуулна.
Олгох багц цаг: 3кредит
Сургалтанд хамрагдах хүний тоо: 70
 Байршил: ЭМШУИС-ийн эрдмийн их өргөө (220 тоот), Улаанбаатар зочид буудлын хурлын танхим, ЭМШУИС-ийн ЭМТС, МБУЗ тэнхэм, Эмнэл зүй оношилгооны лаборатори
Төлбөр: 30000 төгрөг(Төлбөрийг сургалтанд суухаар очихдоо өгнө үү)
 Бүртгэл: Дууссан
Жич: Бүртгүүлчээд сургалтанд суугаагүй докторант, магистрантуудыг дараа дараагийн кредиттэй сургалтанд бүртгэхгүй болохыг анхааруулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99254526 дугаараас лавлана уу.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.