Thursday, July 1, 2010

ДИПЛОМ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

Анагаах ухааны докторын болон магистрын зэрэг амжилттай хамгаалсан хүмүүст диплом гардуулах ёслол 2010 оны 07 сарын 05 өдрийн 14.30 цагт ЭМШУИС-ийн оюутны соёлын төвд болох тул Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Докторантур Магистрантурын Алба

Thursday, June 10, 2010

МАГИСТРЫН ХАМГААЛАЛТ

ДАГДАН БАТНАРАН
"Эмэгтэйчүүдийн насжилтын үеийн фолликул идэвхижүүлэгч даавар болон эстрадиолын түвшинд гарах өөрчлөлт, хоорондын хамаарал"

БАТМЯГМАР ДЭЛГЭРДАЛАЙ
"Насанд хүрсэн Монгол хүний зүрхний дамжуулах тогтолцоо цусан хангамжийн онцлог"

БААТАРХҮҮ БОЛОРТУЯА
"Давсагны хавдрын эмгэг судлалын оношзүйн асуудалд"

Хамгаалалт 2010 оны 06 сарын 16-ны 13.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн бага өргөө (236)-нд болно.

Амжилт хүсье.

Monday, June 7, 2010

ДОКТОРЫН ХАМГААЛАЛТ

ДАМДИНБАЗАР ОТГОНБАЯР
"Сургалтын нэгдмэл хөтөлбөрийн үнэлгээний зарим асуудалд"

БАДАМДОРЖ ОЮУНГОО

"Анагаахын оюутны эмнэлзүйн ур чадварын үнэлгээг боловсронгуй болгох нь"

Хамгаалалт 2010 оны 06 сарын 10-нд 13.00, 15.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.


СҮХЭЭ МӨНХБАТ

"Артерийн даралт ихсэх өвчний эмийн эдийн засгийн шинжилгээ"

ӨЛЗИЙБАЯР ГАНЧИМЭГ
"Монгол улсын хүн амын дундах осол гэмтэл , нас баралтын хөдлөл зүй, хэтийн төлөв ба тархалтын асуудалд"

Хамгаалалт 2010 оны 06 сарын 11-нд 13.00, 15.00 цагаас ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө (220)-нд болно.

Амжилт хүсье

Friday, May 28, 2010

СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН ДАХИН ШАЛГАЛТ

"Судалгааны арга зүй" хичээлийн дахин шалгалтыг 2010 оны 06 сарын 07 өдрийн 13.00 цагт 140 тоот лекцийн танхимд авна.

Thursday, May 13, 2010

НИЙТ ДОКТОРАНТ, МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД

Докторантур Магистрантурын Албанаас 2010.05.14-ний 15.00 цагт ЭМШУИС-ийн 139 тоот лекцийн танхимд уулзалт хийх тул нийт докторант, магистрантууд хүрэлцэн ирнэ үү.

СОНГОН СУРАЛЦАХ ХИЧЭЭЛ

Шинжлэх ухааны философи ба судалгааны арга зүйн хичээл 5-р сарын 19, 20, 21-ний өдрүүдэд хичээллэнэ. Уг хичээлд өмнө хамрагдаж байгаагүй, дүнгээ авч чадаагүй болон сонгон суралцах хүсэлтэй хүмүүсийг Докторонтур Магистрантурын албанд 5-р сарын 18-ний өдрийн 17.00 цаг хүртэл бүртгэнэ.

Friday, May 7, 2010

НИЙТ ДОКТОРАНТ, МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД

Зэргийн хамгаалалтын тов

1. Докторын зэргийн жинхэнэ хамгаалалтын материалыг 2010 оны 05 сарын 21 хүртэл хүлээж авна.

2. Магистрын зэргийн жинхэнэ хамгаалалтын материалыг 2010 оны 06 сарын 10 хүртэл хүлээж авна.

Wednesday, May 5, 2010

МАГИСТРАНТУУДЫН АНХААРАЛД

2010 оны 5-р сарын 6-нд 16.00 цагт "Судалгааны арга зүй" хичээлийн шалгалтыг дараах лекцийн өрөөнд авна.

111 тоот өрөөнд М 101-М 104
(нөхөлт хийсэн өмнөах жилийн магистрантууд)

139 тоот өрөөнд М 105-М 108, М 111

Жич: Судалгааны арга зүйн төслөөр шалгалтын дүнг тооцохгүй тул нийт магистрантууд шалгалтанд орно.

"Судалгааны арга зүй" хичээлийн дүн:
1. Шалгалт 70%
2. Ирц 10%
3. Судалгааны ажлын төсөл 20%

Thursday, April 29, 2010

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬД МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ ЭЛСҮҮЛНЭ.

2010-2011 оны хичээлийн жилд магистрант, докторантын сургалтанд
элсэлт авах чиглэлүүд




Хүснэгт дээр дарж, томруулан үзнэ үү.

Wednesday, April 21, 2010

ДОКТОРЫН ХАМГААЛАЛТ

САНЖАА ОЮУН
"Анагаахын төгсөлтийн дараах зайны сургалтыг боловсронгуй болгох зарим асуудалд" сэдвээр Анагаах Ухааны Докторын (Ph.D)-ын зэрэг хамгаална.
Хамгаалалт 2010 оны 05-р сарын 06-ны 13.00 цагт ЭМШУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн Өргөө (№220)-нд болно.
Амжилт хүсье.

Monday, April 19, 2010

"ДИССЕРТАЦИ БИЧИХ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР" ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын үр дүнг дүрэм журмын дагуу чанартай бичиж туурвихад зориулан энэхүү гарын авлагыг Докторантур Магистрантурын Алба (ДМА)-наас эрхлэн гаргалаа. Уг гарын авлагыг судлаач болон тэдгээрийн удирдагч багш нарт зориулан, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 70 жилийн ойг угтан гаргаж байгаагаараа онцлог юм. Авахыг сонирхсон хүмүүс ДМА-ны өрөөнд ирж авна уу. Үнэ 3,000 төгрөг.

Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Friday, April 9, 2010

МАГИСТРАНТ ДОКТОРАНТ НАРЫН АНХААРАЛД

"Эрдмийн бага хуралдай - 2010" эрдэм шинжилгээний хуралд оролцсон магистрант, докторантууд "Эрүүл мэндийн шинжлэх ухаан" сэтгүүлд хэвлүүлэх бүтээлээ 2010.04.10-ны бямба гарагийн 10 цагт ЭМШУИС-ийн 101 тоот өрөөнд С.Энэбиш багшид (утас: 98641776) цаасаар болон файлаар авчирна уу. Хэвлэлийн зардал 10,000 төгрөг.

Tuesday, April 6, 2010

"ЭРДМИЙН БАГА ХУРАЛДАЙ -2010" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Магистрант докторантуудын "Эрдмийн бага хуралдай-2010" эрдэм шинжилгээний хурал 2010 оны 04 сарын 2-нд ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө /№220/-нд амжиллтай явагдлаа. Уг хуралд нийт 26 бүтээл хэлэлцэгдсэнээс дараах бүтээлүүд шилдгээр шалгарлаа.

1-р байр
АУС-ИЙН ЧХХТ-ийн 3-р дамжааны докторант М. ЗАЯА
СЭДЭВ: МОНГОЛЫН ТОД БА ШУУГИАНТ АВИАНЫ СПЕКТРОГРАММЫН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ

2-р байр
ЭЗС-ИЙН ЭЗАЗБТ-ийн 2-р дамжааны магистрант Б.Энхзаяа СЭДЭВ: КЛАРИТРОМИЦИН 250 МГ КАПСУЛТАЙ ЭМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРИМ ҮР ДҮН

3-р байр
НЭМС-ИЙН ЭБТ-ийн 2-р дамжааны магистрант Б. Батчимэг СЭДЭВ: УЛААНБААТАР ХОТЫН БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ДУНДАХ ГЕПАТИТЫН В ВИРҮСИЙН ТАРХАЛТ

АУ-ны магистр Д.Цэлмэн "МОНГОЛД ЯЛГАН ДҮЙСЭН HELICOBACTERI PYLORI – ИЙН МОРФОЛОГИ ШИНЖ" шинж сэдэвт бүтээлээ танилцуулан зохион байгуулагчид, шүүгчдийн зүгээс тусгай өргөжмлөл хүртлээ.

Нийт оролцсон докторант магистрант оюутнуудад талархал илэрхийлэхийн сацуу эрдэм судлалын өндөр амжилт хүсье.

Wednesday, March 31, 2010

"ЭРДМИЙН БАГА ХУРАЛДАЙ - 2010" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОГЧДЫН АНХААРАЛД

- Өгүүллээ өгсөн боловч нэр бичигдээгүй хүмүүс өгүүллээ шаардлагын дагуу засварлан 2010 оны 03 сарын 31-ний өдрийн 17.00 цагаас өмнө дахин ирүүлнэ үү.

- 3 хувь өгүүлэл /А4 хэмжээтэй 3 нүүр/ цаасаар болон microsoft powerpoint программ дээр бэлдсэн үзүүлэнгээ файлаар 2010 оны 04 сарын 01-ний өдрийн 15.00 цаг хүртэл тус албаны өрөөнд биеэр авчирч өгнө үү.

- Эрдэм шинжилгээний хурал 04 сарын 02 өдрийн 10 цагт Эрдмийн зөвлөлийн өргөөнд /№220/ эхлэх тул бүх оролцогчид цагтаа ирнэ үү.

- Оролцогчид хувцаслалт, цаг баримтлах тал дээр анхаараарай

- Оролцогч бүр 7 минутанд илтгэл таницуулна.

Та бүхэнд амжилт хүсье

"ЭРДМИЙН БАГА ХУРАЛДАЙ - 2010" ХУРЛЫН ДЭГ

Магистрант докторантуудын “Эрдмийн бага хуралдай – 2010”
эрдэм шинжилгээний хурлын дэг

Хурал 2010.04.02 - ны 10:00 ЭМШУИС-ийн Эрдмийн өргөөнд эхэлнэ.

Нээх
Хурлын үйл ажиллагааг нээж ЭМШУИС-ийн Эрдэм Шинжилгээ Гадаад Харилцаа Эрхэлсэн дэд захирал Н. Сүмбэрзул үг хэлнэ.

Хурлын явц
Хурлыг Докторантур Магистрантурын Албаны дарга Г. Ариунтуул удирдан явуулна.

Хурлын илтгэлийг дараах нэрсийн дарааллаар тус бүр 7 минут танилцуулах ба илтгэл бүрийн дараа асуулт хариулт явагдана. - 3 минут


1. Илтгэгч: АУС-ИЙН ЕМУСАТ-ийн 2-р дамжааны магистрант Л. Алтанхуяг
СЭДЭВ: 2007, 2008 онуудад “Найдвар” хоспист хэвтэн эмчлүүлж ХТҮ авч байгаад нас барсан өвчтөнүүдийн тавилангийн судалгаа


2. Илтгэгч: АУС-ИЙН ЧХХТ-ийн 2-р дамжааны магистрант З. Алтанцэцэг
СЭДЭВ: Шуугиантай үйлдвэрийн ажилчдын сонсголын байдал
3. Илтгэгч: НЭМС-ИЙН ЭБТ-ийн 2-р дамжааны магистрант Б. Батчимэг СЭДЭВ: Улаанбаатар хотын бага насны хүүхдүүдийн дундах гепатитын В вирүсийн тархалт

4. Илтгэгч: АУС-ИЙН ЧХХТ-ийн 2-р дамжааны магистрант Б. Энхтуяа
СЭДЭВ: 1-5 настай монгол эрүүл хүүхдийн ВERA шинжилгээний дундаж үзүүлэлтүүд
5. Илтгэгч: АУС-ИЙН ЧХХТ-ийн 2-р дамжааны магистрант Г. Гантогос СЭДЭВ: Хамрын гонхны архаг үрэвслийн эмнэл зүйн шинж, эдийн шинжилгээг судакомпьютерт томграфи шинжилгээтэй харьцуулсан судалгаа

6. Илтгэгч: НЭМС-ИЙН УСАУТ-ийн 2-р дамжааны магистрант Л. Дэлгэрзул СЭДЭВ: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны хүн амын амьгалын замын өвчлөл гадаад орчны агаар дахь тоосонцорын тоосонцорын (PM10)-ын эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ

7. Илтгэгч: АУС-ИЙН МЗТ-ийн 2-р дамжааны магистрант Р. Оргилмаа СЭДЭВ: Улаанбаатар хотын эрэгтэй хүүхдүүдийн дундах фимозын тохиолдол

8. Илтгэгч: АУС-ИЙН ЧХХТ-ийн 2-р дамжааны магистрант Д. Мягмарсүрэн СЭДЭВ: Зажуурын гонхны архаг үрэвслийн дурангийн оношлогоо, мэс заслын эмчилгээний асуудалд

9. Илтгэгч: АУС-ИЙН АГЗТ-ийн 2-р дамжааны магистрант Ц. Цэрэндолгор СЭДЭВ: Өсвөр үеийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа

10. Илтгэгч: БАС-ИЙН МБУЗТ-ийн 2-р дамжааны магистр Д. Цэлмэн СЭДЭВ: Монголд ялган дүйсэн Helicobacteri pylori – ийн морфологи шинж

11. Илтгэгч: НАСС-ИЙН НАСГЗТ-ийн 2-р дамжааны магистрант Б. Энх-Оргил СЭДЭВ: Хэвийн зуулттай болон шүд эрүүний гажигтай 12 настай хүүхдийн хоншоор эрүү ясны өсөлтийн төлөвийг хажуугийн телерентген зураг дээр харьцуулах

12. Илтгэгч: НАСС-ИЙН ХНАӨСТ-ийн 2-р дамжааны магистрант Б. Энэрэл СЭДЭВ: Шүлсний ялгаралтанд өгүүлэх эрхтэний оролцоо

13. Илтгэгч: АУС-ИЙН ЧХХТ-ийн 2-р дамжааны магистрант Л. Тунгалаг СЭДЭВ: Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед гарах рентген шинжийг судалсан дүн

14. Илтгэгч: АУС-ИЙН ХБЭСТ-ийн 2-р дамжааны магистрант Ц. Бямбажав СЭДЭВ: Архинд донтох өвчний үеийн эмгэг сэтгэл зүйн илрэлүүд

15. Илтгэгч: БАС-ИЙН МБУЗТ-ийн 2-р дамжааны магистрант Б. Отгонбаяр СЭДЭВ: Улаанбаатар хотын эмч, эмнэлгийн ажиллагсдын дунд элгэний С вирусын эсрэг, эсрэг биеийн илрэлтийг судалсан дүн

16. Илтгэгч: ЭЗС-ИЙН ЭЗАЗБТ-ийн 2-р дамжааны магистрант Б. Энхзаяа СЭДЭВ: Кларитромицин 250 мг капсултай эмийн шинжилгээний зарим үр дүн

17. Илтгэгч: НАСС-ИЙН НАЭТ-ийн 2-р дамжааны магистрант С. Болормаа СЭДЭВ: Цээцэрлэгийн насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг, түүнийг дээшлүүлэх асуудал

18. Илтгэгч: АУС-ИЙН НСТ-ийн 2-р дамжааны магистрант М. Шамсия СЭДЭВ: Улаанбаатар хотын цэцэрлэгийн насны хүүхдийн реферакцийг судалсан зарим үр дүн

19. Илтгэгч: НАСС-ИЙН НАСГЗТ-ийн 2-р дамжааны магистрант П. Зөнбилэгт СЭДЭВ: Сүүн, холимог, байнгын зуулттай монгол хүүхдүүдийн зажлах хүчнийг OCCLUSAL FORCE METRE GM-10 багажаар тодорхойлох нь

20. Илтгэгч: НАСС-ИЙН НАСГЗТ-ийн 2-р дамжааны магистрант Ш. Батсүх СЭДЭВ: Уруул Тагнайн Төрөлхийн Согогтой хүүхдийн нийгэмд эзлэх байр суурийг өнөөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбон үнэлэх нь

21. Илтгэгч: НАСС-ИЙН НАМЗТ-ийн 2-р дамжааны магистрант Б. Өнөрцэнгэл СЭДЭВ: Эрүү нүүр орчмын хатиг, мундасны үүсгэгч, тохиолдлын байдал

22. Илтгэгч: АУС-ИЙН СЭСТ-ийн 1-р дамжааны докторант Д. Гантөмөр СЭДЭВ: Архинд донтох өвчний үеийн эмгэг сэтгэл зүйн илрэлүүд

23. Илтгэгч: АУС-ИЙН ЧХХТ-ийн 3-р дамжааны докторант М. Заяа СЭДЭВ: Монголын тод ба шуугиант авчианы спектрограммын зарим үзүүлэлт

24. Илтгэгч: НАСС-ИЙН НАЭТ-ийн 1-р дамжааны докторант Ж. Дэлгэрцэцэг СЭДЭВ: Сүүн шүдний эмчилгээнд зэвэрдэггүй ган бүрээс хэрэглэсэн дүнгээс

25. Илтгэгч: НЭМС-ИЙН ЭМЭЗТ-ийн 1-р дамжааны докторант Ж. Баярсайхан СЭДЭВ: B вирүст гепатитын /HAV/ эсрэг вакцины эдийн засгийн үр ашиг


Санал, хэлэлцүүлэг

Гишүүдээс санал хураах, байр эзлүүлэх үйл ажиллагаа явагдана.

Шалгарсан илтгэлүүдийг зарлана.

Шагналын гэрчилгээ, урамшуулал гардуулах ёслол.

Дурсгалын зураг авахуулах ёслол

Хаалт

Wednesday, March 24, 2010

ЭРДМИЙН БАГА ХУРАЛДАЙ - 2010

2009-2010 оны хичээлийн жилийн магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний ээлжит “Эрдмийн бага хуралдай – 2010”-ны үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно уу.


Шагналын бай

•Тэргүүн байр: өргөмжлөл, мөнгөн шагнал (100.000₮)
•Тэргүүн дэд байр: өргөмжлөл, мөнгөн шагнал (80.000₮)
•Гуравдугаар байр: өргөмжлөл, мөнгөн шагнал (60.000₮)

Хэзээ: 2010.04.02-нд 10:00 цагт
Хаана: ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө /220 тоот/

Өгүүллийг 2010.03.26-ны 17:00 цаг хүртэл ДМАлбанд цаас (A4 3 нүүрэнд багтаан)-аар хүлээн авах ба gtc_hsum@yahoo.com хаягаар электрон хэлбэрээр ирүүлнэ үү.

Жич:
Чуулганд өгүүлэл бичин идэвхитэй оролцсон судлаачдын өгүүлэл Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сэтгүүлд хэвлэгдэх mул тус сэтгүүлд өгүүлэл бичих журмын дагуу бичсэн байх шаардлагатай. (Зааврыг Морфологийн тэнхимийн багш С. Энэбишээс авна уу (98641776)).

Friday, March 12, 2010

ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО

Докторантур Магистрантурын албаны дэргэдэх "ТӨГСӨЛТИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТАНХИМ" (Graduate education and research research lounge)-ын нээлт 2010 оны 3 сарын 11-нд боллоо.


Зорилго
Судлаач оюутнуудын эрдэм шинжилгээ,
сургалт судалгааны ажлыг дэмжих зорилгоор бүлгээр
болон ганцаарчилсан суралцахад тусгайлан
зориулагдсан сургалтын таатай орчинг бүрдүүлэх

Үйл ажиллагааны чиглэл
- Магистрант, докторантуудын сургалтын тухтай орчныг бүрдүүлэх
- Зайн сургалтын үйл ажиллагааны баазыг бий болгох
- Бие даан судалгааны ажлаа бичихэд шаардлагатай удирдамж, гарын авлагаар хангах
- “English Journal Club”-ийн үйл ажиллагааг явуулах




Уг сургалт, судалгааны танхим ЭМШУИС-ийн нийт докторант, магистрант
оюутнуудад зориулан байгуулагдсан.



ЭМШУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Н.Сүмбэрзул уг үйл ажиллагааг нээж үг хэлэв.





Докторантур Магистрантурын албаны дарга Г.Ариунтуул шинэ танхимын
талаар товч танилцууллаа.
Тус танхим нь ЭМШУИС-ийн төв байрны 4 давхарт байрладаг.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.