Wednesday, January 30, 2013

ЭРДМИЙН БАГА ХУРАЛДАЙ - 2013


"Эрүүл мэндийн шинжлэх ухаан"сэтгүүлд өгүүлэл бичих журмыг ЭНД дарж татаж авна уу. 




Monday, January 28, 2013

Зарлал - Дахин шалгалт

2012- 2013 оны хичээлийн жилийн  магистрантурын 1-р дамжааны англи хэлний дахин шалгалт 2013 оны 01-р сарын 31-ний пүрэв гарагийн 15:00 цагаас ЭМШУИС-ийн гадаад хэлний тэнхэмд авна.

Thursday, January 24, 2013

Зарлал - Сэтгүүл

"Эрүүл мэндийн шинжлэх ухаан"сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэхийг хүссэн эмч, багш, судлаач, магистрант, докторантууд материалаа Морфологийн тэнхэмийн С.Энэбиш багшид 2013.02.28-ны дотор өгнө үү. Журмыг ЭНД дарж үзнэ үү.

Зарлал - Сэтгүүл

“ЭМЗҮЙ” сэтгүүлийн  2013 оны  №1 (39) дугаар хэвлэгдэн гарах гэж байна. Энэ дугаарт  нийтлэх эрдэм судалгааны ажлын дүн, мэрэгжлийн хэвлэлийн тойм,лекц зөвлөгөөг  редакцид 88877995 утсаар хүлээн авчбайна.  Материал хүлээн авах хугацаа:  2013 оны  2 дугаар сарын 22, баасан гараг.


Материал ирүүлэхдээ “Эмзүй  сэтгүүлд нийтлэл хүлээн авах журам”-ын дагуу материалаа бичиж ирүүлнэ үү.


“ ЭМЗҮЙ”  Journal of Pharmacy, Mongolia сэтгүүл 2013 оны хэвлэл захиалгын жагсаалтанд 2 –р улирлаас бичигдэж, шуудангийн хаягаар түгээгдэх болно.


Сэтгүүлийн улсын бүртгэлийн дугаар 616, Хууль зүйн яам 2009 он.

1-р дамжааны магистрантуудын анхааралд


1-р дамжааны магистрантуудын анхааралд
1.     Доорх Uniface код бүхий магистрантууд 2012-2013 оны I улиралд 3.6-аас дээш голч дүнтэй  суралцсан тул үндэсний тэтгэлэгийн урамшуулалд хамрагдаж байна.  2013.01.25-ны 17:00 цаг хүртэл доор дурьдсан материалуудыг бүрдүүлж ирнэ үү.
Uniface код
Голч дүн
1
FBM12E005
3.62
2
FBM12E017
3.6
3
FBM12E018
3.62
4
FBM12E019
3.6
5
FBM12E020
3.62
6
FBM12E023
3.6
7
FBM12E035
3.62
8
FBM12E041
3.6
9
FBM12E043
3.6
10
FBM12E054
4
11
FBM12E062
3.87
12
AMD12E027
3,67
13
AMD12E059
3,67
14
AMD12E065
3,67
15
CDD12E010
3,67
Үндэсний тэтгэлэгийн урамшуулалд орж байгаа хүмүүс доорх материалыг бүрдүүлж өгнө.
1.     Иргэний үнэмлэхний хуулбар 
2.     ДМА-нд гаргасан өргөдөл (Өргөдлийн загварыг ЭНДЭЭС татаж авна уу.)
2.     Дараах нэр бүхий магистрантууд ЭМШУИС-ийн төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын 6.5.1.5 –д заасны дагуу нэг улирал сургалтанд оролцоогүй тул сургалтаас бүр мөсөн чөлөөглөгдөж байна. Эдгээр хүмүүсийн санал гомдлыг  2013.01.28-01.30 хооронд авна.
Uniface код
1
FBM12E010
2
FBM12E012
3
FBM12E021
4
FBM12E025
5
FBM12E031
6
FBM12E042
7
FBM12E046

3.     Энд нэр нь гараагүй 1-р дамжааны бусад магистрантууд ДМА-ны ажлын цагийн хуваарийн дагуу ирж 2013.02.01-ны дотор дүнгийн тулгалтаа хийнэ үү.
Жич: 111, 112, 113 ангийн НЭМС-ийн магистрантуудын хувьд I улирлын хичээл дуусаагүй байгаа тул 2 сард дүнгийн тулгалт хийгдэх болохыг анхаарна уу.

Зарлал - Кредиттэй сургалт

2013 оны 01-р сарын 30-ны өдөр 16:30 цагаас ЭМШУИС-ийн 109 тоот лекцийн танхмид "Их сургуулийн инноваци болон технологийн дамжуулалт" сэдвээр Биотехнологийн болон инновацийн удирдлагын магистр Ариунболдын Өсөхбаяр танилцуулах лекц уншина. Сонирхсон магистр докторуудыг урьж байна.

жич: 0,5 кредит олгоно

Friday, January 18, 2013

Зарлал - Дахин шалгалт

2012-2013 оны хичээлийн жилийн магистрантурын 1-р дамжааны Шинжлэх ухааны философи ба арга зүйн хичээлийн дахин шалгалт 2013 оны 01-р сарын 25-ны баасан гаригт 15:00 цагт ЭМШУИС-ийн 111 тоот лекцийн танхимд авна.

Tuesday, January 15, 2013

Зарлал - 1-р дамжааны магистрантуудын анхааралд


1.      1-р дамжаанд суралцаж буй нийт магистрантууд дараах материалуудыг бүрдүүлэн ДМА дээр ирж, 2013.02.01-ны дотор ДМА-тай сургалтын гэрээгээ хийнэ үү.  
a.       Удирдагч, сэдэв, арга аргачлалаа батлуулсан хурлын протокол
b.  Сургалтын гэрээний нөхөх хэсгийг бичиж, удирдагч багшаараа гарын үсэг зуруулан батлуулсан магистрантын сургалтын дэвтэр
2.    Сургалтын төлбөрийн үлдэгдэлийг барагдуулан, 2013.02.01-ны дотор Санхүүгийн албанд очиж баталгаажуулна уу.
3.  АУС, НАСС, УАС-ийн магистрантууд мөн сувилахуйн чиглэлээр элсэн орсон магистрантууд 2012-2013 оны хичээлийн жилийн 2-р улиралд үзэх 2 кредитийн сонгон суралцах хичээл, 4 кредитийн мэргэжлийн хичээлийн төлөвлөгөөгөө ДМА дээр ирж батлуулна уу. Загварыг ЭНД ДАРЖ татаж авна уу
4. 2013.01.28-02.01-ний хооронд хэсгийн ахлагч нар ангийнхаа магистрантуудын сургалтын дэвтрийг авчран, ДМА дээр ирж дүнгийн тулгалт хийнэ үү.

жич: Докторантуудын дүнг арга зүйч С. Хонгорзул,
         М101-104, М111-113 хэсгийн оюутнуудын дүнг зохион байгуулагч  Б. Сувд,
         М105-110 хэсгийн оюутнуудын дүнг зохион байгуулагч Г. Батболд нар бодно.

ДМА

Зарлал - Хамгаалалт

2013 оны 01-р сарын 16-ны өдрийн
10:00 цагаас Жаргалсайхан овогтой Батцэцэг "Хүрэн манжингаас хүнсний нэмэлт тэжээл гарган авах судалгаа" сэдвээр
11:30 цагаас Бямбажав овогтой Цэрэнлхам "Пиелонефритийн эмчилгээний эмийн хэрэглээний судалгаа" сэдвээр
13:00 цагаас Пүрэвсүрэн овогтой Ариунболд "Уушгины өмөнтэй болон хяналтын  бүлгийн хүмүүст карциноген саармагжуулагч GSTM1, GSTT1 гений делецийн генотипийг илрүүлсэн дүн" сэдвээр
тус тус магистрын зэрэг хамгаалах гэж байна. Aмжилт хүсье.

Monday, January 14, 2013

Зарлал - Нэгдүгээр дамжааны оюутнуудын анхааралд

Оюутны үнэмлэх болон ажлын дэвтрээ аваагүй 1-р дамжааны оюутнууд Докторантур магистрантурын албанаас ирж авна уу.

Thursday, January 10, 2013

Зарлал

БНСУ-ын Ионсейн их сургуульд (Yonsei University of Korea) эрүүл мэндийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан хүмүүс дараах материалуудыг Докторантур магистрантурын албанд авчирч өгнө үү.

1. CV (тус сургуульд суралцаж байсан хугацаа)
2. Удирдагч багштайгаа авхуулсан фото зураг

Материал бүрдүүлж өгсөн хүмүүсийн мэдээлэл “Chronicles of the Collaboration between Health Sciences University of Mongolia and Yonsei University Health System” номонд орно.

Докторантур магистрантурын албаны ажиллах цагийн хуваарь

Tuesday, January 8, 2013

Зарлал - БиоАнагаахын 2-р дамжааны Эмгэг судлалын хичээлийн хуваарь


1. Эрхтэн тогтолцооны эмгэг судлал хичээл 2013 оны 01-р сарын 14-ний даваа гарагт 15:00 цагаас  Улсын 2-р төв эмнэлгийн эмгэг судлалын хэсэг дээр эхэлнэ.   Хариуцах багш Л. Галцог /99847909/
2. Хавдар, Эх барих, Цитологийн хичээл 2013 оны 01-р сарын 14-ний даваа гарагт 15:00 цагаас ЭМШУИС-ийн Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхим дээр эхэлнэ.   Хариуцах багш Д. Адилзаяа /99031136/

Thursday, January 3, 2013

1-р дамжааны магистрантуудын анхааралд

2012-2013 оны хичээлийн жилийн 1-р улиралын компьютерийн хичээлийн дахин шалгалтыг 2013 оны 01-р сарын 10-ны 16,00 цагт Анагаахын физик, мэдээлэл зүйн тэнхэмийн хичээлийн өрөөнд авна.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.