Tuesday, April 26, 2011

НИЙТ МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД

Магистрантын "Судалгааны арга зүй" хичээлийн дахин шалгалтыг 2011 оны 05 сарын 03 өдрийн 14.00 цагаас авна.
Эпидемиологи-Биостатистикийн тэнхим

Friday, April 22, 2011

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН ХИЧЭЭЛ НӨХӨЛТИЙН ТУХАЙ

Докторантын Судалгааны арга зүйн хичээлийн нөхөлтийг 4 сарын 25-26 өдрүүдэд 14.00-15.00 цагуудад хийнэ. Нөхөлт хийгээгүй тохиолдолд шалгалтын дүнг тооцох боломжгүйг анхааруулъя.

Эпидемиологи-Биостатистикийн тэнхим

ДООРХ ИЛТГЭЛИЙН ЗОХИОГЧИД ЯАРАЛТАЙ ХОЛБОО БАРИНА УУ.

  1. Гуурсан хоолойн багтраа ба биеийн жингийн индексийн хоорондын хамаарлыг судалсан дүн
  2. Эрүү нүүр орчмын хавдартай өвчтний оношлогдох үеийн TNM байдал
  3. Сувиллын хүүхдийн бие бялдар, сэтгэц, хөдөлгөөний хөгжилт
  4. Улаанбаатар хотын B гепатитын вакцины төрөхийн тунгийн 24 цагийн доторхи хамралтад нөлөөлж буй хүчин зүйл
  5. Улаанбаатар хотын В гепатитын вакцины төрөхийн тунгийн 24 цагийн доторхи хамралтын судалгаа
  6. Хачигт энцефалитын вакцины дархлаа төрүүлэх идэвхийг судалсан дүн
  7. 18-22 настай эрэгтэй хүний эгц урдаас авсан телерентген зургийн дундаж үзүүлэлт
  8. Зүүн ховдлын томролыг оношлох зүрхний цахилгаан бичлэгийн шалгуур аргуудын оношлогооны нарийвчлал
  9. Хяналтгүй артерын даралт ихсэлтийн тархалт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
  10. Бруцеллёз өвчний эрсдэлт хүчин зүйлийн судалгаа
  11. Бруцеллёз өвчний тархалтыг тогтоох судалгаа
  12. Нийслэлийн өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарын сүрьеэ өвчний талаарх мэдлэгийг тодорхойлох нь
  13. Хайрст үлд өвчний үед ийлдсийн IL-1β, IL-23 ба dsDNA ауто-эсрэгбие тодорхойлсон дүн
  14. НАСС-ийн оюутнуудын мэргэжлийн хичээлээр эзэмшсэн ур чадварын байдалд хийсэн судалгаа
  15. Төрөх насны эмэгтэйчүүдийн цусны ийлдсэн дэх фолийн хүчил ба цианокобаламины хэмжээг тодорхойлох нь
  16. Төрөх насны эмэгтэйчүүдийн цусны ийлдсэн дэх фолийн хүчил, цианокобаламины хэмжээг гематологийн үзүүлэлттэй харьцуулсан нь
  17. Эрүүл мэндийн II шатлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй настанд хоол тэжээлийн дутал үүсэх эрсдэлийг үнэлсэн дүн
  18. Төрийн тусгай албан хаагчдын дунд нүдний өвчлөлийг илрүүлсэн нь
  19. Эрэгтэйчүүдийн насжилтын үеийн нийт тестостерон болон фолликул идэвхижүүлэгч даавруудын түвшин, тэдгээрийн хоорондын хамаарлыг судалсан дүнгээс
  20. Эрүүний үений эмгэгийн тархалт болон эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох
УТАС: 326894

ЁС ЗҮЙН ХОРООНЫ ХУРАЛД БҮРТГҮҮЛЭХИЙГ ХҮСЭГЧДИЙН СУДАЛГАА

Био-Анагаахын ёс зүйн салбар хорооны хуралд бүртгүүлэх хүсэлтэй суралцагчид оюутнууд
энд дарж бүртгүүлнэ үү. Судалгааны үр дүнгээс хамаарч хурлын товыг жич зарлах болно.

Бүртгүүлсэн эсэхийг энд дарж харна уу.

Thursday, April 21, 2011

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

ГАНЗОРИГИЙН ХАЛИУНАА
"6-8 настай хүүхдийн Монгол хэлний фонемийн давтамжийг солонгон бичлэгийн аргаар хэмжсэн үзүүлэлт"

Хамгаалалт 2011 оны 04 сарын 27 өдрийн 13.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Амжилт хүсье.

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЦГААЯ

Тайван улсын "ASIA UNIVERSITY" их сургуулиас тэтгэлэгт хөтөлбөр зарласны дагуу тус сургуулийн төлөөлөгч нар 2011 оны 05 сарын 03 өдрийн 10.30-12.00 цагийн хооронд ЭМШУИС-ийн 220 тоот уулзалт зохион байгуулна. Нийт оюутан, багш нар өргөнөөр хүрэлцэн ирж дуртай мэргэжлээрээ тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар сонирхоно уу.
Та бүхэнд амжилт хүсье.

Гадаад харилцааны хэлтэс

Monday, April 4, 2011

ДОКТОРЫН ХАМГААЛАЛТ

ТҮГЖАМБЫН АЛИМАА
"Амьтны гаралтай зарим бэлдмэлүүдийн модификатор үйлдлийг идээ ундаан засалтай холбон судалсан дүн"

Хамгаалалт 2011 оны 04 сарын 07 өдрийн 13.00 цагт ЭМШУИС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөө (№220)-д болно.

Амжилт хүсье.

Thursday, March 31, 2011

БАЯР ХҮРГЭЕ

АВИРМЭДИЙН ДҮҮРЭНБИЛЭГ

"Умайн хоргүй хавдартай эмэгтэйчүүдийн жирэмсний явцын онцлог"

ХОРЛООГИЙН ЧИНГЭРЭЛ

"Монгол улсын 40-өөс дээш насны хүн амын дундах артерийн даралт ихсэх өвчин ба зүрхний бах өвчний тархалт, зарим эрсдэлт хүчин зүйлсийн судалгаа"

2011 оны 03 сарын 31 өдөр АУ-ны докторын зэрэг амжилттай хамгааллаа.

Баяр хүргэе.

Friday, March 25, 2011

Нийт магистрант, докторант нарын анхааралд

Тус албаны цахим хуудас facebook.com хаяг дээр шинээр нээгдлээ. Та бүхэн уг хуудсаар дамжуулан санал бодлоо хуваалцаж байхыг хүсье.
Жич: gtc_hsum@yahoo.com хаягаар хайлт хийн олж болно.

Monday, March 21, 2011

ГАДААДАД СУРАЛЦУУЛАХ ТУХАЙ

Польш, Унгар, Украйн, Румын, Болгар, Хорват улсад оюутан, магистрант, докторант суралцуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.

Friday, March 18, 2011

Компьютерийн хичээлийн дахин шалгалт

Магистрантын дахин шалгалт 2011 оны 03 сарын 31 өдөр, докторантын дахин шалгалт 04 сарын 01 өдрийн 16.00 цагт ЭМШУИС-ийн төв байрны 415 тоот өрөөнд болно. Дахин шалгалтанд орохоос өмнө хичээлийн тооцоог бүрэн дуусгасан байхыг анхаарна уу.

АФМЗТ

Thursday, March 17, 2011

ХУРЛЫН ТОВ ХОЙШЛОГДЛОО

Био-Анагаахын ёс зүйн салбар хорооны ээлжит хурал 2011 оны 03 сарын 23 өдрийн 13.00 цагт "Төгсөлтийн сургалт судалгааны танхим"-д хуралдах болсныг мэдэгдье.

Tuesday, March 15, 2011

НИЙТ СУДЛААЧ НАРЫН АНХААРАЛД

Тус албаны "Төгсөлтийн сургалт судалгааны танхим"-д интернетийн бүрэн холболтыг ашиглалтанд орууллаа. Уг танхимын 5 компьютер тогтмол интернэтэд холбогдсон ба wireless сүлжээний аппаратаар мөн тоноглогдсон тул Та бүхэн нтернэтийн орчинд чөлөөтэй ажиллах боломжтой юм.

Monday, March 14, 2011

ДОКТОРЫН ХАМГААЛАЛТ

ШААРИЙ ШАТАР
"Монгол улсын 4-6 насны хүүхдүүдийн дундах гепатитын В вирүс тээгчдийн тархалт ба дархлаажуулалтын хамралтын судалгаа"

ШАГДАР ЭНХТҮВШИН
"Хүүхдийн өдрийн мэс заслын дараах өвдөлт намдаах эмчилгээ"

Хамгаалалт 2011 оны 03 сарын 17 өдрийн 13.00, 15.00 цагт ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Friday, March 11, 2011

БАЯР ХҮРГЭЕ

ДАМДИНЖАВЫН ДАВААДАГВА
"Монгол данжуурын доторх найман гишүүнтийн зүрхний хураангуй дахь зарим тангийн судалгаа"

ИШДОРЖИЙН ДҮҮМААМ
"Арьсны өвчний эмчилгээний эмийн хэрэглээнд хийсэн маркетингийн судалгаа"

2011 оны 03 сарын 10 өдөр АУ-ны доктор (Ph.D) -ын зэрэг амжилттай хамгааллаа.

Баяр хүргэе.

Tuesday, March 8, 2011

БАЯР ХҮРГЭЕ

ДУЛАМЖАВЫН ЭРДЭНЭЧИМЭГ
"Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижингийн ретинопатийн тархалт, эрсдэлт хүчин зүйлс, хяналтын асуудал"

2011 оны 03 сарын 07 өдөр АУ-ны доктор (Ph.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.

Баяр хүргэе.

Tuesday, February 22, 2011

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

Батжав овогтой Баяртогтох
"Глауком өвчтэй хүмүүсийн харах эрхтний үйл ажиллагаа амьдралын чанарт нөлөөлөх нь"

Лхагважав овогтой Тунгалаг
"Кесар мэс засалд хандах сэтгэл зүйн асуудал"

Бадам овогтой Бадамцэцэг
"Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед цээжний рентген зурагт гарах шинжийг судалсан дүн"

Хамгаалалт 2011 оны 02 сарын 23 өдрийн 13.00 цагт болно.

Амжилт хүсье.

Tuesday, February 15, 2011

ЭРДМИЙН БАГА ХУРАЛДАЙ - 2011



ДОКТОРЫН ХАМГААЛАЛТ

ДАВААЦЭРЭН МӨНХЦЭЦЭГ
"Ахимаг настай тулгар төрөгчдийн жирэмслэлтийн явц, төрлөгийн онцлог"

ГОЧОО МЭНДСАЙХАН
"Эрүүл жирэмсэн эхчүүдийн ихэс-ургийн тогтолцооны хэт авиан шинжилгээний хэвийн үзүүлэлт"

Хамгаалалт 2011 оны 03 сарын 03 өдрийн 13.00, 15.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (№220)-нд болно.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.