Thursday, November 22, 2012

Зарлал - Хичээлийн хуваарь

2012-2013 оны хичээлийн жилийн магистрантурын 1-р дамжааны Эпидемиологи Биостатистикийн лекц 2012 оны 11-р сарын 22-29-ний өдрүүдэд 15.00 цагаас ЭМШУИС-ийн 111 тоотод уншигдна. Жич: 2012 оны 11-р сарын 26-ны даваа гарагт хичээллэхгүй болохыг анхаарна уу.

Monday, November 19, 2012

Зар - Шалгалт

2012-2013 оны хичээлийн жилийн магистрантурын 1-р дамжааны Шинжлэх ухааны философи арга зүй хияээлийн шалгалт 2012 оны 11-р сарын 24-ний өдрийн 10:00 цагаас ЭМШУИС-ийн 139, 140 дугаар лекцийн өрөөнд эхэлнэ.

Зар - Хамгаалалт

2012 оны 11-р сарын 22-нд
13:00 цагаас Б.Буянхишиг " Монголд зонхилон тохиолддог сүрьеэгийн савханцрын эмэнд тэсвэржилт"
15:00цагаас Д.Гантөмөр "Архинд донтсон өвчтөний бие хүний авир араншингийн хувийн онцлогууд" сэдвээр тус тус анагаах ухааны Докторын зэрэг хамгаалах гэж байна. Амжилт хүсье.

Эм зүйн 2-р дамжааны хичээлийн хуваарь

Био-Анагаахын 2-р дамжааны оюутнуудын анхааралд

Био-Анагаахын 2-р дамжааны Эмгэг судлал хичээл дараах чиглэлүүдээр орно. Үүнд:
Хавдар
Эх барих эмэгтэйчүүд
Эрхтэн тогтолцооны эмгэг судлал
Цитологи

Чиглэл тус бүр 15-с доошгүй оюутантайгаар хичээллэх бөгөөд 2012 оны 11-р сарын  23-ны дотор  ЭНД дарж бүртгүүлнэ үү.

Friday, November 16, 2012

Урамшууллын тэтгэлэг авах оюутнуудын анхааралд

Үндэсний тэтгэлгийн урамшуулал авахаар өргөдөл бичсэн оюутнууд 2012 оны 11-р сарын 19-ний дотор Докторантур, маистрантурын албанд иргэний үнэмлэхний хуулбараа авчирч өгнө үү.

Жич: 2012 оны 11-р сарын 08, 09-ний өдрүүдэд өргөдөл бичиж өгсөн оюутнуудад хамаарна.

Зарлал - Онол практикийн бага хурал

Wednesday, November 14, 2012

Зарлал - Кредиттэй сургалт

"Анагаах ухаан ба молекул биологи" сэдэвт сургалт 2012 оны 11-р сарын 20-26 өдрүүдэд явагдах гэж байна. Сургалтыг НЭМГ, ЭМШУИС-ийн ДМА, Молекул биологи удам зүйн тэнхэм, Монгол фарм ХХК хамтран зохион байгуулна.
Олгох багц цаг: 3кредит
Сургалтанд хамрагдах хүний тоо: 70
 Байршил: ЭМШУИС-ийн эрдмийн их өргөө (220 тоот), Улаанбаатар зочид буудлын хурлын танхим, ЭМШУИС-ийн ЭМТС, МБУЗ тэнхэм, Эмнэл зүй оношилгооны лаборатори
Төлбөр: 30000 төгрөг(Төлбөрийг сургалтанд суухаар очихдоо өгнө үү)
 Бүртгэл: Дууссан
Жич: Бүртгүүлчээд сургалтанд суугаагүй докторант, магистрантуудыг дараа дараагийн кредиттэй сургалтанд бүртгэхгүй болохыг анхааруулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99254526 дугаараас лавлана уу.

Tuesday, November 6, 2012

Нэгдүгээр дамжааны докторантуудын анхааралд

Докторантын нэгдүгээр дамжааны Компьютер мэдээлэл зүйн хичээл 2012 оны 12-р сарын 18-ны өдрөөс 2013 оны 01-р сарын 08-ны өдөр хүртэл орно.

Жич: ЭМШУИС-ийн төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын 4.5.5-д зааснаар Докторын зэргийн сургалтанд магистрын зэрэг хамгаалаад шууд үргэлжлүүлэн суралцах тохиолдолд магистрын зэргийн сургалтын компьютерийн хичээлийн багц цагийг, харин эмнэл зүйн мэргэшүүлэх резиденсийн сургалтыг дүүргэсэн суралцагч нь тухайн чиглэлээрээ төгсөлтийн сургалтанд үргэлжлүүлэн суралцах тохиолдолд мэргэжлийн хичээлийн 6 хүртэл багц цагийг тус тус биелүүлсэнд тооцно.

Нэгдүгээр дамжааны докторантуудын анхааралд

Докторантын нэгдүгээр дамжааны Англи хэлний хичээл 2012 оны 11-р сарын 06-ы өдрөөс 2012 оны 12-р сарын 11-ний өдөр  хүртэл үргэлжилнэ. Нэгдүгээр дамжааны докторантууд хичээлдээ идэвхтэй оролцно уу.

Жич: ЭМШУИС-ийн төгсөлтийн сургалтын үйл ажиллагааг зохицуулах журмын 4.5.6-д зааснаар TOEFL-ийн шалгалтанд 70, IELTS-ийн шалгалтанд 5,0-с дээш оноо авсан, англи хэлний мэргэжлийн мэргэжлийн сургуулийн сургууль төгссөн, магистр болон бакалаврын зэргийг англи хэлээр явагддаг сургалтаар эзэмшсэн бол англи хэлний хичээлийн багц цагийг биелүүлсэнд тооцож болно.

Friday, November 2, 2012

Ёс зүйн хурал

Био анагаахын ёс зүйн салбар хорооны 11 сарын ээлжит хурал 2012.11.16-нд болохоор товлогдсон тул бүртгэл 2012.11.01-02-ны хооронд явагдаж байна. http://dma-erb.blogspot.com/ блог хаягаар бүртгүүлнэ үү.
Анхааруулга: Ёс зүйн салбар хороо нэг удаагийн хуралдаа зөвшөөрөл авах хүсэлтэй /дүгнэлт гаргуулах хүмүүс тоонд үл хамаарна/ 15 хүн авч хэлэлцдэгийг анхаарна уу.
Ёс зүйн дүгнэлт гаргуулахаар 2012.11.16-ны хуралд нийт магистрант, докторантууд  2012.11.05-09-ны хооронд ДМА-нд ирж мэдэгдэх хуудсаа авна уу.

БЛОГ РУУ ХАНДАЛТ ХИЙСЭН ТОО

ХАЙГААД ҮЗЬЕ

МЭДЭЭЛЭЛ

Powered by Blogger.

ХОЛБОО БАРИХ

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ТУШААХ ДАНС

Featured Post Via Labels

Popular Posts

Join on Facebook

ЦАГ АГААР

Instagram Photo Gallery

Get in touch with us:

Name

Email *

Message *

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ



Эрдмийн болон Мэргэжлийн Сургалтын алба





Блог хаяг шинэчлэгдсэн тул Та ЭНД ДАРЖ шинэчлэгдсэн сайт руу нэвтэрнэ үү.