Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эмгэг судлал, шүүх эмнэлгийн сургалт эрдэм шинжилгээний МОНГОЛ-ГЕРМАНЫ хамтарсан ээлжит IX хурал нь энэ жил “олон улсын бага хурал” болж өргөжиж байгааг хэлэхэд таатай байна.
Энэхүү хурлыг 2017 оны 5-р сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо АШУҮИС-ийн №220 тоот өрөөнд зохион байгуулах гэж байна. Уг хурлаар эмгэг судлал, шүүх анагаахын судалгаанууд, эмнэлзүйн ховор тохиолдлууд, оношилгоо эмчилгээний заавар, хууль эрх зүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний тулгамдсан асуудлыг хэлэлцэж, эрдэм шинжилгээний шилдэг бүтээлүүдийг шалгаруулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн бага хуралд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Kaufbeuren-Ravensburg- ын Эмгэг Судлалын Институтын эмгэг судлаач эмч Joachim Alfer (Dr.med), Японы Dokkyo Анагаахын Их Сургуулийн Оношилгооны эмгэг судлалын тэнхимийн профессор Hajemi Kuroda (MD., PhD) нар хүрэлцэн ирж хүндэт лекц уншиж, сургалт явуулах болно (2 кредит).