Friday, September 26, 2014

          Шалгалтанд тэнцсэн магистрант, докторантууд 2014 оны 10-р сарын 02-ны дотор төлбөр төлсөн баримттайгаа ирж бүртгүүлнэ үү.
Шалгалтанд тэнцсэн Магистрант, Докторантуудыг бүртгэлийн тоогоор гаргав.
Анхааруулга:
Төлбөрийг ХААН БАНКНЫ 5107018784 тоот дансанд хийнэ.
 Хүлээн авагч- АШУҮИС ЭСАлба
 Хэнээс- Овог нэр, РДугаар (Тодорхой бичих)
 Төлбөрийн утга- ЭСА-ны ...-р дамжааны магистрант/докторант
 1 жилийн сургалтын төлбөр:
Магистрантын 1-р дамжаа 2070.000
Докторантын 1-р дамжаа 2530.000

 Жич: Сургалтын төлбөр төлсөн баримтыг 2% (Эх хувь, Хуулбар хувь) авч эх хувийг ЭСА-д өгөх ба хуулбарыг өөрт хадгална.
 - Төлбөр бүрэн төлөгдөөгүй тохиолдолд элсэлтийн ТУШААЛД орох боломжгүй болно.
 - Дээрх заасан хугацаанд бүртгүүлээгүй магистрант, докторантуудыг сургалтанд хамруулахгүй болохыг анхааруулж байна.

                                                         
ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН ДОКТОРАНТУУДЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР
ШАЛГАЛТАНД ТЭНЦСЭН МАГИСТРАНТУУДЫН БҮРТГЭЛИЙН ДУГААР

                                                             
                                                           Эрдмийн Сургалтын Алба

Wednesday, September 24, 2014

Монгол улсад Дотоод шүүрэл судлалын салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бүтээлийн номонд материал хүлээн авах тухай

Монгол улсад Дотоод шүүрэл судлалын салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бүтээлийн номонд
материал хүлээн авах тухай

Дотоод шүүрэл судлалын чиглэлээр хийгдсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн 50 жилийн ойн хүрээнд ном болгон гаргах тул Эрхэм та болон таны шавь /багш, хамтран ажиллагсад/-ийн бүтээлийг дараах ангиллын дагуу 2014 оны 9 сарын 29-ний дотор бидэнд oyuntugs@mnums.edu.mn хаягаар болон АШУҮИС-ийн Дотрын анагаахын тэнхмийн эрхлэгч Т.Баясгалан /Их сургуулийн нэгдсэн эмнэлгийн 113 тоот/-д өгнө үү.
1.    Дотоод шүүрлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтний танилцуулга (доктор, магистр)
a.    Овог, нэр
b.    Эрдмийн цол, зэрэг:
c.    Хэдэн онд, хаана, ямар сэдвээр хамгаалсан:
d.    Одоо эрхэлж буй ажил:
Жишээ, загвар::
Жунайн Сувд
АУ-ны доктор, профессор
1988 онд Москва хотын I АУДэС-д “Зүрхний ишеми хавсарсан чихрийн шижингийн үеийн өөх тосны солилцоо ба бичил эргэлтийн өөрчлөлт” сэдвээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан.
Одоо АШУҮИС-ийн Дотрын анагаахын тэнхмийн профессор багш, Монголын Диабетийн Тусламж Үйлчилгээ, Сургалтын Холбооны тэргүүн, ЭМЯ-ны Дотоод шүүрлийн ерөнхий мэргэжилтнээр ажиллаж байна.
2.    Дотоод шүүрлийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлийн товч хураангуй (доктор, магистр) /Орос, Англи, Монгол хэлний аль нэг/
3.    Дотоод шүүрлийн чиглэлээр олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл (жич: хураангуй бус, өгүүлэл хэлбэрээр, тухайн хэвлэгдсэн хэлээр)

Дотоод шүүрэл судлалын
профессорын баг

Холбоо барих утас:
99000965 /Б.Оюунбилэг/
86850109 /А.Алтанзул/
88113704 /С.Сайнбилэг/
96664800 /Т.Баясгалан/

Ёс зүйн хорооны хурлаар орох Магистрант, Докторантуудын анхааралд

9-р сарын ёс зүйн хорооны хурал 2014.09.25-ны 11:00 цагт Сургалт судалгааны өрөөнд болно.  (Төв байрны 4 давхарт)
Жич: Ёс зүйн Дүгнэлт гаргуулах хүмүүс хуралд ирэхдээ материалаа авчирна уу
Хуралд орох хүмүүс ЭНД дарж нэрсээ харна уу

Tuesday, September 16, 2014

Зарлал- Нийт Магистрант, Докторантуудын анхааралд

ЯПОН УЛСЫН ТОКУШИМА ИХ СУРГУУЛИЙН ГЕНОМ ИНСТИТУТИЙН ЗАХИРАЛ ЛЕКЦ УНШИНА.

Япон улсын Токушима Их Сургуулийн Геном Институтийн захирал, Дархлаа судлалын тэнхмийн профессор Юуусуке Такахама (Yousuke Takahama) сэрээ булчирхайд явагдах Т эсийн ялгаран хөгжлийн талаар лекц уншина. 

Та бүхнийг 2014 оны 9 сарын 19-ны өдрийн 16 цагт АШУҮИС-ийн 220 тоот танхимд болох сонирхолтой лекцинд урьж байна. 
 Жич: Лекцийг сонгон суралцах хичээлийн 0.5 кр-ээр тооцно. Та бүхэн идэвхтэй оролцоно уу
        Бүртгэлийг илтгэлийн үеэр ДМА-аас явуулна.

                                                                                         ЭСА
                                                           Бичил амь, Дархлаа судлалын тэнхим
                                              Монголын Дархлаа, Бичил амь судлалын нийгэмлэг

Thursday, September 11, 2014

ЗАРЛАЛ-2013-2014 оны НАМАР, ХАВРЫН элсэлтийн докторантуудын анхааралд /ЁС ЗҮЙН ХИЧЭЭЛИЙН НӨХӨЛТ/

2014.09.12-ны 15:00 цагаас 257 тоот өрөөнд ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЁС ЗҮЙН хичээлийн хичээл нөхөлт эхлэнэ.

Жич: Хичээл нөхөлтийн төлбөрийн сургуулийн Кассанд тушааж ирнэ үү

Monday, September 8, 2014

ЗАРЛАЛ- 2014-2015 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ

Элсэхийг хүсэгчдийн анхааралд: 
 - Бүртгэл Элсэхийг хүсэгчид 2014 оны 09 сарын 8-12-ны өдрүүдэд dma-hsum.blogspot.com блог хаягаар онлайнаар бүртгүүлнэ, Бүртгүүлэхийг хүссэн хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү. Бүртгүүлсэн эсэхээ ЭНД дарж харна уу.

- 2014 оны 09 сарын 15-19-ны өдрүүдэд 10:00-12:30, 14:30-17:00 цагийн хооронд АШУИС-ийн 2 давхарын 254 тоот өрөөнд бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу материалаа бүрдүүлж авчирна уу. 

 Англи хэл, мэргэжлийн шалгалтыг тус тус тестээр авна. (Шаардлагатай тохиолдолд ярилцлага шалгалтын хуваарь гарч бүрэлдэхүүн сургууль дээр ярилцлаганд дуудна.)

ЗАРЛАЛ-СУДАЛГААНЫ ЁС ЗҮЙН ХИЧЭЭЛИЙН НӨХӨЛТ

2014.09.19-ны 15:00 цагаас СУДАЛГААНЫ ЁС ЗҮЙН хичээлийн нөхөлт эхлэнэ.

Жич: Хичээл нөхөлтийн төлбөрийн сургуулийн Кассанд тушааж ирнэ үү

Thursday, September 4, 2014

Зарлал-Магистрант, докторантуудын анхааралд

 "ЭМЗҮЙ" сэтгүүлд ирүүлэх өгүүллийг 2014 оны 9-р сарын 20 хүртэл авч байна. 
 Холбоо барих утас 99259256  
Емайл хаяг gomdavaa@yahoo.com

Wednesday, September 3, 2014

Зарлал -Хаврын элсэлтийн магистрантуудын Эпидмиологи, Биостатистикын хичээлийн дахин шалгалт

Эпидмиологи, Биостатистикын хичээлийн дахин шалгалт 2014 оны 9 дүгээр сарын 4-ны 12:00 цагаас тэнхим дээрээ авна.

ЖИЧ: Дахин шалгалтын мөнгийг АШУҮИС-ийн кассанд тушаана уу

Зарлал- Оюутаны Үндэсний Тэтгэлэгтэй холбоотой ажлын дэвтэрээ ЭСА-нд хураалгасан магистрантуудын анхааралд

Оюутаны Үндэсний Тэтгэлэгтэй холбоотой ажлын дэвтэрээ ЭСА-нд хураалгасан магистрантууд ажлын дэвтэрээ 2014.09.04-нд ЭСА-аас ирж авна уу, Мөн ДАНСНЫ ДУГААРАА баталгаажуулна уу



                                                                 ЭСА

Зайн сургалт - Ионсейн их сургуулийн сайбер их сургуулийн намарын семестрын бүртгэл

Олон улсын сайбер их сургуулийн 2014 оны хичээлийн жилийн намрын семестрийн сургалтанд суралцах хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг http://icuh.yonsei.ac.kr/ home page хуудаснаас авах боломжтой. 
Харилцах утасны дугаар: 99747453 

Tuesday, September 2, 2014

АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн нийт докторант, магистрант нарын анхааралд


АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн нийт докторант, магистрант нар 2014 оны 09 сарын 04-ны өдөр 0930 цагаас НАСС дээр албан ёсоор цугларна уу. 


                                       НАСС-ийн захиргаа

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.