Friday, April 26, 2013

Зарлал - Хичээлийн хуваарь

БШУЯ-аас гаргасан шийдвэрийн дагуу 2013 оны 4 дүгээр сарын 29-ны (Даваа гараг) хуваарьт хичээл 2013 оны 5 дугаар сарын 4 (Бямба гараг)-ний өдөр шилжиж хичээллэх болжээ.

Зарлал - Олон улсын эрдэм шинжилгээний хурал

Зарлал – Азийн Анагааах Ухааны Боловсролын Холбооны 7-р Их Хурал
Азийн Анагаах Ухааны Боловсролын Холбооны (ААУБХ) 7-р Их Хурал 2013 оны 06-р сарын 09-12-ны хооронд ЭМШИУС-тай хамтран анх удаа Монгол улсад зохион байгуулагдах гэж байна. Уг хуралд аман/ханан илтгэл тавих магистр, докторантуудын илтгэлийг олон улсын илтгэлээр тооцож “Abstract Book”-т нийтлэх болно. Илтгэл тань тэнцсэн бол оюутнууд хуралд хямдруулсан үнээр буюу 200.000 төгрөгөөр оролцох боломжтой.

ААУБХ-ны 7-р Их Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

Amea2013.hsum-ac.mn       /цахим хаяг/
Amea2013@hsum-ac.mn   /и-мэйл хаяг/

гэх хаягуудаас авах болон бүртгүүлнэ. Хурлын бүртгэл 2013 оны 5-р сарын 15 хүртэл явагдана.

Thursday, April 25, 2013

Зарлал - Элсэлт

Төгсөгчдийн анхааралд

2013 оны 04 сарын 26-ны 12:00 цагт 2012-2013 онд шинээр төрсөн доктор, магистрантуудад диплом гардуулах ёслол ЭМШУИС-ийн Оюутны Соёлын төвд болно. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Monday, April 22, 2013

Зарлал

"English Journal Club"  2013 оны 04-р сарын 24-ны лхагва гарагийн 14:00 цагаас ЭМШУИС-ийн 220 тоот өрөөнд болохоор боллоо. Холбогдх мэдээллийг 88070330 утаснаас лавлана уу.

Monday, April 15, 2013

Зарлал


“Эмзүй”  сэтгүүлийн 2013 оны №2 (40) дугаарт  нийтлүүлэх материалыг  2013 оны 4 дүгээр сар 15 –наас  2013 оны 05 сарын 15-ны хооронд  хүлээн авч байна.

Материал бэлтгэхдээ  дээрх журмыг сайн уншиж тэр дагуу  хичээнгүйлэн боловсруулж  ирүүлэхийг хүснэ.

Хэвлэлд өгөх  материалыг А5 цаасан дээр гаргасан, мөн файл хэлбэрээр хүлээн авах ба  зохиогч өөрийн биеэр редакцид ирж хүлээлгэн өгөх учиртай.



Харилцах утас: 99197763,88877995.

Wednesday, April 10, 2013

Зарлал - Дахин шалгалт

2012-2013 оны хичээлийн жилийн магистрантурын 1-р дамжааны 2-р улирлын Дархлал судлалын хичээлийн дахин шалгалт 2013 оны 04-р сарын 12-ны өдрийн 15:00 цагаас Бичил амь- Дарлаа судлалын тэнхэм дээр авна. Шалгалтанд орон хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Нийт оюутнуудын анхааралд

Tuesday, April 2, 2013

NEW HORIZON AND CURRENT TREND TRENDS IN PROSTHODONTICS
2013 Biennial Joint Congress of CPS-JPS-KAP 
Venue: ICC JEJU, KOREA        Date: April 12th-14th, 2013

Уг хурлын хүрээнд
 • сүүлийн үеийн согог заслын эмчилгээ оношилгооны үр дүнгийн танилцуулга, ололт, шинэ техник, бүтээгдэхүүний танлцуулга, худалдаа 
• Implant-ийн сургалт үнэгүй явагадна. 

Нүүр амны мэс засалчид, нүүр амны согог гажиг засалчид, шүдний техникчдийг уг хуралд оролцохыг урьж байна. Мөн энэ боломжийг ашиглан “Жуулчин” ХХК-ны 4 өдрийн Жежу арлын аялалын хөтөлбөрт хамрагдах боломжтой. УБ-Жежу руу2013 оны 04-р сарын 12-ны өглөө явж, Жежу-УБ-д 15-ны орой ирнэ.
 МЭРГЭЖЛИЙНХЭЭ УУЛЗАЛТАНД ОРОЛЦОНГОО ҮЗЭСГЭЛЭНТ ЖЕЖУ АРЛААР АЯЛАХ ЭНЭХҮҮ БОЛОМЖИЙГ БҮҮ АЛДААРАЙ. 
Төлбөр: 1,250,000 төгрөг /Замын зардал, буудал, хоолны зардал багтсан болно/

 Сонирхсон магистрант, докторант, резидентүүд ЭМШУИС-ийн НАСС-ийн багш Б. Отгонбаяртай холбогдно уу. Холбогдох утас: 99129770

Зарлал - НАС-ын чиглэлийн оюутнуудын анхааралд

2013 оны 04-р сарын 05-10-ны өдрүүдэд НАСС-ийн хичээлийн байранд "AICF 7th and 8th Workshop on Stomatognathology" сургалт явагдах гэж байна. Мэргэжлийн хичээлийн кредит олгоно. Дэлгэрэнгүй мэдээллийг НАМЗ-ын тэнхмийн багш Б. Энх-Орчлонгоос лавлана уу. Харилцах утас 91000009

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.