Thursday, March 12, 2015

"Эрдмийн бага хуралдай-2015" эрдэм шинжилгээний бага хурал

"Эрдмийн бага хуралдай-2015" эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 4 дүгээр сарын 1-ны 10:00 цагаас 220 тоот өрөөнд болно. Магистрант, докторант та бүгд идэвхитэй оролцоно уу.

Суралцаж байгаа Докторант, Магистрантууд 2015 оны 4-р сарын 1-ны дотор II-р дамжааны СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ бүрэн хийж барагдуулна уу.

• Сургалтын төлбөрийг ХААН БАНК 510 701 8784
• Хүлээн авагч- АШУҮИС-ийн ЭСА
• Хэнээс- ОВОГ НЭР (Тодорхой бичих)
• Төлбөрийн утга- ЭСА-ын ...-р дамжааны магистрант/докторант
• 1 жилийн сургалтын төлбөр: -Магистрантын I-р дамжаа -2.070.000
                                                    -Магистрантын II-р дамжаа- 1.955.000
                                                    -Докторантын I-р дамжаа -2.530.000
                                                    -Докторантын II, III-р дамжаа -2.415.000
Жич: Сургалтын төлбөр төлсөн баримтыг 2 хувь (Эх хувь, хуулбар хувь) авч эх хувийг ЭСА-д өгөх ба хуулбарийг өөрт хадгална.
                                                 
                                                                       ЭСАлба
                                                                     2015.03.12

Wednesday, March 11, 2015

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ИНСТИТУТЭЭС ЭРХЛЭН ГАРГАДАГ АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН СЭТГҮҮЛ

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ИНСТИТУТЭЭС ЭРХЛЭН ГАРГАДАГ АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН СЭТГҮҮЛҮҮДИЙН ХОЛБООНЫ ГИШҮҮН “ШИНЖЛЭХ УХААН ТАНИН МЭДЭХҮЙН ДОРНО ДАХИНЫ АНАГААХ УХААН” СЭТГҮҮЛ 2015 ОНЫ №8 ХЭВЛЭГДЭХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛ 2015 ОНЫ 4 САРЫН 10 ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА. 
БҮТЭЭЛ хүлээн авах газар:  АШУҮИС 232. bayarmaa.b@mnums.edu.mn

СЭТГҮҮЛД НИЙТЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРМЫГ ЭНД ДАРЖ ХАРНА УУ

Friday, February 13, 2015

Зарлал- II-р улиралын Үндэсний тэтгэлэг олгох голч дүнгийн тулгалт

1,2,3-р дамжааны докторантууд / 2,3 дамжааны докторантууд төлбөр төлсөн баримтын хамт/, 1,2-р дамжааны магистрантуудын / 2-р дамжааны магистрантууд төлбөр төлсөн баримтын хамт/, хэсгийн ахлагч нар ангийн оюутнуудын ажлын дэвтэрийг 2015 оны 2 дугаар сарын 13, 16-ны өдрүүдэд ЭСА-нд ирж голчыг нь бодуулна уу. 

Жич: Санхүүгийн албанаас мэдээг 2015 оны 2 дугаар сарын 13 ны өдөр мэдэгдэсэн тул та бүхэн яаралтай ирж бодуулна уу.

                                                                        ЭСАлба

Wednesday, February 11, 2015

Зарлал- German language training course advertisement

Герман хэлний анхан шатны мэдлэгтэй судлаач оюутнуудыг 8 сард гемрман хэлний сургалтанд хамруулах сонгон шалгаруулалтанд урьж байна.  Уг сургалтанд хамрагдах хүсэлтэй оюутнууд CV-гээ 2 сарын 20-ны дотор int.relations@mnums.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

Monday, February 9, 2015

ЗАРЛАЛ- НАГОЯА ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЛЕКЦ

Дэлхийн шилдэг 100 болон Азийн шилдэг 5-н их сургуулиудын нэг болох 
Япон улсын нэр хүндтэй Нагояа их сургуулийн ерөнхийлөгч Проф. Nobuyuki Hamajima 
2015 оны 02 сарын 12-ны өдрийн 14:30 цагт АШУҮИС-н Эрдмийн Зөвлөлийн 220 тоот
өргөөнөө хүрэлцэн ирж өөрийн их сургуулийн амжилтанд хүрсэн түүх болон тус сургуульд
суралцах боломжийн талаар сонирхолтой лекцийг уншихаар болоод байна. 

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна! 

“ЭМЗҮЙ” сэтгүүлд нийтлэл хүлээн авах журам

ЭМЗҮЙ” сэтгүүлийн 2014 оны сүүлийн дугаар хэвлэгдэж гар дээр очлоо. Сэтгүүлийн редакци 2015 оны №1 хэвлэгдэх эрдэм шинжилгээний өгүүлэл, мэргэжлийн тойм лекц зэрэг бусад материалыг 2015-02-28 дуустал хүлээн авна.

ЭМЗҮЙ” сэтгүүлд нийтлэл хүлээн авах журам
ЭМЗҮЙ” сэтгүүлд ирүүлэх өгүүллийг монгол хэлээр бичиж,  товч дүгнэлтийг англи хэлээр орчуулсан байх шаардлагатай. Мөн орос, англи хэлээр бичсэн материал бол монгол хэлээр бичсэн товч дүгнэлттэй хүлээн авч нийтэлнэ.
Өгүүллийг дараахь дарааллаар бичих. Үүнд:
·         Удиртгал
·         Түлхүүр үгс
·         Судалгаа, нийтлэлийн зорилго
·         Судалгааны материал аргазүй
·         Үр дүн, хэлцэмж, график, диаграмм, зураг г.м
·         Дүгнэлт
·         Иш татсан ном хэвлэл
·         Англи хэлээр бичсэн удиртгал дүгнэлт.

ABSTRACT in English:
·         Title (гарчиг, зохиогчийн нэр, түлхүүр үгс англи хэлээр)
·         Authors
·         Key words
·         Introduction (Background)
·         Discussion and result (150-200 words)
·         Conclusion
Ирүүлэх материалыг бэлтгэх явцад дараах зүйлд анхаарна уу. Үүнд:
·         Өгүүллийг А4 цаасан дээр доороос 2.0 см, зүүнээс 3.0 см, баруунаас 2.0 см зайтай Microsoft  Word программаар Arial фондоор, гарчигийг 14, сэдвийг 12 хэмжээтэй, мөр хооронд хэвийн зайтай – single, хоёр талыг тэгшлэн (Justify) бичиж 3-8 нүүрт багатаавал сайн.
·         Тойм лекц, зөвлөмж зэргийг 10-14 нүүрэнд бичиж болно.

Материалын зураг, график, диагрммыг зөвхөн JPEG, TIF өргөтгөсөн бүхий 300 dpi нягтралтай зургийг файлаар ирүүлсэн нөхцөлд хүлээн авах болно.
Тэмдэглэл: Сэтгүүлд ирүүлэх судалгааны материал өөр бусад сэтгүүлд хэвлэгдсэн тохиолдолд хүлээн авах боломжгүйд хүлцэл өчье.
Бүтээл хүлээн авах газар: АШУҮИС-Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, 330 тоот өрөө, Г.Даваа davaa@mnums.edu.mn 99259256  электрон болон хэвлэмэл байдлаар өгөх. Өгүүлэл хүлээн авах нийтлэг журамтай дор танилцана уу.
АШУҮИС-ийн Эмзүй Биоанагаахын сургуулийн Эсийн биологи биохимийн тэнхмээс зохиож буй "Орчин үеийн молекул биологийн шинжилгээний аргуудыг эмнэлзүйд хэрэглэх нь" сэдэвт 2.5 кредит сургалт семинарт докторант магистрант та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Сургалт 2015 оны 2 сарын 11-16д явагдана.
Төлбөр: 45000төг
Холбогдох утас: 89894417, 99268626
Хөтөлбөрийг зургаас харна уу.
Лавлах зүйл байвал асуугаарай

Monday, February 2, 2015

I болон II-р дамжааны магистрантууд, докторантуудын анхааралд

2015 оны 2 дугаар сарын 10-аас 2015 оны 3 дугаар сарын 1 хүртэл албан ёсны амралттай. 2015 оны 3 дугаар сарын 2-оос хичээл эхлэнэ.

Friday, January 30, 2015

Залуу судлаачдад зориулсан Академич Д.Амгаланбаатар багшийн нэрэмжит “Эрдмийн оргил өөд᠌᠌” Морфологийн эрдэм шинжилгээний бага хурал

Залуу судлаачдад зориулсан Академич Д.Амгаланбаатар багшийн нэрэмжит Эрдмийн оргил өөд᠌᠌Морфологийн эрдэм шинжилгээний бага хурал 2015 оны 2-р сарын 6 нд 9:00 цагаас  111 тоот танхимд болно.    
Лекцийг сонгон суралцах хичээлийн 0.5 кр-ээр тооцно. Та бүхэн идэвхтэй оролцоно уу. 
Бүртгэлийг эрдэм шинжилгээний бага хурлыг үеэр ЭСА-аас явуулна.

Friday, January 23, 2015

Зарлал- ШУФ хичээлийн дахин шалгалт

Магистрантурын ШУФ хичээлийн дахин шалгалт 2015.01.26-ны 12:00 цагт тэнхим дээр авна.
Шалгалт авах багш Нямсүрэн

Thursday, January 22, 2015

Та бүхэнд хэрэгтэй мэдээлэл байх гэж бодлоо Link-ээр дамжаад сонирхоод үзээрэй.

http://www.emegteichuud.mn/content/57401.shtml#.VLpMoXY2vvk.facebook

Зарлал- Судалгааны ёс зүйн хичээлийн нөхөлт

2014 оны хаврын элсэлтээр "Судалгааны ёс зүй" хичээлийн тооцоотой магистрантууд 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цагаас 333 тоот өрөөнд ирж хичээл нөхөлтөө тооцуулна уу

Зарлал-Анагаах ухааны философи хичээлийн хичээл нөхөлт

2013 оны намрын элсэлтийн "Анагаах ухааны философи" хичээлийн тооцоотой, 2014 оны хавар болон намрын элсэлтийн "Эрдэм шинжилгээний ёс зүй" хичээлийн тооцоотой докторантууд 2015 оны 1 дүгээр сарын 26-ны 16:00 цагаас 333 тоот өрөөнд ирж хичээл орсон багштайгаа уулзана уу.

НЭМС-ийн “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРИН” сэтгүүл

Tuesday, January 20, 2015

НЭМ үндэс хичээлийн шалгалт

НЭМ үндэс хичээлийн шалгалт 2015.01.22-ны 18:00 цагаас 6 тоот өрөөнд болно.

Wednesday, January 14, 2015

Зарлал-Судалгааны ёс зүйн хичээлийн дахин шалгалтын хуваарь

Судалгааны Ёс Зүйн дахин шалгалт 2015.01.19-ны 12:00 цагт 5 тоот өрөөнд /Спортын заалны дээд давхарт/

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.