Friday, February 13, 2015

Зарлал- II-р улиралын Үндэсний тэтгэлэг олгох голч дүнгийн тулгалт

1,2,3-р дамжааны докторантууд / 2,3 дамжааны докторантууд төлбөр төлсөн баримтын хамт/, 1,2-р дамжааны магистрантуудын / 2-р дамжааны магистрантууд төлбөр төлсөн баримтын хамт/, хэсгийн ахлагч нар ангийн оюутнуудын ажлын дэвтэрийг 2015 оны 2 дугаар сарын 13, 16-ны өдрүүдэд ЭСА-нд ирж голчыг нь бодуулна уу. 

Жич: Санхүүгийн албанаас мэдээг 2015 оны 2 дугаар сарын 13 ны өдөр мэдэгдэсэн тул та бүхэн яаралтай ирж бодуулна уу.

                                                                        ЭСАлба

Wednesday, February 11, 2015

Зарлал- German language training course advertisement

Герман хэлний анхан шатны мэдлэгтэй судлаач оюутнуудыг 8 сард гемрман хэлний сургалтанд хамруулах сонгон шалгаруулалтанд урьж байна.  Уг сургалтанд хамрагдах хүсэлтэй оюутнууд CV-гээ 2 сарын 20-ны дотор int.relations@mnums.edu.mn хаягаар ирүүлнэ үү.

Monday, February 9, 2015

ЗАРЛАЛ- НАГОЯА ИХ СУРГУУЛИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЛЕКЦ

Дэлхийн шилдэг 100 болон Азийн шилдэг 5-н их сургуулиудын нэг болох 
Япон улсын нэр хүндтэй Нагояа их сургуулийн ерөнхийлөгч Проф. Nobuyuki Hamajima 
2015 оны 02 сарын 12-ны өдрийн 14:30 цагт АШУҮИС-н Эрдмийн Зөвлөлийн 220 тоот
өргөөнөө хүрэлцэн ирж өөрийн их сургуулийн амжилтанд хүрсэн түүх болон тус сургуульд
суралцах боломжийн талаар сонирхолтой лекцийг уншихаар болоод байна. 

Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна! 

“ЭМЗҮЙ” сэтгүүлд нийтлэл хүлээн авах журам

ЭМЗҮЙ” сэтгүүлийн 2014 оны сүүлийн дугаар хэвлэгдэж гар дээр очлоо. Сэтгүүлийн редакци 2015 оны №1 хэвлэгдэх эрдэм шинжилгээний өгүүлэл, мэргэжлийн тойм лекц зэрэг бусад материалыг 2015-02-28 дуустал хүлээн авна.

ЭМЗҮЙ” сэтгүүлд нийтлэл хүлээн авах журам
ЭМЗҮЙ” сэтгүүлд ирүүлэх өгүүллийг монгол хэлээр бичиж,  товч дүгнэлтийг англи хэлээр орчуулсан байх шаардлагатай. Мөн орос, англи хэлээр бичсэн материал бол монгол хэлээр бичсэн товч дүгнэлттэй хүлээн авч нийтэлнэ.
Өгүүллийг дараахь дарааллаар бичих. Үүнд:
·         Удиртгал
·         Түлхүүр үгс
·         Судалгаа, нийтлэлийн зорилго
·         Судалгааны материал аргазүй
·         Үр дүн, хэлцэмж, график, диаграмм, зураг г.м
·         Дүгнэлт
·         Иш татсан ном хэвлэл
·         Англи хэлээр бичсэн удиртгал дүгнэлт.

ABSTRACT in English:
·         Title (гарчиг, зохиогчийн нэр, түлхүүр үгс англи хэлээр)
·         Authors
·         Key words
·         Introduction (Background)
·         Discussion and result (150-200 words)
·         Conclusion
Ирүүлэх материалыг бэлтгэх явцад дараах зүйлд анхаарна уу. Үүнд:
·         Өгүүллийг А4 цаасан дээр доороос 2.0 см, зүүнээс 3.0 см, баруунаас 2.0 см зайтай Microsoft  Word программаар Arial фондоор, гарчигийг 14, сэдвийг 12 хэмжээтэй, мөр хооронд хэвийн зайтай – single, хоёр талыг тэгшлэн (Justify) бичиж 3-8 нүүрт багатаавал сайн.
·         Тойм лекц, зөвлөмж зэргийг 10-14 нүүрэнд бичиж болно.

Материалын зураг, график, диагрммыг зөвхөн JPEG, TIF өргөтгөсөн бүхий 300 dpi нягтралтай зургийг файлаар ирүүлсэн нөхцөлд хүлээн авах болно.
Тэмдэглэл: Сэтгүүлд ирүүлэх судалгааны материал өөр бусад сэтгүүлд хэвлэгдсэн тохиолдолд хүлээн авах боломжгүйд хүлцэл өчье.
Бүтээл хүлээн авах газар: АШУҮИС-Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль, 330 тоот өрөө, Г.Даваа davaa@mnums.edu.mn 99259256  электрон болон хэвлэмэл байдлаар өгөх. Өгүүлэл хүлээн авах нийтлэг журамтай дор танилцана уу.
АШУҮИС-ийн Эмзүй Биоанагаахын сургуулийн Эсийн биологи биохимийн тэнхмээс зохиож буй "Орчин үеийн молекул биологийн шинжилгээний аргуудыг эмнэлзүйд хэрэглэх нь" сэдэвт 2.5 кредит сургалт семинарт докторант магистрант та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Сургалт 2015 оны 2 сарын 11-16д явагдана.
Төлбөр: 45000төг
Холбогдох утас: 89894417, 99268626
Хөтөлбөрийг зургаас харна уу.
Лавлах зүйл байвал асуугаарай

Monday, February 2, 2015

I болон II-р дамжааны магистрантууд, докторантуудын анхааралд

2015 оны 2 дугаар сарын 10-аас 2015 оны 3 дугаар сарын 1 хүртэл албан ёсны амралттай. 2015 оны 3 дугаар сарын 2-оос хичээл эхлэнэ.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.