Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, Эрдмийн болон Мэргэжлийн сургалтын алба, Эм Зүй, Био-Анагаахын сургууль, Молекул биологи-Удамзүйн тэнхмээс хамтран зохион байгуулж буй “АЛХАМ УРАГШ 2016” магистрант, докторант, судлаач нарт зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 2016 оны 12-р сарын 02-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Түүнчлэн "Орчин үеийн молекул биологийн шинжилгээний аргуудыг эмнэлзүйд хэрэглэх нь" сэдэвт 2 багц цагийн сургалт 2016.12.03-нд зохион байгуулагдах гэж байна.
Эрдэм шинжилгээний хуралд ирүүлэх материалыг 2016.11.21-ийг хүртэл хүлээн авна.
Сургалтанд 2016.12.02-ыг хүртэл бүртгэнэ
Сургалт болон Эрдэм шинжилгээний хурлын бүртгэлийн хураамж тус бүр 25000₮.
Жич: Сургалт болон эрдэм шинжилгээний хуралд аль алинд нь оролцох бол нийлбэр хураамж 40000₮.