Tuesday, September 27, 2011

АНГЛИ ХЭЛНИЙ ЗАЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ

INLINGUA - олон улсын гадаад хэлний төвөөс "inlingua online learning" зайн сургалтыг явуулах гэж байгаа тул сонирхсон магистрант докторантууд ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлсэн хүний тооноос хамаарч нэг хүнд ноогдох төлбөрийн хэмжээ тодорхойлогдох тул төлбөрийн хэмжээг жич мэдэгдэнэ.

ONLINE PUBLIC HEALTH CERTIFICATE PROGRAM AT ICUH



Сонирхсон хүмүүс ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Сургалтын төлбөр 1 жил - 100 US$

АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

ЭМШУИС-ийн Докторантур Магистрантурын Албанд Зохион байгуулагч орон тоонд 1 ажилтан шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- Бичгийн болон ярианы англи хэлтэй
- Комьпютерийн өргөн хэрэглээний болон бусад программ дээр ажиллах чадвартай
- Интернетийн орчинд чөлөөтэй ажилладаг байх
- Цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны соёлтой

Сонирхсон хүмүүс тус албаны өрөөнд яаралтай ирж уулзана уу. Утас: 326894

Friday, September 23, 2011

ШИНЭЭР ЭЛСЭН ОРЖ БУЙ НИЙТ МАГИСТРАНТ ДОКТОРАНТ НАРЫН АНХААРАЛД

ЭМШУИС-ийн докторантур магистрантурын сургалтанд шинээр элсэн орж буй суралцагч нарт 2011 оны 09 сарын 26 өдөр ЭМШУИС-ийн өргөтгөлийн 140 тоот лекцийн зааланд дараах хуваарийн дагуу танилцуулах хичээл орно.

- 15.30 цагт Магистрант
- 16.30 цагт Докторант

Товлосон цагаас хоцрохгүй байхыг хүсье.

Wednesday, September 21, 2011

НИЙТ МАГИСТРАНТ ДОКТОРАНТ НАРЫН АНХААРАЛД

Нийт суралцагчид 9 сарын 25-наас өмнө бүртгүүлнэ үү. Бүртгүүлэхдээ төлбөрийн баримтаа авчирна. Төлбөрийн баримтын эх хувийг ДМА-нд үлдээх тул баримтын хуулбарыг нэг хувь хувилан өөртөө хадгалах ёстойг анхаарна уу.

Tuesday, September 20, 2011

НИЙТ МАГИСТРАНТ ДОКТОРАНТ НАРЫН АНХААРАЛД

АНУ-ын Жон Хопкинсын их сургууль доктор Жимми Лин 2011 оны 09 сарын 19-23 өдрүүд ЭМШУИС-д ажиллаж байгаа билээ. Доктор Лин хавдарын генетикийн чиглэлээр судалгаа хийдэг бөгөөд тус салбарын тэргүүлэх судлаачдын нэг юм.
Дараах хуваарийн дагуу БиоАС-ийн Бичил Амь-Дархлаа судлал, Молекул биологи-Удам зүйн тэнхим дээр цуврал лекц унших тул Та бүхэн өргөнөөр оролцоно уу.
- 9 сарын 21. 15.00 цаг: Next generation of DNA sequencing technology
- 9 сарын 22. 15.00 цаг: Proteomics
- 9 сарын 23. 15.00 цаг: Current situation of cancer therapy and its future trends.
Мөн манай сургуулийн судлаач багш, оюутнуудтай хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм.
Жич: Бүрэн суусан тохиолдолд докторант, магистрант нарт сонгон суралцах хичээлийн 1 кредит олгоно.

Friday, September 16, 2011

ДОКТОРАНТЫН ШАЛГАЛТЫН ДҮН

МАГИСТРАНТЫН ШАЛГАЛТЫН ДҮН

ХҮРЭЛ ТОГООТ-2011

ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ОЛГОХ ТУХАЙ

Хүний хөгжил сангаас 2011-2012 оны хичээлийн жилд олгогдох сургалтын төлбөрийн хэмжээ 491000 төгрөг бөгөөд 2012 оны 1-р улиралд олгох болно. Иймд нийт магистрант, докторант нар төлбөрийн зөрүү үлдэгдлийг тушаана уу.
Жич: Сургалтын төлбөртэй холбоотой бусад асуудлыг Санхүүгийн албанаас лавлана уу.

Wednesday, September 7, 2011

I ДАМЖААНД ЭЛСЭН ОРЖ БУЙ НИЙТ ДОКТОРАНТ МАГИСТРАНТ НАРЫН АНХААРАЛД

2011-2012 оны хичээлийн жилд магистр, докторын сургалтанд элссэн хүмүүс 2011 оны 09 сарын 25 өдөр хүртэл ДМА-ны өрөөнд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэхдээ төлбөр тушаасан баримтаа авчирна уу.

2013-2014 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Дансны дугаар: 5107018784
Банк: Хаан Банк
Төлбөрийн зориулалт: ...-р дамжааны магистрант/докторант ........... овогтой .......-ны сургалтын төлбөр


Сургалтын төрөл
Сургалтын хэлбэр
Дамжаа
Төлбөр
1
Докторант
өдөр
1-р дамжаа
2200000
2-р дамжаа
2100000
3-р дамжаа
2100000
2
Магистрант
өдөр
1-р дамжаа
1800000
2-р дамжаа
1700000

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.