Thursday, April 29, 2010

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬД МАГИСТРАНТ, ДОКТОРАНТ ЭЛСҮҮЛНЭ.

2010-2011 оны хичээлийн жилд магистрант, докторантын сургалтанд
элсэлт авах чиглэлүүд




Хүснэгт дээр дарж, томруулан үзнэ үү.

Wednesday, April 21, 2010

ДОКТОРЫН ХАМГААЛАЛТ

САНЖАА ОЮУН
"Анагаахын төгсөлтийн дараах зайны сургалтыг боловсронгуй болгох зарим асуудалд" сэдвээр Анагаах Ухааны Докторын (Ph.D)-ын зэрэг хамгаална.
Хамгаалалт 2010 оны 05-р сарын 06-ны 13.00 цагт ЭМШУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн Өргөө (№220)-нд болно.
Амжилт хүсье.

Monday, April 19, 2010

"ДИССЕРТАЦИ БИЧИХ ҮЛГЭРЧИЛСЭН ЗАГВАР" ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын үр дүнг дүрэм журмын дагуу чанартай бичиж туурвихад зориулан энэхүү гарын авлагыг Докторантур Магистрантурын Алба (ДМА)-наас эрхлэн гаргалаа. Уг гарын авлагыг судлаач болон тэдгээрийн удирдагч багш нарт зориулан, Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн 70 жилийн ойг угтан гаргаж байгаагаараа онцлог юм. Авахыг сонирхсон хүмүүс ДМА-ны өрөөнд ирж авна уу. Үнэ 3,000 төгрөг.

Та бүхний эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

Friday, April 9, 2010

МАГИСТРАНТ ДОКТОРАНТ НАРЫН АНХААРАЛД

"Эрдмийн бага хуралдай - 2010" эрдэм шинжилгээний хуралд оролцсон магистрант, докторантууд "Эрүүл мэндийн шинжлэх ухаан" сэтгүүлд хэвлүүлэх бүтээлээ 2010.04.10-ны бямба гарагийн 10 цагт ЭМШУИС-ийн 101 тоот өрөөнд С.Энэбиш багшид (утас: 98641776) цаасаар болон файлаар авчирна уу. Хэвлэлийн зардал 10,000 төгрөг.

Tuesday, April 6, 2010

"ЭРДМИЙН БАГА ХУРАЛДАЙ -2010" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Магистрант докторантуудын "Эрдмийн бага хуралдай-2010" эрдэм шинжилгээний хурал 2010 оны 04 сарын 2-нд ЭМШУИС-ийн Эрдмийн өргөө /№220/-нд амжиллтай явагдлаа. Уг хуралд нийт 26 бүтээл хэлэлцэгдсэнээс дараах бүтээлүүд шилдгээр шалгарлаа.

1-р байр
АУС-ИЙН ЧХХТ-ийн 3-р дамжааны докторант М. ЗАЯА
СЭДЭВ: МОНГОЛЫН ТОД БА ШУУГИАНТ АВИАНЫ СПЕКТРОГРАММЫН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТ

2-р байр
ЭЗС-ИЙН ЭЗАЗБТ-ийн 2-р дамжааны магистрант Б.Энхзаяа СЭДЭВ: КЛАРИТРОМИЦИН 250 МГ КАПСУЛТАЙ ЭМИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАРИМ ҮР ДҮН

3-р байр
НЭМС-ИЙН ЭБТ-ийн 2-р дамжааны магистрант Б. Батчимэг СЭДЭВ: УЛААНБААТАР ХОТЫН БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ДУНДАХ ГЕПАТИТЫН В ВИРҮСИЙН ТАРХАЛТ

АУ-ны магистр Д.Цэлмэн "МОНГОЛД ЯЛГАН ДҮЙСЭН HELICOBACTERI PYLORI – ИЙН МОРФОЛОГИ ШИНЖ" шинж сэдэвт бүтээлээ танилцуулан зохион байгуулагчид, шүүгчдийн зүгээс тусгай өргөжмлөл хүртлээ.

Нийт оролцсон докторант магистрант оюутнуудад талархал илэрхийлэхийн сацуу эрдэм судлалын өндөр амжилт хүсье.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.